Бүтээгүй хайраа мартахад туслах 6 арга

: 294 өдрийн өмнө / 2018-02-23 10:56:04

Хэрвээ танд ямар нэгэн гунигт хайрын түүх байдаг бөгөөд тэрхүү дурсамжууд чинь таныг одоо болон ирээдүйн аз жаргалыг мэдрэхэд тань саад болоод байгаа бол дараахь зөвлөгөөнүүдэд анхаарлаа хандуулна уу:

Тэрхүү түүхээ ёс суртахууны үүднээс хар: Хэзээ ч дуусамгүй мэт тэр хайрын түүхээ эцэс болгомоор байвал ёс суртахууны цэг тавихыг л хичээ. өнгөрсөн үед болоод өнгөрсөн тэр явдал чинь ямар ямар давуу талуудыг бий болгож байсныг бодоод үз. Одоо хуудсаа эргүүлээд номны дараагийн бүлгийг унших ёстой цаг ирээд байна. 

Өмнөө байгаа хайр дурлалын амьдралд анхаарлаа хандуул. Францын нэгэн зүйр цэцэн үгэнд “Шинэ хайр хуучин хайрын дээгүүр няц дайраад өнгөрдөг” гэсэн байдаг. Ийм учраас та өөрийгөө машин барьж яваа гэж бодоход, толинд байн байн эргэлзэн харж хуучны хайр дурлалдаа санаа зовохын оронд тун удахгүй урдаас чинь гарч ирэх шинэхэн хайр дурлалдаа л анхаарал хандуулал ёстой юм. 

Овор биш арвин байдаг талаас нь бод. Тэнгист асар их загас бий гэж хуучны сайхан үг байдаг. Гэтэл хайр дурлалын харилцаанд ердөө л ганцхан л загас хэрэгтэй байдаг шүү дээ. Та нийтэч байдлаа нэмэгдүүлж чадах л юм бол таны өмнө сонгож болох асар олон сайхан эрчүүд гараад л ирэх болно. 

Шийдвэртэй алхам хий. Германы нэгэн зүйр цэцэн үгэнд “зоригтой эхлэл хийнэ гэдэг зорилгынхоо хагас хүрсэнтэй ижил” гэсэн байдаг. Шаардлагатай гэж үзвэл та өмнө нь хүлээж авч байсан хайрын захидлуудаа шатааж, хайрын тухай гунигт дуу сонсохоо больж, мөн хэзээ ч эргэж ирэхгүй ч гэлээ таныг зовоогоод байдаг тэр цагийг чинь санагдуулахуйц бүх л зүйлийг шууд гаргаад хаясан ч болно. 

Өнгөрснөө одоо цагт аваад үз. 6 – р ангид болоод өнгөрсөн хайрын дурсамж таныг коллеж төгсөх тэр үед нэг их санагдаад зовоогоод байсан нь юу л бол. Энэ нь коллеж төгсөх үедээ ирсэн хүн гэдэг 6 дугаар ангийн бяцхан хүүхдээс огт өөр болж, өсч томорсны шинж. Өнгөрсөн хайр дулалаа мартахад одоо танд хэцүү байгаа бол дээрх зарчмыг өөрчлөөд хэрэглээд үзэж болно шүү дээ. 

Хэзээ ч битгий эргэж хар. Өнгөрснийг үгүйсгэж алга болгох хэцүү л дээ. Гэхдээ өнгөрснөө бодох бүрт чинь хүнд гунигтай бодлууд сэтгэлд чинь орж ирээд, харамсал, уй гунигийг төрүүлээд байвал сүүлчийн ганц удаа тэр талаар бодож үзээд, тэрхүү явдлыг тэр цаг үед нь хэзээ ч хөдлөхгүйгээр зоож орхиод урагшаа харж орхи. Дахиж түүнрүүгээ хэзээ ч битгий эргэж хар.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих