Хөлний майга засах шидэт 5 дасгал

: 298 өдрийн өмнө / 2018-02-20 10:23:00

Майга хөл хүмүүст, ялангуяа эмэгтэйчүүдэд ихээхэн дарамт зовиур болдог. Харин хөлийн майгыг засдаг тусгай дасгал бий гэдгийг, тодорхой спортьн төрлөөр хичээллэн засч болдог гэдгийг тэр бүрий хүүхнүүд мэддэггүй. Майга хөлийг эв эгцхэн болгоно гэдэг маш хэцүү ч хичээсний дүнд үр дүн гарах л ёстой шүү дээ. Та дараахь дасгалууд илэрхий тус болно.

О маягийн майгыг засах дасгал

Related image

Монголчууд голчлон ийм майга байдаг. Үүнээ засахад уран гулгалт, гимнастик, туулай сэлэлтээр хичээллэх нь их тус болно. Мөн дараах дасгал нь нилээд үр дүнтэй дасгал тул хийгээд үзээрэй гэж зөвлөх байна. 
1. Хөлдөө мөрний хэмжээний зай аваад, өвдгөө нийлүүлэн 20 удаа дараалан суу.
2. Хивсэн дээр хөлөө жийгээд суу. Огцом түргэн хөдөлгөөнөөр хөлийнхөө булчинд ихээхэн дарамт учруулж
өлмийгөө гадагш нь хурдан хурдан эргүүл. (20 удаа)
З. Сөхрөн суугаад өлмийг гадагш хандуулан болж өгвөл өсгийгөө шаланд хүргэж суу. (мөн 20 удаа)
Энэ цогц дасгалыг өдөрт хэд хэдэн удаа давтах хэрэгтэй. Хамгийн гол нь ачааллыг аажим аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй шүү.

X маягийн майгыг засах дасгал

Image result for x legs

Ийм хөлийг засах гол арга бол унадаг дугуйгаар их явах, дугуй мэт жийдэг тренажер дээр байнга дасгал хийх явдал гэж мэргэжилтнүүд үздэг. Хэрэв боломжтой бол морь унаж байвал тун сайн. Усан санд явдаг бол « брасс» маягийн сэлэлт тус болно. Тэгээд доорхи дасгалыг өдөр тутам хийж байгаарай. 

1. Дээс тоглож бай. Анхандаа 30 удаагийн үсрэлт хийх хэрэгтэй. Яваандаа 100 хүртэл давталттай 
дээствэл зохино.
2. Шалан дээр завилж суу. Тэгээд гараараа тулахгүйгээр хурдхан шиг өндийн бос. (20-30 удаа) 
Ингээд дасгалаа яльгүй өөрчлөх замаар давтах тоогоо 2-3 дахин нэмэгдүүл. Хамгийн гол нь туйлбартай байх хэрэгтэй. Тогтмол хичээллэж байгаарай.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих