Усан спорт бие бялдрыг өв тэгш хөгжүүлж, судасны үйл ажиллагаа, нуруу нугасанд сайнаар нөлөөлдөг

: 296 өдрийн өмнө / 2018-02-21 09:30:14

“Аз жаргалтай амьдралын гол түлхүүр бол эрүүл мэнд” хэмээн Хөдөлмөрийн эрүүл мэндийн судлаач А.Цогцэцэг хэлсэн байдаг. Дасгал хөдөлгөөн, төрөл бүрийн спорт бие бялдрыг хөгжүүлж, өвчин эмгэгээс холуур байхад тусалдгийг мэргэжилтнүүд бүх талаар нотолсон.

Усан спорт бие бялдрыг өв тэгш хөгжүүлж, судасны үйл ажиллагаа, нуруу нугасанд сайнаар нөлөөлдөг тухай усан спортын мастер, дасгалжуулагч А.Тамир хэллээ. Тэрбээр “Сэлэх үед хүний бие хэвтээ тэнхлэгт орсноор нуруу амарч, бүх булчин ажилладаг. Тиймээс мөр тэгширч, бөгтөр арилаж, тэвхгэр биетэй болно” гэсэн юм. Усан спорт асар их тэвчээр шаардаж, түүнийхээ хэрээр олон ач тустай ажээ.

Мэргэжлийн бус хүмүүс долоо хоногт 3-4 удаа, нэг орохдоо 30-40 минут сэлэхэд тохиромжтой гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Тухайлбал, хүн 30 минут сэлэхэд л 100, хурдтай сэлбэл 300 калори шатааж чаддаг аж.

Түүнчлэн усан спорт стресс тайлж, хэвийн жинтэй болгох тустай. Энэхүү спортоор бүх насныхан хичээллэх боломжтой бөгөөд бага наснаасаа сэлж сурвал уян хатан байдал хөгждөг байна.

Зуны таатай улирал айлчлан ирсэн тул усан спортын талаар онцгойлж хүргэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй усан спортын 15 төв байдаг. Үүнд:

1. Усан спорт сургалтын төв



Бассейны хэмжээ нь 25м х 20м ба 1.7м-4.0м гүнд нийт зургаан замтай. Нэг удаа 45 мин хичээллэхэд 8,000 төгөг, 90мин сэлэхэд 12,000 төгрөг. Долоо хоногт хоёр удаа сар явбал 80 мянган төгрөг харин гурван удаа хичээллэхэд 120 мянган төгрөг төлнө.

Хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө

Утас: 325386

2. Сонгино хайрхан дүүргийн усан спорт, сургалтын төв

Бассейны хэмжээ 25м х 7.8м ба хоёр метр гүн. Нийтдээ хоёр замаас бүрдэнэ.

Тус усан санд 45 минут сэлэхэд 8,000 төгрөг, 90 минут хичээллэхэд 15,000 төгрөг, том хүн сарын 78 мянга бол хүүхэд 54 мянган төгрөг төлнө.

Хаяг: 32-ын буудал, 32-р байрны ард байрлаж байна.

Утас: 77171167

3. Баянзүрх дүүргийн усан спорт, сургалтын төв

Бассейны хэмжээ нь 25м х 7.8м, 1.4м-1.9м гүн. Нийт гурван замаас бүрддэг энэхүү бассейнд том хүн нэг цаг сэлэхэд 10 мянган төгрөг, хүүхэд 7,000 төгрөг, том хүн сард 90,000 төгрөг бол хүүхэд 70,000 төгрөгний төлбөртэй.

Хаяг: Баянзүрх дүүргийн 6-р хороо, 21-р сургуульд байрладаг.

Утас: 7000-8006

4. Баянгол дүүргийн усан спорт, сургалтын төв

Бассейны хэмжээ нь 25м x 7.8м, хоёр метр гүнтэй ба хоёр замтай. Төлбөр 45 минут нь 8,000 төг, 90 минут нь 15 мянган төгрөг.

Хаяг: Баянгол дүүргийн 7-р хороо, Дилав Хутагт Жамсранжавын гудамж буюу гэмтлийн эмнэлгийн зүүн урд талд, 78-р сургуулийн баруун талд байрладаг.

Утас: 76101000, 99819488

5. Орчлон спорт, эрүүл мэндийн клуб



Орчлон бассейны хэмжээ нь 25м х 10м, гүн нь 1.5м-1.7м бүхий гурван замтай. Сарын төлбөр 180,000 төгрөг.

Хаяг: Орчлон сургуулийн харалдаа байрладаг.

Утас: 354327

6. SS Club

17м х 7.5м бүхий хэмжээтэй “SS club”-ын усан сан 1.8 метр гүнтэй ба нийт гурван замаас бүрдэнэ. Нэг удаа сэлэхэд 20,000 төгрөгийн үнэтэй.

Хаяг: Оргил рашаан сувиллын хажууд байршилтай.

7. Энхийн төлөө цогцолбор

Бассейны хэмжээ нь 15м х 8.3м -д гүн нь 1.6м – 1.8м юм. Нийтдээ гурван замтай ба нэг цаг сэлэхэд том хүн 10 мянган төгрөг, хүүхэд 5,000 төгрөг төлнө.

Хаяг: Сүхбаатар дүүрэг 19-р хороонд байрладаг.

Утас: 70108010

8. Aqua усан спортын төв

1.7 метр хэмжээтэй энэхүү бассейнд том хүн  нэг удаа сэлэхэд 15,000, хүүхэд 10,000 төгрөг төлнө. Сарын хураамж нь том хүний хувьд 150,000 төгрөг, хүүхэд 100 мянган төгрөг ажээ.

Хаяг: Чингис зочид буудлын 1-р давхарт байрлаж байна.

Утас: 70000099, 99099789

9. NCP

Бассейны хэмжээ нь 15м x 6м ба 1.6м гүнтэй. Төлбөр сарын 180,000 төгрөг.

Хаяг: СБД, 1-р хороо, Эн Си Пи Плаза, Чингисийн өргөн чөлөө (Баянгол зочид буудлын урд)

Утас: 331110

10. Vista Club

“ Vista club ” бассейн нь 25м х 10м хэмжээтэй 1.6м гүнтэй. Нэг удаа сэлэхэд 50,000, сар хичээллэхэд 350,000 төгрөгийн үнэтэй.

Хаяг: Хан-Уул дүүрэг, Encanto хотхоны эсрэг талын Орчлон бүрэн дунд сургуульд байрлаж байна.

Утас: 77202224

11. Гранд клуб

Бассейны хэмжээ нь 20м х 3м, гүн нь1.6 метрээс тогтоно.Том хүн сард 185 мянга, хүүхэд 150 мянган төгрөг тус тус төлнө.

Хаяг: Грандмед эмнэлэг, Зайсангийн эцэст, Хан-Уул дүүрэг, 11-р хороо

Утас: 75754884, 75758448

12. Corporate Health Club

Энэхүү бассейн нь 10м х 3м хэмжээтэй ба 1.6м гүн бүхий нэг замаас бүрдэнэ. Төлбөр нь нэг удаа 80 мянган төгрөг юм.

Хаяг: The Corporate Hotel, 9-2 Чингисийн өргөч чөлөө, СБД 1 хороо

Утас: 334411

13. Corporate Нүхт

Бассейны хэмжээ нь 15м х 7м ба 1.4м-1.7м гүнтэй юм.

Төлбөр нь гурван цаг хичээллэхэд 50,000 төгрөг юм.

Хаяг: The Corporate Hotel & Resort нүхт, Хан Уул 5-р хороо

Утас: 76025555

14. Corporate Hotel Convention Centre

Бассейны хэмжээ нь 15м х 5м бол гүн нь 1.6 метр. Том хүн нэг удаа сэлэхэд 30,000 төгрөг, хүүхэд 10,000 төгрөг төлнө. Сарын төлбөр нь 240 мянган төгрөг.

Хаяг: Махатма Гандийн нудамж 39, Хан Уул 15-р хороо

Утас: 70002030

15. Аянчин усан спорт сургалтын төв

Энэхүү бассейны хэмжээ нь 5м х 7м бөгөөд 1.5м гүн. Сарын төлбөр нь том хүн 59,900 төг, хүүхэд 39,900 төгрөг.

Хаяг: 4-р хороолол Модны-2, Номуун эмнэлэгийн чанх урд Аянчин зочид буудалд үйл ажиллагаа явуулж байна.

Утас: 99668442

Та эдгээр усан сангаас өөрт ойр, таалагдсан газраа сонгон хичээллэх боломжтой. Усан бассейнд бүртгүүлэхийн тулд цээж зураг, эмнэлэгийн үзлэгт хамрагдсан бичиг шаардлагатай ба сургалтын төлбөрөө бүрэн төлсөн байх ёстой. Та усан спортоор хичээллэхийн өмнө усны малгай, нүдний шил, купальник, усны шаахай, бие арчих алчуур, бие угаагч, саван, шампунь зэргийг бэлдэх хэрэгтэй.

Бассейнд ороход хориглох зүйлс:

1.Согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд бассейнд орох.

2.Биеийн даралт хэвийн бус үед бассейнд орох.

3.Ил шархтай мөн халдварт өвчтэй хүн бассейнд орох.

4.Сарын тэмдэг ирсэн үед орох.

5.Бие тавгүйрсэн буюу хэт ядарсан үедээ орох.

6.Шүршүүр болон бассейн дотор гүйж, харайх.

7.Усанд орохоос хоёр цагийн өмнө хоол идэхгүй, хичээллэх явцад хийжүүлсэн ундаа уухгүй байх. Мөн ээмэг, бөгж, бугуйвч, зүүлттэй орж болохгүй.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих