Реппер Тайга Кайлиг ''орхих'' болоогүй

: 12 өдрийн өмнө / 2018-02-12 09:37:06

10 хүрэхгүй хоногийн өмнө ээж болсон Кайли Женнер хүүхдээ төрүүлж, цахим ертөнцөөс ''өрх тусгаарлаж'', энгийн амьдралаар амьдрах гэсэн ч энэхүү хүсэл нь талаар болов бололтой. 20 настай Кайлигийн өмнө үерхэж байсан реппер Тайга Кайлиг орхих болоогүй гэдгээ Радар Онлайн сайтад өгсөн ярилцлагадаа дурдаад авчээ. Тэрбээр Кайли болон реппер Треви Скотын охин Сторми Вебстер бол яг үнэндээ Треви Скотын төрсөн хүүхэд биш, харин түүний хүүхэд хэмээн итгэж буй гэнэ. 

Image result for kylie and tyga stormi

Тайга хүүхдэд ДНХ-ын шинжилгээ хийж, жинхэнэ эцэг нь хүн болохыг тогтоохыг шаардаж байгаа ч түүний дэгдээсэн шуугианд одоогийн байдлаар Кайли хариулахыг хүсэхгүй байгаа аж. 

Тайга урд нь есдүгээр сард хүртэл Тэр бол миний хүүхэд хэмээн ''ам алдаж'' байсан удаатай. Стормиг өөрийнхөө хүүхэд хэмээн батлах гэсэн уйгагүй оролдлогыг хараад үзэхэд магадгүй Тайгагийн зөв ч байж болох юм.

С.Тэргэл
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих