Сангийн сайд Засгийн газар "Панда" бонд гаргах гэж байгаа гэх мэдээллийг үгүйсгэлээ

: 103 өдрийн өмнө / 2018-02-07 14:22:13

Монгол Улсын Засгийн газар "Панда" нэртэй юанийн бонд гаргах гэж байгаа тухай мэдээлэл өнөөдөр цацагдсан.  Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл бололтой. Учир нь энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар залруулга гаргасан байна.

Сангийн сайд энэ тухай, "Bloomberg-ийн тарааж байгаа Засгийн газар "Панда" бонд гаргах гэж байгаа гэх мэдээлэл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Bloomberg TV болон Bloombergtv.mn сайтыг худлаа мэдээллээ залруулахыг албан ёсоор шаардаж байна. Bloomberg-тэй утсаар холбогдоод ташаа мэдээлэл гарсан байна, залруулна уу гэхээр "Үгүй" гээд байх юм. Хөрөнгө оруулагчид, сэтгүүлчид сүүлдээ элчин сайдын яамдуудаас хүртэл залгаад манай яамныхныг зүгээр байлгахгүй асуугаад байх юм" хэмээн байр сууриа илэрхийлжээ. 

Х.Онон
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ооо за заа
103 өдрийн өмнө / 27.123.212.142

блюмбээргииг нь буудчаач