С.Баяр Ж.Батзанданг шүүхэд дуудаж, "Эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү" гэх үгийг дайжээ

: 96 өдрийн өмнө / 2018-02-13 11:52:22

Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн нэр төрд удаа дараа халдсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эсрэг гомдлыг шүүхэд гаргахаар болжээ. Энэ тухайгаа тэрбээр дараах ил захидлаар дамжуулан олон нийтэд тодорхой мэдээллийг хүргүүлсэн байна.

С.Баярын Ж.Батзанданд илгээсэн ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ил захидал

Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Батзанданд

Ж.Батзандан гишүүн ээ,

Сүүлийн хэдэн жил таны хөндсөн муу, муухай олон сэдэв дотор миний нэр ёс мэт хавчуулагдаж явсаар, сүүлдээ бүр голлох байдалтай болж ирэв. Энэ бүхнийг миний бие тэвчиж өнгөрөөсөөр өнөөг хүрлээ. Ноцтой гэх асуудал байн байн хөндөж, олны анхаарлын төвд байх гэсэн таны хүслийг ойлгож болно. Харин өөрөө тодрон асч харагдах сонирхолын үүднээс өрөөлийн нэр төрийг гүтгэлгийнхээ галд хуйхлахыг ойлгох, уучлах аргагүй юм. Тийм болоод эл захидлыг бичиж байна.
УИХ-ын саяхан өндөрлөсөн намрын чуулганы хэд хэдэн байнгын хороодын хуралдаан, мөн Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр миний нэр төрийг гутаасан, намайг илт гүтгэсэн агуулга бүхий мэдэгдэл та удаа дараа хийжээ. Эдгээр мэдэгдэл бүхий дүрс бичлэг нь фэйсбүүк орчинд, түүнчлэн фэйсбүүк дэх таны нэр бүхий нүүр хуудас дээр тавигдсаныг би үзлээ.

Ж.Батзандан гишүүн та хэлсэн үгэндээ:

“Эрдэнэтийн 51 хувиар барьцаалж С.Баярын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн;

С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй;

С.Баярын Засгийн газраас баталгаа гаргаж авсан тэр зээл бол мөнгө угаалтын нэг хэлбэр” гэсэн утгатай мэдэгдэл хийжээ.

Дээрх мэдэгдэлээс үзвэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүнтэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга асан С.Баяр намайг Монголд болсон, болж байгаа муу муухай явдал бүхэнд холбоотой мэтээр харуулах гэсэн зорилготой, захиалсан эзэд нь тэр бүр ил гардаггүй сурталчилгааны аян эхлээд удаж байна. Сүүлийн хэдэн жил үргэлжилж буй энэ ажлын цаад эзэд нь хашир юм болохоор сумаа тавьж, нумаа нуусан хэвээр. Харин та арай гэнэн учраас тэр үү, энэ аяны дуу хоолой нь болон, Их хурлын гишүүний индэр ашиглаж, хөмсөг зангидан, өндөр дуугаар худал хуурмаг, гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл миний тухай удаа дараа хийгээд байгаа тул ийнхүү ил гараад, илт гүтгээд буй таныг шүүхэд өгөхөөс өөр арга үлдсэнгүйг минь болгооно уу.

Энэ дашрамд,

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүнийхнь хувьд танд сануулах нэгэн зүйл байна. Монголын ард түмний тодорхой хэсгийн элч төлөөлөл, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, Монгол улсын Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг хамгаалах учиртай төрийн түшээ хүн хуулийн дагуу шүүхээр үнэн мөнийг тогтоогоогүй байхад аль нэгэн иргэнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээ ршууд өөрөө тогтоож дүгнээд, барьж хорих, хуулийн цээрлэл үзүүлэхийг шаардаж байгаа нь иргэн хүний үндсэн эрхийг зөрчөөд зогсохгүй, хууль тогтоогч өөрөө хууль зөрчсөн үйлдэл хийжээ гэж үзэх үндэслэл хангалттай байна. Мөн үү?

Хоердугаарт, хуульч хүнийх нь хувьд танд анхааруулах нэгэн зүйл байна. Хуульч хүний эрхэмлэх естой зүйл бол хуулиа дээдлэх ёс. Монгол Улсын Үндсэн хуулийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг та мэдэх учиртай. Та намайг бусадтай хамтарч хулгай хийсэн хэмээн улайм цайм мэдэгджээ. Хулгай бол эрүүгийн гэмт хэрэг. Энэ болон өөр бусад гэмт хэргийг би ганцаараа ч бай, бусадтай хамтраад ч бай үйлдсэн нь үнэн бол би хуулийн хариуцлага хүлээх естой. Харин намайг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэсэн бол та хариуцлага хүлээх естой. Тийм үү?

Гуравдугаарт, улс төрч хүнийх нь хувьд танд хэлэх зүйл байна. Хувь хүний, түүний дотор улс төрч хүний хамгийн нандин юм бол түүний нэр төр. Энэ бол туйлын үнэн бөгөөд надад ч бас танд ч хамаатай. Улс төрч хүний нэр төрд хамгийн халтай юм бол худлаа ярих явдал. Худалч нэгэнд хэн ч итгэхгүй. Өөрийн, өрөөлийн талынх аль алин нь итгэхгүй. Танд итгэж, таныг сонгосон сонгогчид, дэмждэг дэмжигчид ч итгэхгүй. Та залуу улс төрч хүн. Залуу байхад өөрөө том, бусад нь жижиг харагдах гээд байдаг тал бий.“Улс төрч өөртөө, чоно бусдад том харагддаг” гэх үг ч бас бий. Фэйсбүүкт буй таны олон бичлэг үзэж суухад энэ үг надад санаанд минь орж ирсэн. Та ч гэлээ өөрийн бичлэгүүдээ энэ үүднээс, шүүмжлэлтэй нүдээр эргээд нэг хараарай. Илүүдэхгүй байж мэднэ.

Дөрөвдүгээрт, хувь хүний чинь хувьд танд зөвлөх хэдэн үг байна. “Улс төр хийж” байгаа нь энэ гээд хүнээ болих ёсгүй. Хувь хүнийг тодорхойлдог гол зүйл бол хүний мөс, жудаг. Одоогоос бараг долоон жилийн өмнө, 2011 оны зун та бид хоер нүүр нүүрээ хараад нэг уулзаж билээ. Тэр уулзалт таны хүсэлт, санаачлагаар болсон бөгөөд та, бид хоёр улс төрийн болон амьдралын олон сэдвээр ярилцаж удаан сууснаа би санаж байна. Та тэгэхэд “Баяр ах, танаас суралцах юм надад их бий. Та хэдийгээр өөр нам гэлээ ч би тантай багш, шавийн барилдлагатай явмаар байна. Залуу хүний хувьд би танаас асууж, та надад ах хүний ёсоор зөвлөж яваарай гэж хүсъе” гэж надад хэлж байсан.

Хүнд зөвлөөд байхаар ухаан, мэдлэг, туршлага надад хомс учраас би танд туслаж, зөвлөсөн юм үгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Гэхдээ зөвлөгөө нэгэнт асуусан хүнд санасан бодосноо илэн далангуй хэлэхэд буруу нь юу байх билээ.  Шударга ёсны төлөө тэмцэнэ гэж та байнга мэдэгдэж байгаа дуулддаг. Тэр зөв. Гэхдээ шударга ёсны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүй гэдгийг ах хүний хувьд би танд сануулъя.

Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…

Ёсолсон,

Монгол Улсын иргэн, Ерөнхий сайд асан С.БАЯР

2018 оны 2-р сарын 12.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Ганаа
84 өдрийн өмнө / 66.249.82.64

Яаж ингэж бичиж хийж чадаж байнаа монгол хүн монголынхоо төлөө цохилох зүрхтэй байдаг юм энэ баярт тийм өчүүхэн ч сэтгэл алга хар толгойн хариуцлага хаана байна

Иргэн
91 өдрийн өмнө / 78.250.9.161

Яасан өөртөө итгэлтэй луйварчин вэ?Хууль цагдааг атгасан гэсэн тэрэндээ эрдэж бнаа даа ..Монголчууд шудрага зоригтой залуучуудаа дэмжихгүй бол энэ ядуурлын намагнаас гарахгүй шүү.Батзанданаа бүү шантраарай

Уншигч
94 өдрийн өмнө / 202.9.43.230

СБаяр ямар их гомдоо вэ.Харин ч эсрэгээрээ Монголын иргэд чамд гомдох эрхтэй шүү.Оюу толгойг толгойгоороо хариуцана гээд ямар ч ашиггүй гэрээ хийж оронд нь чи Америк гээч улсад олон сая $ын үнэтэй хаусуудыг шинэ хуучин эхнэрүүдийнхээ нэр дээр авч.Эрдэнэтийг барьцаанд тавихад нөлөөлж улс орноо өчнөөн сая $ын өрөнд хийж.07.01ны үймээнийг далдаас удирдаж хэдэн залуусын аминд хүрчихээд .бидний мэдэхгүй зөндөө л юм бгаа байх. ийм олон нүгэл хийчихээд яаж ичихгүй шүүх яриад бна.Шүүх ч яахав та нарын хармааны хүмүүс болохоор бардам байлгүй.Гэвч нүгэл нүдээрээ гарах гэдэг ардынхаа үгийг санаж яв.Чи энд бгаад хэрэггүй.Иргэдийг бас хооронд нь талцуулж бгаад 7.1ний үймээн шиг юм болно.Яваад өг.Монголын ард түмэн сар шинээ сэтгэл түвшин тэмдэглэмээр бна

Зочин
95 өдрийн өмнө / 202.70.36.182

зайлээчээ өмхий шар өвгөн. эх орныг цөлмөчихөөд нэр төртэй ч юм шиг. Батзандан зоригтой залуу байна лээ. ард түмэн чамайг л дэмжинэ. энэн шиг шившигээс бүү айгаарай

Баяр
95 өдрийн өмнө / 74.82.17.89

Баяр хулгайч Мөнхбаясгаланг шүүхэд дуудахгүй яасийн тийм сүрхий юм бол.Бүхэл бүтэн нэвтрүүлэг хийгээ биз дээ.

vo
95 өдрийн өмнө / 112.72.6.198

Баяр гуай ерөнхий сайд болохдоо ямар гоё юм ярьж бүх эрх мэдэл авлаа даа.Дараа нь яаж Оюу толгойгоо хямдаар гаднынханд хэн хэнтэй хамтарч өглөө.Баярцогт гэх мэт та нөхөд нилээд юмтай болоо биздээ.Одоо худлаа хуцах гэж

Khishgee
95 өдрийн өмнө / 103.26.195.193

Энэ хоёр хоёулаа хог шаар

Uher mongol
95 өдрийн өмнө / 172.58.23.147

Demii iumand itgeh iumaa. Hulsnii bicheechiin hiisen ajil l bn shde. Bayar ingej balai Zuil bichlee iu.

irgen
95 өдрийн өмнө / 92.240.178.184

S. Bayraa Ard tumen chamaig Batzandangaas umnu Eh ornoo zarsan luivarchin gedgiig chin bugd medej baigaa sh dee Mongol hun bish chi uhlee yu

irgen
95 өдрийн өмнө / 92.240.178.184

S. Bayraa Ard tumen chamaig Batzandangaas umnu Eh ornoo zarsan luivarchin gedgiig chin bugd medej baigaa sh dee Mongol hun bish chi uhlee yu

mgl khun
95 өдрийн өмнө / 202.9.44.85

ene odo yu we, uls ornoo gadniihand zarsan luivarchingiin vgiig hen tooh we, harin ch ard tumen uuruus chin yal asuuh yostoi bh shvv, ard tumniig uhaangvi gj bodood bgam bhda, batzandan bol shudraga vnenii tuluu yavj bga hvn, ard tumen batzandangiin tald bgaa. oyutolgoin gereegee odoo 1 tailbarlaad ugchih du?

Зочин
96 өдрийн өмнө / 103.229.122.145

ЯАВАЛ ЧАМ ШИГ БАЯЖИХ ВЭ ПСДА БАЯРАА.

ЗОЧИН
96 өдрийн өмнө / 59.153.114.25

ИХ СҮРЖИН ЗАХИДАЛ БНА. ИХ ПЭЭДГЭР Ч БИЧЖЭЭ. ТАНЫ БЯР ХҮЧ ТЭНХЭЭ ИХ БАЙГАА ЮМ БНА ГЭЖ БОДЛОО.

Бат
96 өдрийн өмнө / 202.9.41.79

С.Баяр ямар бизнес хиидэг юм бэ..төриин албанд л ажилдаг хүн тэр олон хаус яаж авбаа...илбэ үү

Irgen
96 өдрийн өмнө / 146.198.197.82

Buruu geree heltsel hiij bhad Zasgiin gazriin terguun ni boliulj bolmoor doo. Bi oroltsoogui, haraagui, sonsoogui, medeegui gedegtei adilhan sonsogdoj bn. Uls Oron, Ard tumnii erh ashgiin tuluu songogdood undur tom alban tushaald tomilogddogoo martaad bdag yum uu daa ene UTchid.

Irgen
96 өдрийн өмнө / 146.198.197.82

Buruu geree heltsel hiij bhad Zasgiin gazriin terguun ni boliulj bolmoor doo. Bi oroltsoogui, haraagui, sonsoogui, medeegui gedegtei adilhan sonsogdoj bn. Uls Oron, Ard tumnii erh ashgiin tuluu songogdood undur tom alban tushaald tomilogddogoo martaad bdag yum uu daa ene UTchid.

irgen
96 өдрийн өмнө / 103.254.120.85

bauraa chi karmaanii hulgaich bish suudliin tom biznesmen Enhbaur chinii tuhai ou tolgoin urmiig zuuglusun tuhai Batzandangaas umnu aursan bi iim oilgoltoi ganst uuruu bish manai uls turiinhun 70 hubi ni iim amidraliin tuluu ul;aan nuuree hiih gazargui boltol zutgej baigaa

irgen
96 өдрийн өмнө / 103.254.120.85

bauraa chi karmaanii hulgaich bish suudliin tom biznesmen Enhbaur chinii tuhai ou tolgoin urmiig zuuglusun tuhai Batzandangaas umnu aursan bi iim oilgoltoi ganst uuruu bish manai uls turiinhun 70 hubi ni iim amidraliin tuluu ul;aan nuuree hiih gazargui boltol zutgej baigaa

зочин
96 өдрийн өмнө / 103.9.90.50

Баткандан арай дэндүү шүү!. Хийрхүү, популист улс төрөөр хол явахгүй л дээ. Ард түмэн одоо юу ч бичиж болдог цагаан цаас байхаа больсон шүү дээ. Төрийн хүнд хэлэх ярих юмны хэмжээ хязгаар, эрэмбэ дараа гэж байх ёстой. Камерын өмнө хүнийг яллаж, бодлого, шийдвэр гаргаж болдог юм бол энэ олон хууль хүчний байгууллага, төрийн захиргааны байгууллагууд байгаад яах юм бээ? Сүүлийн үед үнэн худал нь мэдэгдэхгүй барьцтай барьцгүй юмыг улс төрчид их ярих боллоо. Шүүх байгууллагын шийдвэрийг ч үгүйсгэдэг боллоо. Энэ олон өндөр цалин, зардалтай хууль, хүчний байгууллага, шүүх, прокурорын хэрэг байна уу?

Зориг
96 өдрийн өмнө / 103.229.122.153

. 'Нэр хугарахаар яс хугар' гэсэн ёс зүйг эрхэмлэдэг хүний мөрддөг дүрэм байнаа. Санжийн Баярын хувьд ч одоо тэр нэр нүүр Батзандангаас өмнө Монголчуудын дунд болон гадаадын зарим улсад аль хэзээ дууссан шүү дээ. "Айсан хүн адуу хөөж , ичсэн хүн хүн ална " гэдэг л болж байх шиг... Харин ичих мэдрэмж байнуу үгүй юу . Зарим хүнд байхаа больсон ч юм шиг харагдаад байгаам даа.

ИЙМ Л ХУЛГАЙЧУУД
96 өдрийн өмнө / 27.123.214.108

ЗААА ТЭЭР ХАРЖ БАЙНА УУУ КККК ИНГЭЭ Л БҮГД ЦЭВЭР

Ард
96 өдрийн өмнө / 27.123.214.104

хулгайч хүн зүрхтэй алхаас буцахгүй худалч хүн балагтай ажил самрана энэ луйварчинг яаж дарж авна да зандан минь

Булавч бултайна
96 өдрийн өмнө / 122.201.22.104

За яахав, Эрдэнэтийн 51%-ийг барьцаалах нь танай засгийн газрын үед хийгдсэн ч та өөрөө биечлэн оролцоогүй гэдгээ "нумаа нуухийн үлгэрээр" аль хэдийн зохицуулчихаад одоо нотлогдохгүй байж болно. Гэхдээ Үе үеийн эрх баригчид та нар болон МАНАН бүлэглэлийнхэн өөрсдөө гадаад дотоодгүй тансаг олон хаус, эдэлбэр газартай болж, хотын төвийн аль ашигтай байрлал болгонд өндөр өндөр барилга сүндэрлүүлж, эх орны томоохон орд болгоныг гадныханд найр тавьж өгснийхөө төлөө өндөр шан харамж нууцаар хүртээд Монгол улсын эдийн засгийг улам доройтуулж, ард олноо өөрсдийн аясаар талцуулан, тархи угааж дарлан мөлжиж байсан ялыг ард олон асуух л болно доо.

Булавч бултайна
96 өдрийн өмнө / 122.201.22.104

За яахав, Эрдэнэтийн 51%-ийг барьцаалах нь танай засгийн газрын үед хийгдсэн ч та өөрөө биечлэн оролцоогүй гэдгээ "нумаа нуухийн үлгэрээр" аль хэдийн зохицуулчихаад одоо нотлогдохгүй байж болно. Гэхдээ Үе үеийн эрх баригчид та нар болон МАНАН бүлэглэлийнхэн өөрсдөө гадаад дотоодгүй тансаг олон хаус, эдэлбэр газартай болж, хотын төвийн аль ашигтай байрлал болгонд өндөр өндөр барилга сүндэрлүүлж, эх орны томоохон орд болгоныг гадныханд найр тавьж өгснийхөө төлөө өндөр шан харамж нууцаар хүртээд Монгол улсын эдийн засгийг улам доройтуулж, ард олноо өөрсдийн аясаар талцуулан, тархи угааж дарлан мөлжиж байсан ялыг ард олон асуух л болно доо.

ТУЯАШКА
96 өдрийн өмнө / 103.9.90.130

ҮНЭН ҮГТЭЙ АСУУДАЛ ТАВЬЖ ЯРЬСАН БАЙНА, ИЛ ТОДООР ӨӨРӨӨ БИЧСЭН БАЙНА. МАНАЙХАН ХҮНЭЭР ЮМ БИЧҮҮЛДЭГ, ТҮҮНИЙГ НЬ УНШААД ДҮГНЭЭД СУРЧИХСАН БАЙГАА ЭНЭ ҮЕД СОДОН Л ЗҮЙЛ БАЙНА. БАТЗАНДАН, БАЯР НАРТ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Ард
96 өдрийн өмнө / 122.201.25.46

Оюу толгойн гэрээг хийхэд мөн Эрдэнэтийн 51% барьцаанд тавьж байхад Та ерөнхий сайд байсан та хамтран монголд ашиггүй гэрээг хийгээгүй гэж үү мөн эрдэнэтийг та мэдэхгүй хамтраагүй оролцоогүй өнгөрөөсөн байж болно тэгүүл энэ мэтийг мэдээгүй хариуцлага алдсаныхаа төлөө ард түмний өмнө шударгааар хариуцлагаа хүлээчих тэгчжжд Батзанданг оролд та их том хүн юм ард түмэн харлаа

Зочин
96 өдрийн өмнө / 103.26.194.57

Баяр чам шиг яаж баяжих вэ ямарч тэнэг хүн чамайг шударга хөдөлмөр хийж ийм өндөрт гарсан гэж хэлэхгүй эрэлгийн элчээс айхгүй бна уу

Энхээ
96 өдрийн өмнө / 119.40.102.2

худлаа үгийг олон давтвал үнэн болдог гэдэг . Боловсрол нимгэн, ойлгоц тааруу хүмүүс сайхан ярьж чаддаг хүмүүст амархан итгэчихдэг . иймд наад асуудлынхаа учрыг эртхэн олох шаардлагатай даа. Баяраа

bayart
96 өдрийн өмнө / 103.212.118.205

odoo shuuh muuh gej baihaar zugeer l avsan shaasan zeelsen buh munguu ergeed tul.tegeed erlegruugee yav.mgliin ard tumen uunig l husej baigaa

зочин
96 өдрийн өмнө / 202.21.111.10

шударга хэлж шүүхээр ороод нотлоод баталгаажуулбал дэмжигчид итгэнэ дэ.

Jargal
96 өдрийн өмнө / 66.249.82.146

Ene Hun zanaad baigaamuu? yasan bardam bainaa.Tanaas bolj namiin gishuud chuni hunii nuur harj chadahgui zuderch yavvahad ulam deerees ni yum Nemeed baih yum.Bolj uz.Tand odoo hen CH itgelgui.Hairan namiin ner bariad CH hereggui.Hamgaalaltgui yavbal zahiin Hun zaamdah geed buhimdaltai baihad Yu ve? shuuh tsagdaagiin Han tani tanii tald shiideh baih geed bardaad bna uu?ard tumen uuchlahgui EE.bolij uz

zochin
96 өдрийн өмнө / 133.28.67.233

Davarsan luibarchin be!!! Xuuliinxan neg udaa ch gesen shudraga baigaach. ene metiin uls orniig dampuu baidald oruulchixaad peediigeed bdag novsh chini. Tiim shudraga xvn yum bol erdenet, oyu tolgoin gereeg niited il bolgood xaruulchixaach. Shorond xiix ch bagadana cham shig novshiig, ger bvl xamaatnaar n shalgaad albal taarna

Зочин
96 өдрийн өмнө / 27.123.214.103

Yag vnendee huuliiin zaalt bvr deedsiin tald bui tiimees ene bvx awilgal heel hahuuliig huulias gadna shiidex xeregtei

Зочин
96 өдрийн өмнө / 27.123.214.103

Yag vnendee huuliiin zaalt bvr deedsiin tald bui tiimees ene bvx awilgal heel hahuuliig huulias gadna shiidex xeregtei

Зочин
96 өдрийн өмнө / 27.123.214.103

Yag vnendee huuliiin zaalt bvr deedsiin tald bui tiimees ene bvx awilgal heel hahuuliig huulias gadna shiidex xeregtei

КОЛЯ
96 өдрийн өмнө / 49.0.135.196

аааяаяаяа ирээдүй харанхуй урам хугармаар бна да

Aagii
96 өдрийн өмнө / 202.9.40.127

Hulgaich chini unen bizdee shuuh deer ochood chinii tald l garana erlegiin elch harin shudraga shuuh bhdaa

teneg
96 өдрийн өмнө / 202.131.247.12

Баярын энэ захидал гээч нь ямар ч төрийн хүний шинжгүй зүгээр нэг шоронгийн атаман нөгөө хулгайчийгаа басамжлан дарамталж байгаа мэт ,,, Баярын үед батлан даалт олгосон нь тодорхой байхад С Баяр хариуцах нь ямар ч тэнэг хүнд ойлгомжтой шүүдээ. Ер нь Баяр Ерөнхий сайд болсноос хойш гэнэт хагартлаа баяжсаныг хүн бүгдэд ил байгаа ш дээ Манайд шудрага шүүх гэж байдаг бол энэ хүн хариуцлагаа хүлээх л ёстой шүүдээ

дорнод
96 өдрийн өмнө / 103.10.23.5

Эрдэнэтийн 51 хувийг Жастын Батхүү гадаадын банкинд яаж зээлийн барьцаанд тавьсан байх вэ.Баяр таны толгойлж байсан засгийн газар бүхэл бүтэн Монгол улсыг олон жил тэжээж ирсэн эрдэнэт үйлдвэрийг гадаадын банкинд зээлийн барьцаанд тавиад өр ширэнд орсоныг мэдээгүй гэж үзэх үү. Оюутолгойг таны засгийн газрын үед яасан. Та бол монголын ард түмэнийг дэндүү басамжилж доромжилж байна.Таны эхнэрүүд охидын нэр дээр гадаадаар дүүрэн орд харш байгааг бүгд мэднэ. Таныг анх ерөнхий сайд болоход монголын ард түмэн мөн ч олон юм хүсэж хүлээж итгэж байсан даа.олон ч хүн таныг хүндэлдэг байсан юм шүү. Та 100 жил амьдрахгүй байж 1000 жил амьдрах хөрөнгө хурааж нэг төрөө алдах хэрэг байсан гэж үү.Юм үнэнээрээ гарч үр хүүхэддээ гай болох вий дээ та. Одоо ч яахав шүүх цагдаа таньд үйлчилж байгаа байлгүй. Гэвч үнэн хэзээ нэгэн цагт ялах болно.Удахгүй байх шүү.