Гурил, чихэр ажиллагаа буюу УИХ-ын гишүүдийн бэлэг тараалт

: 97 өдрийн өмнө / 2018-02-12 17:57:05

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын намрын чуулган завсарласан.Тэгвэл сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд эрхэм гишүүд тойрогтоо ажиллаж байна. Тэд гурил, чихэр, хэвийн боов, архи, хүртэл тарааж явна.  Гишүүд тойргийн ахмадууддаа ямар бэлэг барьж байгаа талаар мэдээлэл хүргэе.

М.Оюунчимэг, Ц.Гарамжав нар гурил тараав 



УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Гарамжав нарын гишүүд тойрогтоо гурил тарааж байгаа зураг цахим хуудаст анхаарал татаад байна. Зарим жиргээчид  үүнийг “Яг ийм улстөрчдөд ард түмэн ядуу байх тусмаа сайн байдаг, хямд юманд хууртдаг. Тэгэхээр тэд хөгжүүлэхийг хүсэхгүй, Ард түмнийг гандангийн тагтаа мэт хардаг хэвээрээ л гэж үү” гэх зэргээр шүүмжлээд байгаа.  Гурил тарааж байгаа гишүүд үүгээр зогсохгүй.Чуулганы хуралдаандаа суудаггүй учраас эгүүлэн татах хүртэл асуудал  хөндөгдсөн гишүүн Б.Наранхүү тойрогтоо мөн л гурил тарааж байгаа бололтой.

Данх ба М.Билэгт



Өнгөрсөн парламентад Баянхонгороос сонгогдож байсан УИХ-ын гишүүн Д.Ганбат тойрогтоо битон тарааж, хэсэгтээ шуугиулсан. Тэгвэл энэ удаад Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн М.Билэгт тойрогтоо данх, барбарис чихрийн хамт тарааж байна.

М.Энхболд даргын халуун сав



УИХ-ын дарга М.Энхболд 500 граммын цайны халуун сав Л.Тэрбиш зурхайчийн гаргасан цаг тооны бичгийн хамт Төв аймгийн иргэдэд цагаан сарын бэлэг болгон тарааж байна. Тэрээр нутаг түмэндээ аядуу зөөлөн сэтгэлээр хандаж, амар мэндийг нь мэдэн “Улсын их хурлын дарга М.Энхболдоос дурсгав. 2018” гэсэн бичиг бүхий халуунаа барьдаг, цай, усны сав бэлэглэж байгаа юм байна.

Д.Ганболд гишүүний өвөрмөц бэлэг



Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан УИХ-ын гишүүн Д.Ганболдын тойргийнхоо ахмад настануудад өвөрмөц бэлэг барьжээ.  Тэрээр 100 хувийн чацарганы  шүүс, шоколад, цаг тооны бичиг, зургийн дэвтэр, баллуур, чихмэл тоглоом зэрэг бэлэглэсэн нь цахим  орчинд нэлээд шуугиан тариад байна.
Эх сурвалж:www.polit.mn
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
жо бай жин
96 өдрийн өмнө / 27.123.214.108

муу өмхий тэнэг үхэрнүүд та нарт яг таарна аа үгүй юм байна ааа гурилыг нь надад өгөөд би энэ муу дэндүү арчаагүй үхэрүүдэд мантуу хийж өгваааа .малнуудаа дундад улсад бол ийм бэлэг өгвөл нүүр лүү нь шидээд жинхэнэ хийх ажилыг нь сануулна .тиймддээ ч дэлхий биднээс айдаг .......харин үхэрүүд та нар ийм тэнэг болхоор чин дэлхий та нарт бүх хогоо шахдаг .....илжиг хог мал минь уур чин хүрч байгаа бол гараад хар өмбүү минь

irgen
96 өдрийн өмнө / 202.72.245.122

Henii munguur hend yu taraagaad bga yum be?

beleg taraaj bgaa mo
96 өдрийн өмнө / 66.181.189.228

h

ene zaaval hiih ajil
96 өдрийн өмнө / 124.126.2.247

Erhem gishuud songogchiddoo gariin bileg taraah ni yamar uchirtai yum bol. Suuliin ued iim bolchihloo. Ingej ur ashiggui mongo urj baihaar niigmiin asuudald hun yatai tuhtai amidrah orchind zoriulj boldoggui yum uu?Jisheelvel chingeltei duurgiin zasag darga agsan bileg taraah mongooroo ahmaduud sahind garaad suuchih talbai hiigeed orchihvol zugeer shuu.. Eronhiilogch ni ard tumen yaduurlaa geed soongotood oriloh yum. Yag unendee guril,budaa taraahdaa tultal olsson yum baihgui l dee. Setgehuigeeree l olsood baigaa sh dee

ene zaaval hiih ajil
96 өдрийн өмнө / 124.126.2.247

Erhem gishuud songogchiddoo gariin bileg taraah ni yamar uchirtai yum bol. Suuliin ued iim bolchihloo. Ingej ur ashiggui mongo urj baihaar niigmiin asuudald hun yatai tuhtai amidrah orchind zoriulj boldoggui yum uu?Jisheelvel chingeltei duurgiin zasag darga agsan bileg taraah mongooroo ahmaduud sahind garaad suuchih talbai hiigeed orchihvol zugeer shuu.. Eronhiilogch ni ard tumen yaduurlaa geed soongotood oriloh yum. Yag unendee guril,budaa taraahdaa tultal olsson yum baihgui l dee. Setgehuigeeree l olsood baigaa sh dee