Оффшор бүс дэх хөрөнгөө татах хугацааг сунгалаа

: 195 өдрийн өмнө / 2018-02-07 13:48:00

Оффшор бүс дэх хөрөнгөө татах хугацааг ирэх сарын 6-нд болголоо. Оффшор данстай иргэдэд хоёрдугаар сарын 4-ний дотор уг бүсэд бүртгэлтэй мөнгөн хөрөнгөө татах боломжийг АТГ-аас олгосон.

Гэвч энэ хугацаанд оффшор данстай иргэн хөрөнгөө татсан мэдээллээ АТГ-т ирүүлээгүй аж. Тиймээс энэ хугацааг дахин нэг сараар сунгаж, мөнгөн хөрөнгөө татах, дансаа хаалгах, хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх зэргээр оффшор бүс дэх хөрөнгөө татах хугацааг ирэх сарын 6-нд болголоо. Оффшор данстай иргэн энэ хугацаанд оффшор бүсээс хөрөнгөө татсан тухайгаа АТГ-т мэдэгдэж бүртгүүлэх ёстой.

Хэрвээ заасан хугацаанд өөрийн болон хамаарал бүхий этгээд болох эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, нэгдмэл сонирхолтой этгээдүүд дээрх бүс нутгуудад данс эзэмшсэн, түүнийгээ АТГ-т мэдүүлээгүй бол хуулиараа нийтийн албан тушаалтан албан тушаалаасаа халагдах хүртэл хуулийн зохицуулалттай ажээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.10.2-т “Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг байна.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
иргэн
190 өдрийн өмнө / 203.91.118.180

Монголын маргааш дуусах биш маргааш маргааш гээд хойшлуулаад байх юм бол хугацаа зааж яадаг юм. Тэгэж байгаад мөнгөө оруулж ирээрэй гэвэл болоо биз

зочин
195 өдрийн өмнө / 43.242.243.143

Олон түмэн чинь сохор биш, харж л байя. Шударга хүн байна уу. Дараа нь юу болох нь. Хууль яаж үйлчлэх нь

Зочин
195 өдрийн өмнө / 66.181.161.68

Хууль энэ хүмүүст үйлчилэх үү ёстой хөх инээд хүрч байна