Ж.Батзанданг Б.Хурцын нэр хүндэд халдсан хэмээн буруутгажээ

: 11 өдрийн өмнө / 2018-02-13 08:05:37

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр хүндэд халдаж, гутаасан гэх үндэслэлээр буруутгажээ.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “ТЕГ-ын дарга асан Б.Хурц хууль бусаар хүнийг гаднын улс орноос хил дамнуулж авч ирсэн, С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байж хүмүүст ял шийтгэл ногдуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд авч өгсөн, Тагнуулын байгууллагын албан тушаалтныг хилс хэргээр шоронд хорьсон зэрэг асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулж тайлбар хийх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 11 дүгээр сарын 1-ний 304 дүгээр тогтоолоор ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр ажилд томилох болж, БНСУ-ын Элчин сайдаар явуулах гэж буй нь зохисгүй”  хэмээн мэдээлсэн бөгөөд Б.Хурц түүнийг нэр хүндэд халдаж, гутаасан хэмээн шүүхэд өгөөд байсан юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
жирийн ард
11 өдрийн өмнө / 27.123.214.108

нэг нь дайсан нэг нь манай тал байж мэднээ .бид мэдэж чадахгүй . за тэхээр 2ууланг нь дээд тэнгэрт илгээчих хэрэгтэй дэээ гадаадын дайснаас салах хамгийн сайн арга бол нотой гаруудыг бүгдий нь буудчих хэрэгтэй л дэээ

Зочин
11 өдрийн өмнө / 126.255.193.147

Yos eombogor Tur tumbugur gej bh yostoi. Batzandan turiin nuutsiig medeh l hundee, show hiij bj tumsug uu avahuulah ni l dee.