Дуучин Хойлогоо машин бэлгэнд авах хүнээ хайж байна

: 189 өдрийн өмнө / 2018-02-13 16:26:03

Дэлхийн хөгжмийн урлагийн хөгжил дэвшилийн хандлагыг шууд утгаар нь хуулбарлахаасаа илүүтэй Монголчуудынхаа оюун санааны хөрсөнд зөв буулгаж, өөрсдийнхөөрөө үзэл бодол, цаг үеээ дуундаа мөнхлөн үлдээдэг цөөхөн хамтлагуудын нэг нь “НОЁН НОХОД буюу MR.DOGGS “ хамтлагийнхан. Тэгвэл энэ удаа ПАПАРАЦИ дуран маань уг хамтлагийн гишүүн Хойлогоог онилжээ. Тэрээр тунчиг завгүй явж байгаа харагдана лээ. Учир нь үнэнч нөхөрлөл, хайр дурлалын дуугаараа залуусыг байлдан дагуулдаг тус хамтлагийнхан 10 гаруй жилийн дараа эргэн нэгдэж маргааш буюу Гэгээн хайрын өдрөөр CORPORATE CONVENTION CENTER-ийн их танхимд бут авах гэж байна. Хойлогоо энэ удаа тайзан дээр гарч дуулахгүй арын албыг бат дааж продюссерийн ажлыг хийж байгаа гэнэ лээ. Тиймдээ ч бүх л ажлаа амжуулах гээд завгүй явж байна даа. Тэд энэ удаа тансаг, тунчиг дээд хэмжээний тоглолт зохион байгуулах гэж байгаа гэнэ лээ. Тэдний тоглолтыг зорин ирсэн үзэгчид дундаас нэг азтан шалгарч машин бэлэглэх гэнэ  шүү. Ямартай ч тэр бүр камерт олзлогдоод байдаггүй уран бүтээлч маань тоглолтын ажил гэж гүйж байгаад дуранд буужээ. Сонирхуулан хэлэхэд тоглолтын тасалбарын үнэ 50000 төгрөг гэх сураг сонсогдоно лээ. Аргагүй л дээд зэрэглэлийн тоглолт болох нь ээ.   



Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
188 өдрийн өмнө / 103.87.255.42

ЯМАР ҮНЭТЭЙ ЮМ БЭ,