Д.Ариунболд: 1,072 хувьцааг бүртгэж эхэлсэн

: 202 өдрийн өмнө / 2018-03-02 09:44:20

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг хэвлэлийнхэнтэй уулзах үеэр цаг үеийн асуудлаар түүнтэй ярилцлаа.

-Компанийн өнгөрсөн жилийн ашиг орлого, алдагдал хэр байв. Зорилго, төлөвлөгөөндөө хүрч ажилласан уу?


-“Эрдэнэс Таван­толгой” компанийн өнгөрсөн жилийн санхүүгийн үзүүлэлт гарсан. Одоо аудит орж байна. Нэгдсэн дүн гарахаар шилэн дансаар тайлагнана. Санхүүгийн үзүүлэлтийн заримаас дурдахад компани 2016 онд 7.6 сая тонн нүүрс олборлосон бол өнгөрсөн жил 10.1 сая тонныг олборлолоо.

Үүнээс 8.4 сая тонн нүүрсийг экспортолсон.  Уг нь 10 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч хүрсэнгүй. Энэ бол хил гаалийн хязгаарлалтаас болсон гэж үзэж байгаа.

Харин борлуулалтын орлого нэмэгдсэн. 2016 онд 4.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бол өнгөрсөн жил 1.1 их наяд  болж өссөн. Татварт 200 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 243 тэрбум төгрөг төлсөн байна. Ашиг, алдагдлын хувьд 2016 онд -198 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол өнөөдөр 438 тэрбумын ашигтай ажиллалаа. Энэ бол компани үүссэнээс хойш эхний зургаан жилийн ашгаас давсан үзүүлэлт.

Үүнээс харахад өнгөрсөн онд бага хэмжээний нүүрс олборлож их ашиг олсон жил байлаа. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой”  компанийн нүүрсний агуулахад 3.2 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Энэ нь 200 гаруй сая ам.долларын бэлэн нөөцтэй байна гэсэн үг.  Энэ оны эхний хоёр сарын байдлаар хоёр сая тонн нүүрсийг экпортлосон.

-“Эрдэнэс Тавантолгой” компани байсхийгээд л өр дарлаа гэдэг. Одоо өр үлдсэн үү?

– Чалькогийн 100 сая ам.доллар, олборлогч компанийн 60 сая ам.долларын өрийг бүрэн дарсан. Хөгжлийн банкны 200 сая ам.долларын 100 сая ам.долларыг  оны өмнө дарсан. Өчигдөр 50 сая ам.долларыг  дарлаа. Ингэхээр “Эрдэнэс Тавантолгой” компани дотооддоо Хөгжлийн банкинд 50 сая ам.долларын өрөөс бусад нь цэгцэрсэн гэж ойлгож болно. Үүнийг хоёр сарын хугацаанд төлж дуусгахаар ажиллаж байна.

Бидний гол зорилго бол Монгол Улсын хоёр сая хувьцаа эзэмшигчийн өмчийг өр төлбөргүй болгох юм. Компани гадаад, дотоодод өргүй болсноор хувьцаа эзэмшигчдийн өмч баталгаатай болж, үнэ цэнэ нь өснө. Мөн гадны зах зээлээс хөрөнгө босгох боломж олгохын төлөө ажилласан.

-1,072 хувьцаа  хэзээ эдийн засгийн эргэлтэд орох вэ. Ногдол ашгийг хэрхэн хуваарилах вэ?

-Анх 1,072 хувьцааг 933 төгрөгөөр үнэлж 2010 онд тараасан. Хувьцааг “амь” оруулсан ч үндсэн компани өр төлбөртэй, үйл ажиллагаа муу байвал унадаг зарчимтай. Засгийн газраас өгсөн үүрэг даалгавар, ТУЗ-ийн дэмжлэг, зөв шийдвэрийн үр дүнд манай удирдлагын баг чармайж ажилласан. Үүний үр дүнд 1072 хувьцаа үнэ цэнэтэй болох боломж бүрдэж байгаа.

Өнөөдөр /өчигдөр/ компанийн ТУЗ хуралдаж Засгийн газар болон толгой компани “Эрдэнэс Монгол”-ын удирдамжийн дагуу  “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэхээр боллоо. Тэгэхээр компанийн хоёр сая хувьцаа эзэмшигчийн өмч “Эрдэнэс Тавантолгой” компанийн баланс дээр баталгаажлаа гэсэн үг. Ингэснээр хоёр сая хувьцаа эзэмшигч албан ёсных болох боломжтой. Тиймээс ойрын хугацаанд ажлаа цэгцэлж Санхүүгийн зохицуулах хороо, Төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд гэрээ байгуулах хүсэлт өгнө. Үүний дүнд компанид хэр олон  хүн,  хэдэн хувьцаа эзэмших вэ гэдэг тодорхой болно.

Хувьцаа эзэмшигчийн өмч баталгаажсаны дараа хоёр дахь зах зээлд бүртгүүлж Монголын хөрөнгийн бирж дээр арилжааны эрх нээгдэнэ. Ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэнэ. Хурал хуулийн дагуу энэ сарын сүүлчээр болох ёстой. Алдагдалтай ажиллаж байгаа компани ногдол ашиг тараадаггүй. Тиймээс Засгийн газар болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр ногдол ашиг өгөх боломжтой.

-Хөрөнгийн биржид хэзээ бүртгүүлж эхлэх вэ?

-Хөрөнгийн биржид бүртгүүлэхээс өмнө Санхүүгийн зохицуулах хороо, Төлбөр тооцоо хадгаламжийн төвд бүртгүүлнэ. Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу энэ онд багтаж хувьцаа эргэлтэд орно гэж найдаж байна.

-Нээлттэй хувьцаат компани болохын тулд хэр хугацаа шаардах вэ?

-Нээлттэй, хаалттай байх эсэх хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд тавина. Мэргэжлийн байгууллагаас хуулийн дагуу шийдвэрлэх байх.

-Хувьцаа эзэмшигчдийн хуралд иргэдийн саналын эрхийг хэрхэн тусгах вэ?

-Саналын эрх хэд байхыг хэлж мэдэхгүй байна. Зохицуулах байгууллага саналын эрхтэй, үгүйг шийдвэрлэнэ.

-Хөрөнгийн бирж дээр гарахын тулд УИХ, Засгийн газраас ямар нэг шийдвэр хүлээх үү. ТУЗ-өөр шийдээд явах боломжтой юу?

-УИХ-аас шийдвэр гарахгүй. Засгийн газар хувь эзэмшигчийн хувьд тодорхой чиглэл өгөх ёстой.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн цаашдын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Иргэдэд ногдол ашиг хүртэх хугацааг хэлэх боломж бий юу?

-Ногдол ашиг өгөх ёстой, үгүйг хэлэх эрх байхгүй. Компанийн шинэ удирдлагын баг нэг жил хагаст бүх өрийг дарлаа. Зах зээлийн ханш сайн, шийдвэр гаргах төвшинд компанийг дэмжсэн зөв бодлого хэрэгжээд явахад ирэх жил ногдол ашиг өгөх боломжтой. Зарим томоохон төслүүдийг  эхлүүлэх боломжийг ч хангана гэж бодож байгаа. Хувьцааг амь оруулах, гадны зах зээлээс хөрөнгө босгох асуудалд хугацаатай төлөвлөгөө гаргасан. Үүнийгээ Засгийн газар, ТУЗ-өөр батлуулах ёстой.

Компани ашигтай ажиллаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг гадны зах зээлээс босгосон хөрөнгөөр санхүүжүүлэх бодлого баримтална. Компани өргөжнө, хөгжинө гэвэл дэд бүтцийн асуудлаа шийдэх ёстой. Цахилгаан станц, төмөр замын асуудлыг шийдээд явах ёстой.

– Дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа. Энэ үеэр Тавантолгойн асуудал өргөн хүрээнд яригдах уу?

-Ерөнхий сайдын айлчлалын тов гарсан. Мэдээж Тавантолгойтой холбоотой асуудал яригдах байх. Гэхдээ Засгийн газрын хэмжээнд боловсруулж байгаа. Ямар асуудал яригдах талаар одоохондоо бидэнд мэдээлэл алга.

-Нүүрсний үнийн прогноз хэр байгаа вэ?

-Нүүрсний үнийн прогноз харьцангуй сайн байгаа. Цикл өндөр таарч байна. Нүүрс үнэтэй байх үед нь хил гаалиас болоод хангалттай хэмжээнд гаргаж чадаагүй. Хавар нүүрсний хэрэгцээ бага зэрэг хумигдана. Гэхдээ өндөр уналт гарахгүй байх гэж найдаж байна. Урт хугацаагаар хийсэн үнийн дүн бага зэрэг буух хандлагатай байгаа.

Энэ онд 10 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. Хил гаалийн асуудал гайгүй бол бүгдийг нь борлуулна гэж тооцож байгаа. Өнгөрсөн жил нүүрс хангалттай борлуулсан ч нэлээдгүй өр дарсан. Харин энэ жил компанийн цэвэр ашиг болж үлдэнэ.

-“Эрдэнэс Тавантолгой”-н нөөц найман жилийн дараа дуусна гэдэг мэдээлэл байсан.Үүнд тайлбар өгнө үү?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн зөвхөн баруун, зүүн Цанхийн орд таван тэрбум төгрөгийн нөөцтэй гэдгийг 2010 онд хайгуулын судалгаагаар тогтоосон. Ордын хэмжээнд долоон лиценз  7.2 тэрбум тоннын нөөцтэй гэсэн судалгаа гарсан. Энэ жил хайгуул хийж 65 мянган тууш метр өрөмдлөгийн ажил явагдаж байна. Үүгээр Цанхийн ордын нөөцийг нарийвчлан тодорхойлно. Хайгуулын үр дүнг шинжилгээнд өгч олон улсын стандартаар үнэлүүлнэ.

- Эдийн засагч Ч.Ганхуяг, Л.Наранбаатар нарын нэхэмжлэхтэй шүүхийн маргааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Компанийн дүрмийг 2010 онд  баталсан. 2011, 2012 онд Компанийн хууль өөрчлөгдсөн. Өмнөх удирдлагууд шинэ хуультай уялдуулж дүрмээ өөрчлөөгүй байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дүрэм, журмыг шинэ хуульд нийцүүлэх талаар ярина. Түүнээс заавал шүүхдэхээр нь хийж байгаа юм биш бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа.

-Таныг ажлаа өгөх  талаар мэдээлэл байсан?

-Ямар нэг байдлаар намайг ажлаа өг гэсэн зүйл ирээгүй, би өргөдлөө өгөөгүй байна. Дөнгөж сая ТУЗ-ийн хурлаа хийгээд гарч ирлээ.

С.Уянга
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
дашцэрмаа
198 өдрийн өмнө / 66.181.160.84

олон компаниуд болон хувь хүний хувьцаа одоо л амь орох гэж байх шиг бна өнгөрсөн хугацаанд яагаад ашиггүй ажиллаад байсныг шалгаж тогтоох хэрэгтэй тэгээд буруу гэрээ хийсэн байвал тэр хүмүүст хариуцлага тооцон мөн мэдэн будилж удирдаж байсан одоо байгаа нөхдүүдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй бна Олон жижиг аж ахуйн нэгжүүдийн өгсөн мөнгөнд ноогдох ёстой ашгийг хөөн тогтоож мөнгөө өгсөн тэр жилээс нь эхэлж өгөх хэрэгтэй Яагаад гэвэл тэр жижиг аж ахуйн нэгжүүд бүгд ашгийн төлөөх байгууллагууд билээ. иймд тодорхой хэмжээний ашиг огох ёстой гэж шаардаж бна

МОНГОЛ
201 өдрийн өмнө / 202.179.25.119

ЯОСТОЙ БОЛХУУ ДАА ҮНДЭСНИЙ КОМПАНИУД ХАА БНАА ,, ЮУУ ХИЙЖ БНАА ,,ЭНЭ ТӨР МУУ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ ,, ГЭЭД БДАГАА БОЛИХ БЛООГҮЙ ЮУ ТЭР ШАХАА ЭНЭ ТЭРЭЭ ГАР ХӨЛИЙН НЬ Л ТАСДААД ХАЯЧИХААЧ ДЭЭ ТЭГЭЭД БОЛОХ ЮМ БИШҮҮ ХАА БНАА ҮНДЭСНИЙ КОМПАНИУД ,, МААШ ОЛОН ХУВИЙН УУРХАЙ 60ГАРАН БГАА ШҮҮ ТЭГЭЭД ЭД АРД БИДЭНД ЮУУ ӨГӨВ ЮУУ Ч ӨГӨӨГҮЙ ЖИЛД ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ТАТВАР ӨГӨВ УЛС АРТ ТҮМЭН ДЭЭ ЮУ БҮТЭЭВ ,, ТАГ ,, ТАЙЛАН ТАВНАА ,, ГЭЖ ҮГҮЙ ЮМ ШИГ БНАА ХИЙСЭН БОЛ ХИЙСНЭЭ ӨГСӨН БОЛ ӨГСӨНӨӨ ҮНЭНЭЭР НЬ ЯАГААД ТАЙЛАГНААД БЖ БОЛДОГГҮЙ ЮМ БЭЭ АА ДЭЭРДСЭН ЮМ ЮУ БНА ,,, ЗА ТЭГЭЭД ЖААХАН МӨНГӨЖӨӨД ИРХЭЭРЭЭ ЮУ ЯРЬЖ ЮУ ХЭЛЭЖ БГААГ НЕФЬТ ИМПОРТЛОГЧ ,,,,ОЮУНГЭРЭЛЭЭС ,,,ЭХЛЭЭД АРД ТҮМНЭЭ ДОРОМЖ ҮГЭЭР ДООРД ЯРИАД Л ҮНЭ ХАНШААР ДАРАМТЛААД Л ЯВЖ БНА ШҮҮ ДЭЭ НЕФЬТ ,, МАХ ,, НООС,, АЛТ,, НИЙТИЙН ТЭЭВЭР,, ЭМНЭЛЭГ ,, СУРГУУЛЬ ,, ГАЗАР ТАРИАЛАН,, БҮГДИЙГ Л ХУЬД ӨГЛӨӨ Ш ДЭЭ ТӨР НЬ Ч АРД НЬ Ч ЧАДАХ ЯДХААРАА Л ДЭМЖЭЭД ЯВААД БГАА ЮМ БИШҮҮ ,, ТЭГЭЭД ЯАГААД ХӨГЖИЖ ӨГӨХГҮЙ БНАА АРД ТҮМЭН ЧИНЬ ЯДУУРААД БНАА , ИНГЭЭД БОДХООР ГАНЦ Ч БОЛОВ АРД ТҮМНИЙ ГЭХ ЭНЭ ТОЛГОЙ НЬ БЖ БГУУ ДЭЭ ОДОО ЯААЯ ГЭХҮҮ

Миний нэр- Зэндмэнэ
202 өдрийн өмнө / 103.9.90.50

Төр ЭТТ-г ажиллуулах гэж ингэж зүдрэхээ больчих оо! Зүгээр л төр өөрийн мэдэлд байгаа хувьцаагаа багцлаад дотоодын стратегийн хөрөнгө оруулагчдад нээлттэй дуудлага худалдаагаар зарчих! Манайд энэ компанийг хөл дээр нь босгоод, засгийн энэ жаахан өрийг дор нь дарчихаад, хөрөнгө оруулалт босгоод аваад явчих чадалтай үндэсний өчнөөн компани бий. БИД ЧАДНА! Бид ашигтай ажиллуулаад зогсохгүй, төрд маш их татвар төлнө. Хэрэв байгалийн баялаг ард түмний өмч л юм бол ард түмэн өөрсдөө энэ компанийг аваа д явчихаж чадна! Төрийн нэрээр ашиггүй гэрээ хийж, хэрэгтэй хэрэггүй шахаа хийж ингэж биднийг тамлаж байхаар монголчууддаа өгчихөөч дээ??? Гуйж байна??? Гадныхан л чаддаг, бид чаддаггүй юм гэж үү? Ийм сайхан байгалийн нөөц байхад мөнгийг яаж ийгээд л олно! Дэлхий дээр мөнгө олох зөндөө боломжууд байна. Гадны юу ч үгүй нөхөр манай балгийг барьцаалаад мөнгө олоод байхад эзэд-бид яагаад чадахгүй гэж ?? Бидэнд итгээч дээ төр засаг минь? Гууйц байна? Олсон ашгаа бид Төр танд өгнө! Үр хүүхэд минь, ард түмэн бид чинь элбэг хангалуун амьдарна. Баялаг, ашиг бүгд МОНГОЛД л үлдэнэ. Улс төрчдийн хараанаас энэ баялгийг зайлуулаад өгөөч дээ? Ард түмэн минь шаардаж, шахаач дээ???? ОТ-г бид харамсалтай алдсан. Энэ өчүүхэн баялагтаа эзэн больё оо!! БИД ЧАДНА!

Аре түмний нэрийн ө
202 өдрийн өмнө / 103.9.90.50

Мэдээж Хувьцаа эзэмшигчдийн хуралд 1,0 сая гаран хувьцаа эзэмшигчдийг оролцуулах боломжгүй. Тийм болохоор иргэд бид төлөөлөл хэрэгжүүлэх аргаа олчихно! Санаа зоволтгүй. Бүх хууль эрх зүйн орчин нь байгаа. Шийдвэр гаргаж байгаа, хэрэгжүүлж байгаа нөхдүүд та нар мэдэхгүй бол надаас ч болохнээ асуу л даа! ККК. Манай төр засгийн байгууллагуудад юм мэддэг хүн үнэндээ байхгүй дээ. Гоё гоё хууль баталчихаад баталсан хуулиа ч ойлгохгүй, хэрэгжүүлж ч чадахгүй, ард түмнийг мунхруулаад тэнэгтээд суугааг нь харахаар уур ч хүрэх шиг, гомдох ч шиг.. Эсхүл өөрсдөд нь ашиг сонирхол байдаг юм бол уу даа.. Би өөрөө төрд ажилладаг. Төрд ажилладаг мань мэтэд дуугарах эрх байхгүй. Бид амаа үдүүлж, нүдээ хаалгаад удаж байна оо.. Гэхдээ үнэт цаасны учрыг мэддэгийн хувьд дуугарахгүй бол энэ байдал цаашид үргэлжилсээр л... иргэд хохирсоор л байх юм байна.. гэдгийг маш сайн ойлгож байна. Яана даа монголчууд минь. Ийм чадамжгүй төртэй. Дэлхийн шившиг болохоос гадна маш ихээр хохирч, маш их зүйлийг алдаж байна шүү дээ. Төрд ажилладаг учраас нэрээ ч бичиж болохгүй байна. Уучлаарай. Гэхдээ ард түмэн та нарынхаа төлөө дуугарна аа!

зочин
202 өдрийн өмнө / 103.9.90.50

ЭТТ ХК-ийн хэдэн хувь нь төрд, хэдэн хувь нь иргэдэд байгааг зарлаач ээ??! Хурлаа хийгээч ээ? Ногдол ашгаа өгөөч ээ? хувьцаанд заавал батламж гардуулж илүү зардал гаргах хэрэггүй. Тэртэй тэргүй хувьцааг цахимаар гаргадаг! ҮЦТТХТ дээр хүн бүрийн нэр дээр данс нээгээд хийчихээ биз дээ? тэндээс хуулгаа аваад үзчихэд л болоо ш дээ. Одоо харин хувьцаа эзэмшиж эхэлсэн үеэс хойш авах ёстой байсан ногдол ашгаа иргэд нэхэж авах хэрэгтэй! Үүнийг нөхөж өгч иргэдийн хохирлыг барагдуулах хэрэгтэй! Үүний тулд ЭТТ ХК-ийн жил бүрийн ашгийн хэтжээг мэдмээр байна. Хэрэв төр хяналтын багц эзэмшиж байгаа бол, эрхийнхээ дагуу шийдвэр гаргасан бол тэрийгээ нотлоод ард түмэндээ хуулийн дагуу тайлбарлаж ойлгуулаад үүнээс хойш ногдол ашиг хуваах шийдвэр гаргахдаа заавал жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг байлцуулж асуудлаа шийдэж байх хэрэгтэй!

Үнэт цаасны тухай м
202 өдрийн өмнө / 103.9.90.50

Нэгж хувьцааны үнийг тогтоох гэж тэнэг юм ярихаа боль л доо! Компанийн одоогийн үнэлгээг хувьцааныхаа тоонд хувагаад нэгж хувьцааны үнээ одоогийн үнэлгээгээр үнэл! Компани аль хэдийнээс ашгаа хийгээд эхэлсэн. Одоо хоёрдогч зах зээлд хувьцааг чөлөөтэй арилжах эрхийг нээх үү үгүй юу гэдгээ л ярих ёстой. Ер нь бол ЭТТ бол 50-аас дээш хувьцаа эзэмшигчтэй учраас нийтийн компани. Тийм учраас хуулиараа аль хэдийн биржид бүртгүүлж, олон нийтийн хяналтанд орсон байх учиртай. Энэн дээр төр заавал шийдвэр гаргаад ч байх шаардлагагүй. Иргэд хүсвэл хувьцаагаа зарж болно, зах зээлд чөлөөтэй арилжаалагдаж болно. Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хий, санхүүгийн тайлан балансаа ил болго!

зочин
202 өдрийн өмнө / 103.9.90.50

энэ нэг бала хувьцаа шиг юмаа өгвөл өгөөд больвол болиоч дээ? Өгөх гээд ч байгаам шиг, болих гээд ч байгаам шиг. Үүнийг бүртгэж ядаад байх юу байна? Аль хэдийн ҮЦТТХТ-д бүргэчихээ биз дээ? Одоо ногдол ашгаа авмаар байна ш дээ. Анх 72 ш хувьцаа өглөө гэснээс хойш хэдэн жил өнгөрөв? ЭТТ маш их ашигтай компани. Жил болгон өндөр ашигтай гардаг мөртлөө 1 ч удаа ногдол ашиг өгсөнгүй. Тэр их ашиг хаачив? Хувьцаа эзэмшиж байгаа монголын нийт ард түмэнд олгох ёстой мөнгөө одоо бүгдийг нь нөхөж өг!!!