Үс унаад эхэлбэл дархлаа муудсаны шинж

: 34 өдрийн өмнө / 2018-01-20 16:36:20

Өөртөө анхаарал тавихгүй явсаар элдэв өвчнөө газар авахуулах явдал цөөнгүй. Хэрвээ та өөрийгөө жаахан л хянаж чадвал зарим нэг өвчнөө дөнгөж эхэлж байхад нь барьж авах боломжтой. Дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаад үзээрэй.
 
1. Үс тань гэнэт өнгө зүсээ алдаад эхэлбэл В амин дэм дутагдсаных гэнэ. Хэрвээ үс хуурайшаад байвал Е амин дэм дутагдсаных, харин хэт тослогтоод байвал зүрх судасны өвчинтэй холбоотой гэсэн үг. Тэгэхээр сайн унтаж амарч, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.
 
2. Үсээ самнасны дараа саманд чинь үс бөөн бөөнөөрөө унаж ирвэл биеийн дархлаа муудаж байгаагийн шинж гэнэ. Юунаас болов гэдгийг мэдэхийн тулд цусны биохимийн шинжилгээ тустай гэнэ.
 
3. Духан дээр нь хөндлөн үрчлээс гарч, нүдний чинь доод зовхи хөхөрсөн байвал ядарсны шинж. Тэгэхээр амралтын өдрүүддээ олигтойхон амарч, эрүүл агаарт гарч, тайвшруулах иллэг хийлгээд үзэхэд гэмгүй. Мөн шоколад, самар мэтийн хурц хүнснээс татгалзвал зохистой.
 
4. Хэлээ толинд хараарай. Эрүүл хүний хэл тунгалаг ягаан өнгөтэй байдаг. Хэрэв хэлэн дээр нь цагаан бүрхүүл тогтсон байвал ходоод, дотор гэдэс муудаж байгаагийнх, шар өнгөтэй бол элэг, хөхөмдөг өнгөтэй байвал зүрхтэй холбоотой гэнэ.
 
5. Нүдний судаснууд хагарч цус хурсан бол нүдний булчинд хэт ачаалал өгснийх. Энэ нь нүдний даралт, тархины цусан хангамжтай холбоотой байдаг.
 
6. Биеэр нь шинэ мэнгэ гарч ирвэл дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой. Мөн хавдрын эмчид үзүүлэхэд гэмгүй. Учир нь арьсны хавдрын шинж тэмдэг ингэж илрэх тохиолдол байдаг.
 
7. Нүдний цагаан нь шар туяатай болсон бол элэг, цөс муудсаны шинж.
 
8. Царай нь цайж уруул нь улаан болсон бол уушгинд өвчин байна гэсэн үг.
 
9. Эмэгтэйчүүдийн хөхний хэлбэр, арьсны өнгө өөрчлөгдөж, хатуурч, хөхний товчноос юм гарч байвал эмэгтэйчүүдийн эмчид яаралтай хандах хэрэгтэй гэдгийг зөвлөе.
 
10. Толины өмнө чөлөөтэй, биеэ сул тавьж зогс. Таны толгой, мөр унжсан байна уу? Дээр нь духаараа харж байна уу? Тэгвэл энэ гутралд орсны шинж. Өөдрөг бай.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих