"Пёнчан-2018" өвлийн олимпийн наадмын тойм

: 6 өдрийн өмнө / 2018-02-13 11:14:56

ЦАНА: ОЛИМПИЙН НААДМЫН ЭХНИЙ АЛТАН МЕДАЛЬТАН ШВЕДЭЭС ТӨРЛӨӨ

Шведийн тамирчин Шарлотте Калла эмэгтэйчүүдийн скиатлоны төрөлд түрүүлснээр энэ наадмын анхны алтан медалийг хүртлээ. Домогт М.Бьоргенээс 7 секундын өмнө барианд орсон тэрээр 3 дахь удаагаа, 3 өөр олимпийн наадмаас алтан медалийн эзэн болж байгаа нь энэ юм. Харин эрэгтэйчүүдийн скиатлоны төрөлд Норвегийн тамирчид давамгайлж, эхний гурван байрт оржээ.

ТЭШҮҮР: УЛБАР ШАРУУД МЕДАЛИЙН ТАВЦАНГ ЭЗЭГНЭВ



Тэшүүрийн 3000 метрийн зайд Нидерландын бүсгүйчүүдийг дийлэх тамирчин байсангүй. Олимпийн аварга цолыг эзэмшигч Иреен Вуст нутгийн тамирчин Карлин Актееектийг дийлсэнгүй, мөнгөн медаль хүртлээ. Энэ жил 22 настай улбар шаруудын шинэ од А.Де Ионг хүрэл медалийн эзэн болжээ. Харин эрэгтэйчүүдийн төрөлд домогт С.Крамер олимпийн рекордыг шинэчлэн тогтоож 4 дэх алтаа хүртлээ. Нэг зайд гурван олимп дараалан түрүүлсэн тэшүүрч түүнээс өөр байхгүй!

 

БИАТЛОН: СПРИНТ ТӨРӨЛД ГЕРМАНЧУУД ДАВАМГАЙЛАВ!

Биатлоны төрлийн тэмцээн эмэгтэйчүүдийн 7,5 км-ийн спринт уралдаанаар эхэллээ. Олны таамаглаж байсанчлан Германы багийн гол тамирчин Лаура Далмайер буудалтандаа нэг ч алдалгүй тэмцээнээ дуусгаж, улмаар итгэл төгс аваргалав. Түүнийг энэ жилийн Олимпод хамгаас тод гялалзах од нь байх болно хэмээн олон мэргэжилтнүүд үзэж буй. Норвегийн М.Олсбу, Чехийн В.Виткова нар медалийн тавцанд зогсжээ. 

Эрэгтэйчүүдийн төрөлд ч нэг ч сум алдаагүй Германы А.Пайфферийг гүйцэх тамирчин байсангүй. Хүчтэй салхитай байсан учир гол фаворитууд болох И.Бо, М.Фуркад нар 3-аас дээш сум алдсан нь түүнд боломж олгосон.

ЦАНЫН ХАРАЙЛТ: НИСДЭГ ГЕРМАНЫ СЭТГЭЛ ХӨДӨЛГӨСӨН ЯЛАЛТ

Германы шигшээ багийн залуу тамирчин Андреас Веллингер бүх мэргэжилтнүүдийн тооцоог эвдэж, цанын харайлтын төрөлд аваргаллаа. 22 настай тэрээр 113,5 метр харайж, 259,3 оноо авсан нь түүнд анхны алтан медалиа авчрахад хангалттай байв. Түүний араас үсрэлтээ хийсэн Норвегийн хослол И.Форфанг болон Р.Иоханссон нар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Германы шигшээ багийн залуу тамирчин Андреас Веллингер бүх мэргэжилтнүүдийн тооцоог эвдэж, цанын харайлтын төрөлд аваргаллаа. 22 настай тэрээр 113,5 метр харайж, 259,3 оноо авсан нь түүнд анхны алтан медалиа авчрахад хангалттай байв. Түүний араас үсрэлтээ хийсэн Норвегийн хослол И.Форфанг болон Р.Иоханссон нар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

СНОУБОРД: АНУ АНХНЫ АЛТАА ХҮРТЭВ

undefined

Багийн дүнгээр тэргүүлэх магадлал өндөр Америкийн баг эхний алтан медалиа сноубордоос хүртэв. 17 настай залуу тамирчин Р.Жерард слоүпстайл төрөлд Канадын М.Парротыг ялимгүй илүүрхэн аваргалжээ.

 

ӨНӨӨДРИЙН ГОЛ ГУРВАН АСУУЛТ

Биатлон: Дэлхийн аварга цолыг эзэмшигч Л.Далмайер спринтийн амжилтаа бататгаж, хөөх гараат уралдаанд түрүүлж чадах уу?

Уулын цана: Эмэгтэйчүүдийн жайнт слаломын төрөлд Австри 9 медаль хүртэж байсан ч нэг ч удаа аваргалж байгаагүй. Гол фаворит С.Бруннер 10 дахь медалийг алт байлгахыг хүсэж байна.

Уран гулгалт: Багийн төрлийн медальтнууд өнөөдөр тодорно. Э.Медведевагийн рекорд тогтоосон гайхалтай үзүүлбэрийн дараа 2-р байрт дэвшсэн Оросын тамирчид Канадыг гүйцэж чадах болов уу?

ХУВААРЬ

Уулын цана: Эмэгтэйчүүдийн жайнт слалом, 12:45
Биатлон: Эмэгтэйчүүдийн 10 км хөөх уралдаан, 18:10
                 Эрэгтэйчүүдийн 12,5 км хөөх уралдаан, 20:00
Уран гулгалт: Багийн төрөл, 9:00
Фристайл: Эрэгтэй могул, 20:00
Цанын харайлт: Эмэгтэйчүүдийн жижиг толгод, 20:50
Сноуборд: Эмэгтэйчүүдийн слоүпстайл, 9:00
Тэшүүр: Эмэгтэйчүүдийн 1500м, 20:30

Эх сурвалж: Монголын үндэсний олимпийн хороо 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих