Кёкүшюзан Д.Батбаяр хайрын шүлгийн уралдааныхаа ялагчдыг өнөөдөр зарлана

: 97 өдрийн өмнө / 2018-02-13 11:56:55

Кёкүшюзан Д.Батбаяр энэ сарын эхээр Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан ханьдаа зориулсан хайрын шүлгийн уралдааныг зарласан билээ.

Тэгвэл тэрбээр өнөөдөр 15:00 цагт шүлгийн уралдааныхаа ялагчдыг зарлахаар болсон байна. 

Кёкүшюзан Д.Батбаярын тухайд өнгөрсөнсард гэргий Т.Баясгаландаа зориулан өөрийн “Facebook”-дээ шүлэг тэрлэж, энэ нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.

Кёкүшюзан Д.Батбаярын зарласан тус шүлгийн уралдаанд өнгөрсөн хугацаанд 1000 орчим шүлэг иржээ.

Уралдаанд шилдгээр шалгарсан нэг шүлгийн эзэнд Японд сүмо үзэх тасалбар, хоёр, гуравдугаар байрт шалгарсан шүлгийн эздэд гар утас тус тус гардуулах юм байна.

Шилдгээр шалгарсан гурван шүлгийг Д.Батбаяр энэ сарын 14-нд Гэгээн Валентины өдрөөр гэргий Т.Баясгаландаа бэлэг болгон гардуулахаар төлөвлөжээ.

Мөн шилдэг шүлгүүдээр дуу бүтээж олны хүртээлд хүргэх боломжтой талаар тэрбээр өөрийн “Facebook”-дээ бичсэн байна.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
97 өдрийн өмнө / 203.91.118.66

Монголын улс төрд оролцохгүй урлаг уран сайхан гээд явбал дээр дээ энэ хүнд. Битгий монголчуудад худлаа амлаж улс төрд ороорой. Гарсан бол гарсан шиг зайлна уу.

Энхээ
97 өдрийн өмнө / 119.40.102.2

Хөөрхий манай яруу найрагчид, Батбаярын эхнэрт зориулан шүлэг бичиж уралдаад ... ядаж л гайгүй гар утастай болох юм байхдаа. Хөрөнгөтэй нь хөөрцөглөнө гэдэг л байх.. Юм юм л үзэх нь дээ.

Зочин
97 өдрийн өмнө / 103.9.90.50

Гүндалайгийн араас оржээ. Трамп мисс эхнэртэй бол би мисс эхнэртэй гэдэг шиг ккк

зочин
97 өдрийн өмнө / 202.131.233.251

за тэнэгтээд байгаарай...Лав л ухаан саруул бус байх шүү...

Зочин
97 өдрийн өмнө / 103.212.119.221

bue ni zugeer uu