Зөвхөн трансжендер хүмүүст зориулсан гоо сайхны бүтээгдэхүүний цуглуулга гаргажээ

: 295 өдрийн өмнө / 2018-02-23 10:01:42


Гоо сайхны ертөнц хил хязгааргүй. Арьсны өнгө, шашин шүтлэг, хүйс үл хамааран сайхан харагдахыг хүссэн хэн бүхэн нүүр будалтаа төгс байгаасай гэж хүсдэг. Сүүлийн жилүүдэд трансжендер хүмүүсийн гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгааны нүүр царай болгох явдал ихээхэн дэлгэрсэн бөгөөд үүний жишээ гэвэл нүүр будагч Патрик Стар, трансжендер загвар өмсөг Хари Неф гэх мэт олон хүмүүсийг дурдаж болно. 

Image result for Why This Brand Decided To Create Makeup Specifically For Transgender People

Гэсэн хэдий ч өнөөг хүртэл зөвхөн траснжендер хүмүүст тусгайлан зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд байгаагүй юм. Харин 21 настай Жессика Блакер бүсгүй трансжендер хүмүүст зориулж Жекка гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргажээ. 

Image result for Why This Brand Decided To Create Makeup Specifically For Transgender People

Мэдээж Жекка бүтээгдэхүүнүүдийг трансжендер биш хүн хэрэглэлээ гээд сөрөг нөлөө байхгүй, харин сахлын мөр, шивээс зэргийг далдлах үйлчилгээтэй хийгдсэнээрээ онцлог. Жекка бренд бүтээгдэхүүнүүдээ амьтан дээр туршдаггүй бөгөөд органик, веган найрлагатай гэнэ.

С.Тэргэл
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
за зайлаа
295 өдрийн өмнө / 27.123.212.143

гөлөг чинь юуг хэнд зориулж орчуулдын бэээээ