Нимбэгний ид шид: Элэгний өвчтэй хүмүүс өлөн элгэн дээрээ лимоны шүүс уу

: 214 өдрийн өмнө / 2018-01-19 15:38:33

Бидний төдийлөн мэддэггүй нимбэгний биед үзүүлэх үйлчилгээ

1. Нимбэгний шүүсийг шахахын өмнө хэдэн минут буцалсан усанд дүр. Зүссэн нимбэгийг хадгалахдаа зүссэн талаар нь тавган дээр тавьж дээрээс нь шилэн аяга хөмөр. Эсвэл тавган дээр хэдэн дусал цуу хийгээд түүн дээрээ нимбэгээ зүссэн талаар нь тавьж болно. Нимбэг бүхэлдээ хатах янзтай болбол хүйтэн усанд хийж болно.

2. Нимбэгний шүүс тослог арьсанд тун сайн. Хэрэв түүн дээр ялимгүй сахарын нунтаг нэмбэл сайхан лосьон болно.

З. Лимоны шүүсээр сахлын хутга, бүтээлгэнд тогтсон цайны толбо, зэв, бэх ба цусны толбо, галд шарласан гантиг болон хар арьсаар хийсэн цүнхийг өнгөлөх, зэс эдлэлийг цэвэрлэж болно.

4. Лимон нь хоргүйжүүлэх үйлчилгээтэй тул зарим оронд хоол хүнсэндээ өргөнөөр ашигладаг.

5. Цонхны шил, аливаа шилэн гадаргуу дээр тогтсон толбыг лимоны шүүсээр арчвал арилж, гялалзсан тунгалаг өнгөтэй болно.

6. Элэг, цөсний асуудалтай хүмүүс өглөө бүр өлөн элгэн дээрээ аяга лимоны шүүсийг устай хольж уувал сайн гэдэг.

7. Арилгасан хүнсний ногоо, мах зуушийг удаан байлгая гэвэл лимоны шүүс хийгээрэй. Энэ нь харлах, эвгүй үнэр танар орохоос сэргийлдэг.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих