Монгол Улсыг "хар жагсаалт"-аас хасах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ

: 120 өдрийн өмнө / 2018-01-21 10:39:02

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж Итали Улсын Санхүү, эдийн засгийн яамны Санхүүгийн бодлогын газрын Ерөнхий захирал, Европын Холбооны Зөвлөлийн Ёс зүйн бүлгийн Дарга хатагтай Фабриция Лапекореллатай  Ром хотноо уулзалт хийв.
 
Тус уулзалтаар Европын Холбооны “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-аас Монгол Улсыг хасуулахад Италийн Засгийн газар болон Европын холбооны Зөвлөлийн Ёс зүйн бүлгийн дэмжлэг, зөвлөмжийн талаар ярилцжээ.
Европын Холбооны “хар жагсаалт”-аас хасуулах талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шуурхай, шийдвэртэй арга хэмжээнүүд, санаачлан хийж эхлээд байгаа ажлуудыг Италийн Засгийн газар, Санхүү, эдийн засгийн яам тууштай дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Ц.Жамбалдорж илэрхийлэв.
 
Европын Холбооны Зөвлөлийн Ёс зүйн бүлэг Монгол Улсын Сангийн сайдаас ирүүлсэн захидлыг хэлэлцэж, улмаар Монгол Улсын Засгийн газар татварын асуудлыг ил тод болгох чиглэлээр тууштай бодлого баримталж, хариуцлагаа ухамсарлаж байна гэж үзэж, асуудлыг Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын энэ сарын 23-ны өдрийн хуалдаанаар нааштайгаар шийдвэрлүүлэхээр болж буйг Хатагтай Фабриция Лапекорелла онцлов.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих