Дэлгэцийн донтолтод 10-21 насны хүүхэд, залуус хамгийн ихээр өртөж байна

: 189 өдрийн өмнө / 2018-02-13 11:23:45

Дэлгэцэнд донтох хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна

Тэдний хувьд компьютер, гар утасны тоглоом, фэйсбүүк  хуудаснаас болж сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай болж хувирч байгаа юм. Эхэн үедээ өөрийгөө зугаацуулах гэж тоглоом тоглосон хүүхдүүд эцэст нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд очихоос өөр аргагүйд хүрч байгаа юм. Тус төвийн эмчийн хэлж буйгаар дэлгэцийн донтолтод 10-21 насны хүүхэд, залуус хамгийн ихээр өртөж байгаа аж.

Мөн цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд гар утасны тоглоомонд ихээр донтож, ядаргаанд орж улмаар эмчлүүлэхээр ирэх болжээ. Тус эмнэлгийн тухайд сурагчдын амралтаар илүү их ачаалалтай болж, дэлгэцийн донтолтод өртсөн хүүхдүүдээр ор нь дүүрдэг байна.

Дашрамд дуулгахад, 2016 онд 88 хүүхэд тоглоомонд донтсоноос болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар 50 гаруй хүүхэд эмчилгээ хийлгэжээ.

Дэлгэцийн донтолт гэж юу вэ? Телевиз удаан хугацаагаар үзэх, гар утсаар удаан оролдох, компьютерийн тоглоом хэт их тоглохыг дэлгэцийн донтолт гэнэ.

Таны хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл эмчид даруй хандаарай.

• Хүүхэд уур уцаартай болох

• Орчин тойрноосоо тасрах

• Зожигрох

• Гар нь чичрэх

• Нойр нь муудах

Дэлгэцийн донтолтоос сэргийлэхийн тулд:

• Өдөрт 30 минутаас илүүгүй, 2-оос ихгүй удаа гарутас, компьютер, зурагт үзүүлэх

• Бага насны болон өсвөр насны хүүхдүүдээ телевиз олон цагаар үзүүлэхгүй, зөвхөн тодорхрой цагаар үзүүдэг болгоё.

• Хүүхдээ хайрлая

• Хүүхэддээ цаг зав гаргая

• Анхааралтай үгийг нь сонсож суръя

• Хүүхдээ жаахан гэлтгүй гэр орны ажилд( насанд тохирсон ажил) сургая

• Спорт , урлаг, төрөл бүрийн дугуйланд сургах

• Та хичнээн завгүй ч байсан хүүхэддээ 2 цаг зав гарга.

• Хагас бүтэн сайнд гэр бүлээрээ салхинд гарах, цагийг хамтдаа өнгөрүүлэх

• Гэртээ номын сантай болох
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих