Үндэсний соёл амралтын хүрээлэн бүтээн байгуулалтын ажилд саад болж байна

: 213 өдрийн өмнө / 2018-01-20 11:20:26

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Замын цагдаагийн газрын баруун урд уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажлын газар чөлөөлөлт хийгдэж эхэллээ.

БНХАУ-ын Засгийн газраас манай улсад олгох экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдах тус замын нөлөөлөлд өртсөн аж ахуйн нэгжүүд газраа чөлөөлж эхлээд байна. Тухайлбал, “Жаст ойл” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Таван богд трейд” ХХК нь бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж ажиллаж байна.

Гүүрэн гарцын ажлын талбайн нөлөөлөлд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ий эзэмшлийн газар тодорхой хэмжээгээр өртөж байгаа бөгөөд тус компанийн зүгээс газар чөлөөлөх талаар тодорхой арга хэмжээ авахгүй байгаа учир дээрх бүтээн байгуулалтын ажил удааширч байна.

Замын цагдаагийн уулзвар гүүрэн гарцын замын ажил ирэх дөрөв дүгээр сараас эхэлнэ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
хнз
213 өдрийн өмнө / 182.160.32.46

Заавал паркын газар ороод байдаг нь учиртай.Тэнд нөгөө сайн эрүүд барилгаа бариад аваа биздээ.Хотын иргэдийн санаанд нийцэж байгаа тэрээхэн газрыг анхнаас нь зохицуулж болох байсан гэдэгт иргэлзэхгүй байна.