Ерөнхийлөгчийг хороох гээд бүтэлгүйтсэн ер бусын тохиолдлууд

: 212 өдрийн өмнө / 2018-02-21 09:09:52

АНУ-ын түүхэн дэх 45 ерөнхийлөгчийн 4 нь аллагад өртөж, амь насаа алдсан. Үүнээс харахад 11 ерөнхийлөгчийн нэг нь 4 жилийн хугацаат албаа дуусгалгүй аллагад өртөж болно гэсэн үг юм. 

Абрам Линколиныг жүжиг үзэж байхад нь алуурчин Жон Вилкес Бүүт буудан хороосон , Жеймс Гарфилдыг Чарльз Гути нэрт этгээд хороосон зэрэг мэдээлэл нэгэнт олон нийтэд илт болсон. Эдгээр этгээдүүдээс гадна буудан хороох даалгавраа гүйцэтгэхэд нэгхэн алхмын зайд бүтэлгүйтсэн асар олон хүмүүс бий. 

Ерөнхийлөгчийг улс төрийн зорилгоор, эсвэл зүгээр л галзуу оюун санаандаа хөтлөгдөж алах хүсэл өвөртлөх нь бий. Бүр утгагүй гэмээр ч шалтгаанууд байна. Үүний нэг нь хайртай бүсгүйдээ сайхан сэтгэгдэл төрүүлэхээр ерөнхийлөгч Рональд Ригенийг алахаар завдсан эр юм. 

Аллага үйлдэхээр завдаад бүтэлгүйтсэн хүмүүсийн заримыг чин зоригтой ард иргэд, тагнуулын ажилчид зогсоосон бол заримыг нь ид шид, өөрсдийнх нь ухамсар зогсоосон гэнэ.

Өнөөдөр Зөв.мн ерөнхийлөгчийг хороох гээд бүтэлгүйтсэн хүмүүсийн ер бусын түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ.

Sam Byck Presidential Assassins

Сем Бик

1974 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр ерөнхийлөгч асан Ричард Никсоны хувьд сүүлийх нь өдөр байж болох байлаа. Тэр өдөр Сем Бик онгоц барьцаалж, цагаан ордныг мөргөх амиа золиослон ерөнхийлөгчийг устгах төлөвлөгөөтэй байжээ. Азаар цагдаа нар энэхүү үйлдлийг нь даруй зогсоов. Сем бууж өгч, онгоцыг газардахаас өмнө өөрийгөө буудан хороосон гэдэг.

Sara Jane Moore

Сара Жен Мур

Жеральд Фордыг ерөнхийлөгч байх хугацаанд нь хороохоос завдсан хоёр дахь хүн бол Сара юм. 1975 оны есдүгээр сарын 22-ны өдөр ерөнхийлөгчрүү гал нээсэн ч оносонгүй, баригдаж бүтэлгүйтжээ. 

Shannon Richardson

Шеннон Ричардсон

Амьд үхдэлүүд, Цус сорогчдын өдрийн тэмдэглэл зэрэг кинонуудад туслах дүр бүтээсэн Шен 2013 онд ерөнхийлөгч асан Обама болон Нью Йорк хотын дарга Майкл Блумбергт хандан захиа явуулж, үүн дотроо хор нуусан байжээ. Шен нөхрөө энэ хэрэгт буруутгахыг хүсэж цагдаад мэдүүлэг өгсөн ч цагдаа түүнд хуурталгүй, 18 сар хорих ялаар шийтгэжээ. 

John Hinckley Jr. Presidential Assassins

Жон Хинкли Жр

Таксины жолооч кинонд тоглосон жүжигчин Жоди Фостерыг өөртөө татахын тулд ерөнхийлөгчийг алах ёстой гэсэн санаа түүний толгойд төржээ. Тэрбээр кинонд гүн донтсон этгээд байсан юм. Ингээд 1981 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Хилтон зочид буудлаас ерөнхийлөгчийг гарж ирмэгц 6 удаа гал нээж ерөнхийлөгчийг 3 хүний хамт бэртээж, ерөнхийлөгчийн нарийн бичгийн даргыг бүх насаараа тахир дутуу амьдрахад хүргэжээ. 

John Schrank Presidential Assassins

Жон Шранк

Түүний зүүдэнд ерөнхийлөгч Виллиам Мкинлигийн сүнс ирж, ерөнхийлөгч асан Теодр Рузвелтийг алах хэрэгтэй хэмээн хэлсэн гэнэ. Ингээд Жон ерөнхийлөгч Рузвелтын ард түмэнтэй уулзахаар товлосон  Гилпатрик зочид буудалд ирж, Рузвелтыг бууджээ. Гэсэн ч сум Рузвелтын энгэрийн халаасанд байсан төмөр шилний савыг онож, амийг нь аварсан байна. 

Lynette Fromme Presidential Assassins

Линет Фром

1975 оны есдүгээр сарын 50ны өдөр ерөнхийлөгч Жерард Фордыг Чарльз Менсоны гэр бүлийн гишүүн бараг л алах дөхжээ. Улаан даашинз өмссөн Линет бүсгүй ерөнхийлөгчрүү гал нээсэн ч буу нь эвдэрхий байж таарчээ. Линет хэтэрхий үзэн ядалт, хүчирхийлэх хүсэлд баригдсан хэмээн олон шийтгэл санал болгосон прокурор Двен Реизийг алимаар онож дургүйцлээ илэрхийлжээ. Аргагүй л ааштай бүсгүй юм даа.

Giuseppe Zangara Presidential Assassins

Жюсеп Зангара

1933 оны хоёрдугаар сарын 15-нд Френклин Д.Рузвелтийг Жюсеп буудан хороохоор оролдсон ч онолгүй, өөр 5 хүнийг хороожээ. Үүн дотор Чикаго хотын дарга Антон Гермак багтсан бөгөөд тэрбээр үхэхийнхээ өмнө ''Намайг таны оронд оносонд би баяртай байна.'' гэсэн гэдэг. 



 
С.Тэргэл
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
irgen
211 өдрийн өмнө / 202.72.245.122

yag unen shuu

Зочин
211 өдрийн өмнө / 104.162.235.18

Манайд еронхийлогч нь еерее экс еронхийлогчоо алахаар завдсан.