Улсын дээд шүүх О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа

: 214 өдрийн өмнө / 2018-01-19 13:43:34

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг Дээд шүүх 2018 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр хэлэлцлээ.

Хүсэлт гаргагч О.Баасанхүү нь “2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит бус Бага чуулганаас  намын II Их чуулганыг хуралдуулах шийдвэрийг гаргасан, намын II Их чуулган 2017 оны 12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулж , намын даргыг шинээр сонгосон тул бүртгүүлэх” хүсэлтийг гаргажээ. МАХН-ын  дүрмийн 9.1-д зааснаар МАХН-ын удирдах дээд байгууллага нь Их чуулган, намын төлөөллийн төв байгууллага нь Бага чуулган байх ба дүрмийн 10.3-т зааснаар Намын Их чуулганы хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага чуулганаас тогтоодог байна. Улсын Дээд шүүх хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хянан хэлэлцэх явцад намын гишүүд нь Бага чуулганы гишүүдийн тоо, гишүүдийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн эсэх талаар хоорондоо маргаантай, намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон байна. 

Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар намын дүрмээр зохицуулах  намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Намын эрх бүхий  байгууллага өөрөө шийдвэрлэдэг тул Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс  татгалзаж шийдвэрлэв.   

Х.Онон
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Кккк
211 өдрийн өмнө / 202.179.24.214

Гар бариад бугуй барина гэдэг. БААС

Зочин
213 өдрийн өмнө / 202.179.24.240

Баасанхүү гэж өөриынхөө тарьсан балаг дээрээ хальтарваа гэж. Үзэл бодолдоо үнэнч бай. Хайран сайхан нэр төрөө шавар шалбаагтай хутгалаа даа хөөрхий гэж.

kkkkk za yahav dee
214 өдрийн өмнө / 27.123.214.115

elbegdorj chini chamaig alna daa kkkk hurts ah chin yah bol dooo hhehehe ulsturuu gej urvaaj sharvaachdiig uls tur gediin boluu daa

Зочин
214 өдрийн өмнө / 66.249.82.148

Энхбаяр дарга хэвээрээ бол МАХН сөнөжээ

Зочин
214 өдрийн өмнө / 202.9.42.56

Мэдээж шүүдээ. Гэхдээ Энхбаяр Элбэгдоржоосоо салж чадахгүй л байхдаа.

zochin
214 өдрийн өмнө / 103.229.122.166

Ene Baasanxu gej medrel muutai yum bishuu

Зочин
214 өдрийн өмнө / 103.229.122.121

Угаасаа л ойлгомжтой асуудал шүү дээ шүүх гэж ажил удаж байхаар надаас асуучихгүй дээ