Хурдан хугацаанд жин хасъя гэвэл эдгээр цэгүүд дээр дараарай

: 213 өдрийн өмнө / 2018-02-19 08:27:25

2000 жилийн настай эртний Хятадын уламжлалт аку-даралтын аргыг хэрэглэсэн хүмүүс илүү ажлын бүтээмж өндөртэй болж, хурдан хугацаанд жин хасдаг. Аку даралтын массажыг хийхээс өмнө тайвширч гүнзгий амьсгал аваарай. Хэрэгтэй гэж үзвэл амьсгалын дасгал хийсэн ч болно.



Хүзүү нурууны зааг буюу хөхний товчны эсрэг талд байрлах далны дээд хэсэгт нэг минутын турш дарна. Өдөрт бүр хоёр талд давтана. 



Толинд хараад нүд, хамарны огтлолцох хэсэгт хоёр хуруугаараа дарж нэг минут болно. 



Ядарсан үедээ духны гол хэсэгт даралт өгч нэг минут болоход үр дүнгээ үзүүлдэг.



Цээжний ясан дээр нэг минут орчим даралт өгнө. Өдөр бүр давтана.



Чихний хэсэгт нэг минут даралт үзүүл.



Гэдэсний хэсэгт олон мэдрэмтгий цэгүүд байрладаг. Хүйснээс доош хоёр хуруу зайд даралт өгч, мөн зурагт харагдах цэгүүдийг дарснаар бодисын солилцоо идэвхжиж жин хасахад нөлөөлнө.



Гэдэсний цэгийг дээш чиглэлтэй дарах хэрэгтэй. Өдөрт нэг удаа.



Тохойн дотор талд нэг минутын турш даралт өгнө. Өдөр бүр давтаарай.



Зурагт харагдах өвдөгний цэг дээр мөн нэг минут дарж, өдөр бүр давтаж хэвшээрэй.



Аку даралтын аргыг туршиж буй хүмүүс хурдан үр дүн харья гэвэл шагайн дотор хэсгийг дарахаа мартаж болохгүй. 



Дээд уруулыг нэг минут дарна.



Толгой, их бие, мөчин дээрээ аку даралтын массажыг хийсэн бол одоо гартаа даралт өгөх хэрэгтэй. Эрхий хурууны хажууд нэг минут дараарай.



Зурагт үзүүлсэн цэгүүд дээр тур бүр нэг минут дарна.



 
С.Тэргэл
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих