Жеймс Френко: Би бол энгийн л нэгэн оюутан

: 190 өдрийн өмнө / 2018-02-12 17:25:29

Хүн-Аалз киноны Харри Осборн а.к.а ногоон чөтгөрийн залгамжлагч ногоон чөтгөр, 127 цаг киноны Эрон Релстоны дүрээрээ олны танил болсон Холливудын сайхан залуу Жеймс Френкогийн The Talks сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

- Ноён Френко, таныг Нью Йоркийн их сургуульд суралцаж, кинонд тоглож, найруулж, үзэсгэлэн гаргаж, ном бичиж үнэхээр завгүй амьдардаг гэж сонссон юм байна . Танд өөртөө цаг зарцуулах битгий хэл шөнө унтах зав олддоггүй гэж ойлгож болох уу?

- Би урд нь тоглодог байснаасаа илүү цөөн кинонд тоглодог болсон. Би ихэнх ажлаа зун амжуулж, бусад улиралд сургууль дээрээ л байдаг. Хүмүүсийн бодож байгаа шиг тийм ч завгүй биш гэх үү дээ. Харин ч завтай гэж болно. Миний зав цаг ном, эсвэл богино хэмжээний кино болж үзэгчдийн хүртээл болдог. 

Image result for JAMES FRANCO 127

- Их сургуулийнхан танд хэрхэн хандаж байна вэ? Танд ямар нэгэн бэрхшээлтэй асуудал тулгардаг уу?

- Үгүй дээ, бүх зүйл зүгээр.

Related image

- Их сургууль таны анх оюутан болох үеийнхтэй адилхан мэдрэмж төрүүлж байна уу?

- Үгүй. Би ахлах сургуулиа төгсөөд нэг жил оюутаны амьдралаар амьдарсан. 18 насандаа утга зохиолын ангид суралцаж байсан боловч хүсэл сонирхлоо даган жүжигчний дугуйландаа бүх цагаа зориулдаг байлаа. Ингээд л сургуулиа хаяж жүжигчин болсон юм даа. Харин дахин оюутан болоод их сургуульд элсэхэд бүх зүйл сайхан санагдаж байна. Би ямар нэгэн дипломын зэрэг авж, ажилд орохын тулд сургуульд дахин элсээгүй, харин өөрөө хүссэн учир эргэн ирсэн. Ахлах сургуулийн дараа их сургуульд элсэхэд надад сайн сурч, ажилд орох ёстой гэсэн нэг ёсны өөртөө тавих шаардлага байсан, харин хоёр дахиа оюутан болоход би зүгээр л сонирхлоо дагасан минь анх сургуульд элсэж байх үеэс тэс ондоо мэдрэмж.

Related image

- Таныг танихгүй хүн гэж бараг байхгүй. Их сургуульд энгийн оюутны адилаар чөлөөтэй байж чадаж байна уу?

- Ажил бол ажил. Хичээл бол хичээл. Би бүх гэрийн даалгавраа хийж, бусад оюутнуудын л адил шалгалтаа сайн өгөхийг хичээдэг. Би бол энгийн л нэгэн их сургуулийн оюутан.

- Холливудын найруулагчид таныг оюутан болоход дургүйцсэн тохиолдол байгаа юу? Мөнгө олохын төлөө таныг сургуулиас холдуулах гэсэн оролдлого ч юм уу?

- Би Хүн-Аалз киноны Япон дахь нээлтийг Яковын үеийн утга зохиолын хичээлдээ суухын тулд таслах шаардлага гарсан юм. Гэтэл Сони компани миний хичээлтэй, завгүй гэсэн шалтгааныг сонсохыг ч хүсээгүй. Чи жүжигчин баймаар байна уу, оюутан баймаар байна уу гэж олон ч хүн надаас асууж байсан. Их хөрөнгө зарлагадаж хийсэн киногоо надаар сурталчлуулахыг хүссэн хүмүүс сургууль гэдэг үгийг сонсохыг ч хүсдэггүй юм. 

- Их сургуулийн багш, удирдлагууд таны шахуу цагийн хуваарийг ойлгож, тусладаг уу?

- Ихэнх багш нар ойлгодоггүй, тиймээс хичээл ажил хоёроо хослуулах хүндхэн ажил миний нуруун дээр буудаг. Гэсэн ч ажлаа зохицуулаад, завгүй суралцах л хамгийн сайхан шүү дээ.


- Та насандаа баймгүй эрч хүчтэй хүн шиг санагдлаа. Та энэ бүгдийг олны анхаарлыг өөртөө татахын тулд хийгээгүй биз дээ?

- Үгүй ээ, би зүгээр л мөрөөдсөн биелүүлж, сонирхсон зүйлээ хийж байна. Би олны анхаарлыг татах гэж огтхон ч хичээдэггүй. 

- Гэсэн хэдий ч таныг олны хараанд өртөж, анхаарлыг татахын тулд өөрийн бүхий л амьдралаа нэгэн том үзүүлбэр болгон хувиргаж байна гэж хэлэх хүмүүс цөөнгүй байх юм?

- Би өөрийн амьдралынхаа сүүлийн хэдэн жилийг утга зохиол болон урлагт суралцахад зориулсан хүнийхээ хувьд, мөн дотроо урлаг, утга зохиолыг дээдэлж явдаг хүнийхээ хувьд өөрийгөө олны анхаарлыг татахын тулд үзүүлбэр үзүүлж байна гэж хэлэхийг зөвшөөрөхгүй.  Тэгж боддог хүмүүс цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс үнэтэй цагаа хэн нэгэн хүний амьдралд анхаарал хандуулахынхаа оронд уншиж, суралцахад зарцуулдаг болох байх хэмээн би итгэдэг.

- Та шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

- Шүүмжлэлийг хүлээж авах нь уран бүтээлч хүнд байх ёстой ур чадварын нэг. Тиймдээ ч шүүмжлэл дуртайяа хүлээж авдаг.Миний хүсдэг зүйл бол хүмүүс намайг жүжигчин гэдгийг ойлгож, миний бүтээлүүдийг урлаг гэдэг талаас нь хараасай.

Image result for JAMES FRANCO green

- Та сургуулиа төгссөнийхөө дараа жүжигчний амьдралаасаа татгалзах бодолтой байгаа юу?

-  Академик мэдлэгтэй жүжигчин бараг л байдаггүй. Жүжигчин- оюутан мөн л цөөн. Тиймээс би өөрийгөө бусдаас нэг зүйлээр илүү боллоо хэмээн бодох болсон. Би цаашид академик мэдлэгээ кино урлагт, уран бүтээлдээ ашиглаж, телевизийн бүтээл болон академик мэдлэгийн хослолыг хүмүүст харуулах хүсэлтэй байгаа. Жүжигчний мэргэжилдээ баяртай гэж хэлэх цаг болоогүй ээ.
 
С.Тэргэл
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих