Банкууд өчигдрөөс эхлэн тэтгэврийн зээлийн хүүг 1.0 хувь болгон буурууллаа

: 287 өдрийн өмнө / 2018-03-02 09:18:43

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өчигдөр арилжааны банкуудын төлөөллийг хүлээж авч уулзан ахмадуудад олгодог тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээний талаар санал солилцжээ. Уулзалтын үр дүнд Голомт, Худалдаа хөгжил, Капитал, Капитрон, Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын зэрэг банкууд гуравдугаар сарын 1-нээс эхлэн нийт тэтгэвэр авагчдад  сарын 1.0 хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлийг тэтгэвэр барьцаалан олгохоор болсон байна.

Мөн тэтгэвэр авагчид өмнө нь тэтгэврээ 100 хувь зээл болон зээлийн хүүд төлдөг байсан бол цаашид 70 хувийг төлж, 30 хувийг өөрт нь олгосноор сар бүр орлоготой байх боломжтой юм.

Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувьд хүргэж бууруулахаар ХААН болон Төрийн банктай байгуулсан Хамтран ажиллах гэрээг 2018 оны нэгдүгээр сард байгуулаад байсан юм.

Дээрх хоёр банкнаас өнөөдрийн байдлаар 10,336 тэтгэвэр авагч 12.3 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авчээ.

Х.Онон

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
chimge
287 өдрийн өмнө / 46.140.224.66

zeeltei humuusin huug hasah u zarim humuus bid 2019hurtel zeeltei bn huug buurulah zoruug olgoh arga bna u

chimge
287 өдрийн өмнө / 46.140.224.66

zeeltei humuusin huug hasah u zarim humuus bid 2019hurtel zeeltei bn huug buurulah zoruug olgoh arga bna u