Амны эвгүй үнэрээс салах 8 арга

: 190 өдрийн өмнө / 2018-02-12 17:32:44

Та өдөр бүр шүдээ тогтмол угаасан ч амны хөндийн эвгүй үнэрээс салахгүй бол дараах зөвлөгөөг дагаарай. Бид танд хамгийн энгийн зөвлөгөөг санал болгож байна.

Image result for floss

1. Амны хөндийн ариун цэврийг зөв сахих. Дан ганц шүдээ угаах нь хангалттай биш гэнэ. Шүдээ угаахын хажуугаар шүдний завсар үлдсэн хоолны үлдэгдлээс шүдээ цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд floss буюу ариутгасан утас хэрэглэдэг.

Image result for wash tongue

2. Хэлээ угаах. Хэлээ угаах нь хэлэн дээр тогтсон өнгөр түүн дээр үржиж болох бактериудыг устгаж өгдөг. Дэлгүүрээс хэлний өнгөр хусагч худалдаж авч хэрэглээрэй.

Image result for drink water

3. Шингэн зүйл уух. Амны хөндийн эвгүй үнэрийг нэг гол шалтгаан нь ам хатах байдаг. Тиймээс олон хүнтэй уулзах бол уух ус, жүүс үргэлж биедээ авч яв.

Image result for eat apple

4. Жимс идэх. Алим, лууван зэрэг хатуу гадаргатай жимс ногоо идэх нь хэлийг бас цэвэрлэж өгдөг гэнэ. Тиймээс хэрэв шүдээ угаах ямар ч боломжгүй нөхцөлд ядаж хатуу, шүүслэг алим олж идэхийг хичээгээрэй.

Related image

5. Амаа зайлах. Та шүдээ угааж, ариутгасан утсаар шүдний хоорондохыг цэвэрлэсэн ч бас л дутуу байх вий. Амаа зориулалтын ам зайлагчаар зайлахад аманд байгаа элдэв үлдэгдлийг бүр мөсөн цэвэрлэж чадахаас гадна амны хөндийн эвгүй үнэрийг дарж чаддаг.

Image result for drink tea

6. Цай уух. Цайнд байгаа элементүүд нь амны хөндийд янз бүрийн бактери үржихээс сэргийлдэг байна.

Image result for яншуй

7. Яншуй идэх. Яншуйд байгаа хлорофилл гэдэг бодис нь амны хөндийг сайхан үнэртэй болгодог гэнэ.

Image result for no spicy food

8. Халуун ногоотой хоол бага ид. Халуун ногоотой, сонгино сармис ихтэй хоол нь таны амыг таагүй үнэртэй болгоход их нөлөөлдөг гэнэ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
erka
189 өдрийн өмнө / 43.242.241.86

Сонгино, сармис биед сайн