Пёнчанд гэдэсний ''норовирус'' халдвар тархаж байна

: 190 өдрийн өмнө / 2018-02-12 15:36:59

Өмнөд Солонгосын Пёнчан хотод зохиогдож байгаа Өвлийн олимпийн наадмын үеэр гэдэсний халдварт өвчин дэгджээ. Өнөөдрийн байдлаар эмч мэргэжилтнүүд гэдэсний халдварт өвчний 128 тохиолдлыг илрүүлээд байна.

Норовирус гэгдэх гэдэсний халдвар тархаж байгаа талаар Олимпийн наадмын зохион байгуулах хорооноос мэдээлж, өвчний халдвараас сэргийлэхийг хүсчээ. Норовирус нь хамгийн түрүүнд Хореба залуучуудын төвд аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээн ажиллаж байсан хамгаалагчдын дунд гарч, тэднийг яаралтай хөл хорионд оруулсан байна. Улмаар өвчний шинж тэмдэг гаарч эхэлсэн учраас  Олимпийн наадмын зохион байгуулагчид ресторан, зоогийн газрууд, үйлчилгээний байгууллагын ундны усны хоолой, чанар, ус цэвэршүүлэх төхөөрөмж зэрэг үзлэг шалгалт явуулж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар гэдэсний халдварт өвчний шинж тэмдгээр 86 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн дийлэнх нь Олимпийн объектуудад хамгаалагчаар ажиллаж байсан хүмүүс, цагдаагийн ажилтнууд, мөн хүнсний үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа хүмүүс байгаа юм.

Олимпийн наадмын зохион байгуулагчид болон Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яамныхан өвчний дэгдэлтийг газар авхуулалгүй таслан зогсоохоор шаардлагатай бүхий л алхмыг авч ажиллаж байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
190 өдрийн өмнө / 182.160.5.20

Тэгнээ тэгнэ, тэр өмхий кимчиг солонгос хүнээс өөр хүн идвэл гэдэсний халдварт өвчин тусалгүй яахав.