Д.Дагвадорж Х.Баттулгын уулзалтаар далимдуулан Д.Сумъяабазарыг пиардав

: 212 өдрийн өмнө / 2018-01-21 14:11:59

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж санал солилцсон юм. Энэ үеэр Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж АСА станцаараа шууд дамжуулалт хийж, иргэдийн дунд орон Ерөнхийлөгчид хандан үгээ хэлж байгаа харагдав. Харин түүний энэхүү үйлдлийг “Д.Дагвадорж МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ахынхаа пиарыг АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгаар дамжуулан хийлээ” хэмээн хардах хүмүүс олон нийтийн сүлжээнд цөөнгүй байна.

Тэрээр уулзалтын үеэр, “Би 2008 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн иргэдэд японы тусламжаар түрэгний найман ширхэг тэрэг явуулсан. Харин үүнийг маань  Тэрбишдагва, Сумъяабазар тэргүүтэй хүмүүс өөрсдийнхөө пиар болгоод алга болгосон. Өнөөдөр тэр машинууд хаана байна. Сандаг-Очир тэргүүтэй Сумьяабазарын цэргүүдтэй хариуцлалага тооцох ёстой” хэмээн шүүмжлээд “Нийслэлийн дүүргүүдээс өнөөдөр хамгийн муу дүүрэг нь Сонгинохайрхан. Хамгийн их утаатай, хамгийн их гэмт хэрэгтэй, хамгийн их бохир дүүргээр нэрлэгдэж байна. Сонгинохайрханаас сонгогдсон улсын их хурлын гишүүд цалингаа нийлүүлээд ганц ч гэсэн цэцэрлэг бариад өгчих сэтгэл алга. Харин Сумъяабазар төсвийнхөө хөрөнгөөр гурван цэцэрлэг, нэг сургууль хийсэн байна лээ. Бусад нь хаана байна” хэмээн ахыгаа магтаад авахаа бас мартсангүй.

Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нарын тухайд хэдийгээр АН, МАН гэх хоёр өөр улстөрийн чиг баримтлалтай намд харьяалагддаг авч цаагуураа аль ч цагт нэгийгээ газардуулахгүй, хамт шүү гэх санаа түүний хэлсэн үгнээс цухалзаж байгаа нь нууц биш байна.

Үүнийг батлах ойрхоны нэгэн жишээ бол У.Хүрэлсүхийн Засгийн газарт Д.Сумъяабазарыг Уул уурхайн сайд болоход нь Х.Баттулга нөлөөлсөн гэх яриа юм. Учир нь Ерөнхийлөгчөөр дамжуулан Д.Дагвадорж У.Хүрэлсүхэд нөлөөлөн ахыгаа сайдын суудалд залсан талаар олон нийтийн сүлжээнд учир мэдэх хүмүүс бичицгээж байсан удаатай.

Х.Онон

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
210 өдрийн өмнө / 202.9.43.190

Одооны энэ сэтгүүлч нарт гэж хэлхэд хүнийг магтаж сайшааж сур хүнийг хэн ч учирзүггүй муулж чадна

Зочин
210 өдрийн өмнө / 122.201.24.64

хүүхэд хийнэ гэж ярьдаг юм сургууль цэцэрлэгийг чинь барилаа гэж ярьдаг юм ацаа

zocin
211 өдрийн өмнө / 202.70.34.70

ah ni teneg, duu ni teneg, hoyulaa boh. hohi nee, bohchuudiig mongolchuuld oorsdoo iimbolgoson, tuner haranhui 2 turiin ajil barahuu???

Bold
212 өдрийн өмнө / 202.9.41.128

Iim muuhai bj bolohgui. teneg humuustei hartsaj bga bish de.bi l neg gesen bairtai

Зочин
212 өдрийн өмнө / 66.181.187.33

Зарим нь нүүрэн дээр нь нэг их сайн хүн болох гээл сайрхах юм долигнуураа гэж хэцүүч юм дааөөрийг сайрхалаа гээд чамд ганц цудаач өгөхгүй дээ

Зочин
212 өдрийн өмнө / 66.181.187.33

Энэ одоо болиосоо Сумьяг Баттулга энэ хоёр л сайд болгоо биз дээ хүн мэдэхгүй юм шиг солиорох юм одоо зүгээр Баттулгыг дагаад л далдаганаад байх юм нэг албан тушаал л горилоод байна хэзээ л нэг ажилтай болох бол

Uuuuu
212 өдрийн өмнө / 202.179.27.123

Arai dendnee ahiga baij baiga tsaraigiin harda 10sya $tuluu

Иргэн
212 өдрийн өмнө / 202.9.41.226

olnii hair hundelsen hun iim pyldaga bj bolohguie mongol turiin emgenel hetsuu ch ymdaa bugd hudlaa garuud shdee ugasa yuch medku hooson tolgoilson buhchih buh hun buduun uwsun dr gdg shg araa daaj yvaaraidaa

Иргэн
212 өдрийн өмнө / 202.9.43.101

Асаг нударганаас өөр юм мэдэхгүй гэсэн чинь бас жүжиг сурч байГаан байна. Ах нараасаа их л юм сурч дээ. Шүүмжлэхдээ гэр бүлээ магтахаа мартахгүй ээ. Баабар нэгэнтээ хэлсэндээ, монгол хүний зарчмын саналын ард хувийн сонирхол нь явдаг гэж. Аль ч төрд нүүртэй гэр бүлийн эрх ашиг л байгаа болохоос өөр юм байхгүй.