Аливаа зүйлийг сайтар тогтоохын тулд юу хийх шаардлагатай вэ?

: 190 өдрийн өмнө / 2018-02-12 15:45:36

Би хэдэн жилийн өмнө муудалцсан хүнийхээ царай, нэр, хувцас, үс гээд ер нь л бүх зүйлийг нь сайн санадаг. Хэдэн жилийн өмнө шүү дээ. Мөн хүн хэзээ ч анх шохоорхон харж байсан хүнийгээ мартдаггүй. Хүний тархины мэдээлэл хадгалагдах, эргэн санах ой гэдэг сэтгэгдэл, мэдрэмжтэй салшгүй холбоотой юм. Нэг ёсондоо бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн бүх зүйлс бидний санаанд тодоос тод хадгалагдан үлддэг. Түүнийг хэзээ ч арилгаж болохгүй. Бидний тархи ийм л хүчирхэг зүйл.

Тэгвэл хүн яагаад мартдаг вэ? бидний сэтгэлд хангалттай мэдрэмж түрүүлээгүй, бидний анхаарлыг татаагүй зүйлсийг бүгдийг нь мартдаг.

Яг энэ үүднээс хүний ой тогтоолтыг тайлбарласан эрдэмтэд аливаа зүйлийг сайтар тогтоохын тулд юу хийх шаардлагатай талаар сонирхолтой зөвлөмж гаргажээ.

1. Өнгө. Өнгө гэдэг маш содон бөгөөд хүний сэтгэлд тэр хэмжээгээрээ хүчтэй нөлөөлж чаддаг. Иймд аливаа зүйлийг тогтоохдоо өнгийн харандаагаар тэмдэглэж, өнгийн цаасанд дээр бичиж тогтоогоод үзээрэй.

2. Түр зуурын амралт. Насанд хүрсэн хүний тархины анхаарал төвлөрөлт сайн, үр бүтээлтэй байх хугацаа 25 минут л байдаг байна. Ийд аливаа тогтоох зүйлээ 20-30 минут давтаад 10 минут амрах хэрэгтэй. Ингээд амс хийсэн 10 минутанд хүний тархины ажиллагаа буцаад хэвийн байдалдаа буцаж орж чаддаг гэнэ.

3. Таны тархи хичнээн хурдан эрчимтэй хичээллэнэ тэр хэрээр сайн тогтоох болно. Хэсэг зуур унтаад авъя гэж бүү бодоорой. Ингэвэл чи өөрийн тогтоосон бүх зүйлээ устгах болно. Аливаа нэг сэдвээ заавал дуусгаж байж амрах хэрэгтэй.

4. Таны тархи мотор л гэсэн үг. Иймд шатахуун сэлбэх хэрэгтэй. Нэг ёсондоо өлсгөлөн байж аливаа зүйлийг тогтооно гэж санасаны ч хэрэггүй гэсэн үг.

5. Аливаа зүйлийг сайтар тогтоохын тулд мөн ус, шингэн зүйл маш сайн хэрэглэх хэрэгтэй. Хичээл тавтаж байхдаа шингэн зүйл ууж тархиа цэнэглэж бай.

6. Бидний тархи асуултанд дуртай. Тэр их сониуч. Тиймд хичээлээ судлаж байхдаа сайн асуулт тавьж түүндээ хариулт олох маягаар хичээллэх нь маш үр дүнтэй, илүү хурдан байх болно.

7. Тархи бие хоёр холбоотой. Бие тань унжигар байх юм бол тархи тагаад л эрч хүчгүй болно. Иймд хамгийн тавтай сандал сонго.

8. Мэдээж таны тархинд хүчилтөрөгч хэрэгтэй. Иймд үргэлж нэг өрөөнд удаан суухын оронд гадагш гарангаа цээжилсэн зүйлээ бататга.

9. Тархи маш хурдан ойлгох чадвартай. Тиймд чи хурдан уншдаг байх нь цаг хэмнэнэ. Иймд ном уншихдаа харандаа эсвэл хуруугаа ашиглан дагуулж унших нь хурдан дээр нь үр дүнтэй.

11. Хөдөлгөөн. Энэ бол маш чухал. Аливаа зүйл судлаж байхдаа нэг дор суугаад байх бус хөдөлгөөнтэй байх нь тархи сэргэг байхад тустай юм. Иймд өрөөндөө холихох ч юм уу ? ямар нэгэн байдлаар үе үе хөдөлгөөн хийж байх хэрэгтэй.

12. Аливаа зүйлийг судлаж байх үедээ шинэ мэдээллээ хуучин мэдлэгтэйгээ холбо. Ингэх нь уг мэдээллийг мартахгүй санахад хэрэгтэй юм.

13. Хөгжилтэй зүйлс тархинд шинэ хүч өгдөг. Иймд суралцах үйл явцаа хөгжилтэй сонирхолтой байдлаар зохион байгуулаарай.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих