Олимпийн хотхоноос 150 км зайд 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

: 190 өдрийн өмнө / 2018-02-12 09:48:17

“Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадмын хотхоноос 150 км зайд байрлах Похан хотын ойролцоо 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлснийг БНСУ-ын Цаг уурын албанаас мэдээлжээ. Тиймээс “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын тамирчид, хөгжөөн дэмжигчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг анхаарал болгоомжтой байхыг анхааруулсан байна.

Өмнөд Солонгосын иргэд газар хөдлөлт болсон санаа зовниж байна. Одоогоор газар хөдлөлтийн улмаас хохирол учирсан мэдээлэл алга. Зарим хэвлэлээр газар хөдлөлтийн дараах зураг цацагдаж эхэлжээ. Мөн олимпийн тэмцээн уралдааныг хойшлуулах, цуцлах ямар нэгэн үндэслэл, айх зүйл үгүй гэж мэдээлж байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих