Америкт суралцахыг хүсэгчдэд : Хэрхэн сургуулиа олох вэ?

: 36 өдрийн өмнө / 2018-01-19 13:26:43

Хэрэв та Америкт суралцахаар зориг шулуудсан бол маш эртнээс сургуулиа судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол бүх шалгалтынхаа оноог авсныхаа дараа, ямар сургууль руу оноогоо явуулахаа мэдэхгүйгээс болоод цаг алдаж, цаашлаад зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдээс хоцрох магадлалтай юм.

Америкийн коллеж, их дээд сургуулиудыг сайтар судлахыг хүсвэл http://collegesearch.collegeboard.com той танилцаарай. АНУ-ын их дээд сургууль болон коллежийн 90 хувийнх нь мэдээлэл уг сайт дээр байдаг юм. Collegeboard-д юуны түрүүнд бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлснээр өөрт таалагдсан сургуулиа “college list”-нд нэмж болохоос гадна гадаадад суралцахтай холбоотой цаг үеийн мэдээллийг түргэн шуурхай хүлээж авах зэрэг олон ашиг тустай.

Уг сайтын бас нэг давуу тал нь юу гээч? “College MatchMaker”. Үүнийг ашиглавал та өөрийнхөө санаанд таарсан сургуулиудыг олох болно. “Yale University”-г судалж үзлээ гэж бодъё. Таны авахыг хүссэн бүх мэдээлэл олдож байгаа биз? Байрлал, холбогдох утас, и-мэйл хаяг, ямаршуухан сургууль, ямар ямар зэргээр оюутнуудаа төгсөгдөг, сургуулийн хэмжээ, хэдэн оюутантай, төлбөр, оюутны дотуур байр, тэтгэлэг, нийт өргөдөл өгөгсдийн хэдэн хувийг авдаг, өргөдөл хүлээн авах хугацаа гэх мэт энэ сургуулийн талаарх бүх л мэдээллийг та олж авч чадна.

Эсвэл, та яг ямар сургуульд орохоо мэдэхгүй байвал www.google.com-ын тусламжтайгаар өөрийнхөө мэргэжлийн сургуулийг хайж олоорой. Жишээ нь, та архитектурын чиглэлээр зэрэг олгодог коллеж хайж байвал “List of colleges that offer architecture degrees” гэж бичээд хайгаарай. Тухайн жагсаалтанд байгаа бүх сургуулиудыг “Collegeboard”-оос хайж судлаад college list-ндээ нэмээрэй.

Мөн энэ сайтын admission руу нь и-мэйл бичиж холбоо тогтоож болно. Мэдэхгүй, ойлгохгүй байгаа зүйлээ англиар бичээд асууж лавлахад тэд хурдан хариулах болно. Захиагаа бичихдээ өөрийгөө ямар ямар шалгалтанд бэлдэж байгаа, тэдэн дээр хэр хэмжээний өндөр оноо авна гэсэн итгэлтэй байгаагаа болон 11 жил эсвэл дээд сургуулиа ямар дүнтэй төгссөн болохоо дурьдаарай.

Бас нэг ашигтай вебсайтыг танилцуулъя. http://www.collegeconfidential.com/ руу орж “super match” дээр дарж асуултнуудад үнэн зөв хариулснаар тань 100 хувь тохирох сургууль гарч ирэх болно. Түүнчлэн http://talk.collegeconfidential.com/-д бүртгүүлснээр дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсээс ойлгохгүй байгаа зүйлээ асууж болно.

Сургуулиа олсныхоо дараа, хамгийн чухал зүйл болох тэтгэлэгт хөтөлбөрүүдийг судалж эхлэ! Тэтгэлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах сайтнуудаас авч болно. Мөн эдгээр сайтанд бүртгүүлснээр аль сургуульд ямар ямар тэтгэлэг зарлагдсаныг түргэн шуурхай мэдэх алтан боломжтой.

1.www.scholarshipexperts.com 
2.www.internationalscholarships.com 
3.www.scholarshipposition.com 
4.www.petersons.com 
5.www.fastaid.com
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих