''Экс''-ийнхээ зургийг гутлын улавчин дээр хэвлүүлэх боломжтой болжээ

: 96 өдрийн өмнө / 2018-02-13 08:36:24

Валентины баярыг тэсэн ядан хүлээх нэгэн байхад валентины баярыг үзэн яддаг нэгэн байна. Тэдэнтэй адил гэгээн хайрын баярт дургүй хүмүүст зориулж өөрийн зүрхийг шархлуулсан хэн нэгний зургийг гутлын улавчин дээр хэвлүүлж, өдөр бүр дээрээс нь гишгэж явах боломжийг Лондонгийн Бомба&Парр компани олгож буй юм байна.

Эртний Грек Ромын үед Египтчдүүд дайснаа үргэлж дарж байх санааг агуулан дайсныхаа хөргийг гутлын улан дээрээ зуруулдаг байжээ. 

Бомба&Парр компанийнхан Египтийн археологийн музейг үзэж яваад энэхүү аргыг олж мэдмэгцээ 21-р зууны хүмүүсийн шаналалт салалтыг давах хэрэгсэл болгон ашигласан нь энэ. 

Та ганган улавчтай болохын тулд ердөө ''экс''-ийнхээ сайн чанарын гэрэл зургийг хоёрдугаар сарын 14-өөс өмнө компанийн http://bompasandparr.com веб сайтад илгээхэд болно. 
С.Тэргэл
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
uugii
95 өдрийн өмнө / 112.97.63.247

С.Баяр тэргүүтэй нөхдийг хулдаасан хэвлэлд хэвлүүлээд сандалынхаа уланд наагаад өмсвөл тэд биднийг басахаа болих болов уу кк

murun
96 өдрийн өмнө / 203.91.118.180

er ni ter lam uvgunii vhsen sehsen udur hend hamaatai yum be balai iin busdiig dagan baysagch nar l temdegledeg l bh

АХ
96 өдрийн өмнө / 207.244.83.123

76-ГИЙН ЗУРГИЙГ ГУТЛЫН УЛАНД ХЭВЛЭХ ЮМСАН.