ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувийг эрчүүд эзэлж байна

: 190 өдрийн өмнө / 2018-02-12 14:18:06

Халдварт өвчин судлалын үндэсний төв  ХДХВ/ДОХ-тай иргэдэд үйлчлэх хөнгөвчлөх эмчилгээний тасгийн нээлт өнөөдөр болж байна.

Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 21-ний байдлаар, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Түүнчлэн энэ  онд нас баралтын таван тохиолдол бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь (n=246)-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон байна.

Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой, эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдлийг үгүйсгээд байна. Харин халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн бөгөөд ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь (n=202) нь эрэгтэйчүүд байгаа юм. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувийг 25-34 насныхан эзэлж байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
А
190 өдрийн өмнө / 43.228.131.180

202 гомо балиар юм