13 хүүхдээ гинжлэн хорьж байсан аймшигт хэргийг илрүүлжээ

: 213 өдрийн өмнө / 2018-01-20 11:03:19

Калифорнийн Перрис хотод олныг цочирдуулсан хэрэг гарчээ. Нэгэн охин аврах алба руу утасдаж, эцэг эх хоёр нь ах дүүсийг нь гэртээ хүчээр хорьж байгааг мэдэгдээд өөрөө зугтаж чадсанаа хэлсэн байна. Цагдаа нар охиныг хэсэг дээрээ авчраад 17 настай гэдгийг мэдээд цочирджээ. Охин 10-тай хүүхэд шиг харагдаж байсан аж.

Цагдаа нар уг байрыг нэгжээд аймшигт дүр зураг олж харжээ. 12 хүүхдийг орноос нь гинжилсэн байсан аж. Тэд 18-29 настай ч олон жил гинжтэй хоригдсоноосоо болоод жаахан хүүхдүүд шиг харагдаж байжээ. Тэдний эцэг эх 57 настай Дэвид Аллен Терпин болон 49 настай Луиз Анна Терпин нар хүүхдүүдээ яагаад хорьж байсан талаараа ямар ч тайлбар хэлэхгүй байгаа аж. Тэднийг бусдыг тамлан зовоосон, хүүхдүүддээ харгис хандсан гэж буруутгасан талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлжээ.

13 kids зурган илэрцүүд

Дэвид, Луиз нар энгийн нэгэн гэр бүл шиг харагддаг байжээ. Тэд “Facebook”-дээ хүүхдүүдтэйгээ аз жаргалтай байгаа зургаа оруулж, хөршүүддээ ч сэжигтэй харагддаггүй байсан аж. Тэдний гэр бүлийг хүүхдүүддээ гэрээр боловсрол олгодог гэж хүмүүс боддог байжээ.13 хүүхдэд нь эмчилгээ хэрэгтэй байгаа аж. Эцэг эхийг нь баривчлан саатуулсан байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
211 өдрийн өмнө / 112.72.11.106

Бас олон муур нохой баясан, тэд нар нь харин овоо тарган цатгалан байсан гэж байна лээ

Зочин
212 өдрийн өмнө / 202.9.43.191

Гадаадынханаас л бузарын юм гарна шүү зөвхөн Монголдоо

kkkk
213 өдрийн өмнө / 27.123.212.141

hehehehe amirik gedeg ni l ene yum baina kkk ooo bid bol jargadiin baina ooo