“БИЛЭГДЭЛ-ийн медаль” хэмээх үгийн тайлбарыг Монголын Тэшүүрийн Холбооноос шаардаж байна

: 110 өдрийн өмнө / 2018-03-06 17:44:56

Сайн байцгаана уу? Би Өвлийн олимпийн аварга Б.Сумъяагийн төрсөн ах Б.Хатанбаатар байна. Миний дүү багаасаа л биеэ даасан, бусдаас тэр бүр тусламж ирдэггүй спортоор хүмүүжсэн бахархмаар нэгэн. Мэдэх нэгэн нь маргахгүй байх.

Мэдээж спортод амжилт гаргах амаргүй, сэтгэлийн хат маш их шаардагддаг нь үнэн. Гэхдээ тэр их сэтгэлийн хатыг үгүй хийж, шантрах хүртэл нь энэ их доромжлолоо ирүүлсээр байх ёстой юм гэж үү. Хэдхэн тамирчдаа дэмжиж, чадах чинээгээрээ байж болох бүхий л боломжоор нь хангаж өгөх нь тийм хүнд ажил гэж үү.

Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх энэ тогоонд чадвартай тамирчид нь хүчин мөхөсдөж, эрх мэдэлтнүүд нь дарласаар иржээ. Тэгэхээр энэ бүхэн одоо л эхлэж, олон нийтэд хүрч ил болж байгаа ч өмнө нь ч сэм явагдсаар л байдаг байлаа. Сүүлийн үед дүүд минь сэтгэлзүйн дайралт хийхээс гадна нэр төрийг нь унагахаар улайрч байгаад үнэхээр гайхаж байна. Өрөвдөж байна.

Сүүлийн тэмцээний бичлэгийг тавиад ийм хүн яаж Олимпод орох юм гэх мэтчилэн бичих болж, зарим нэг хүн бүр түүндээ тайлбар хийгээд ярьж байх юм. Хамгийн хачирхалтай нь олимпийн медалийг нь Билэгдлийн чанартай медаль гээд тод хараар бичсэн Тэшүүрийн холбооны УЗ-ын дарга Д.Болормаа гэгчийн гарын үсэгтэй мэдэгдэл олон түмэнд хүрэх боллоо. /Хавсралтаас мэдэгдэлтэй нь танилцана уу/

Миний бие Залуучуудын олимпоос авсан дүүгийнхээ медалийн талаар судалж үзлээ. 2010 оноос санаачилсан холимог багийн төрлийн медаль ба 2016 оны Лиллехаммер өвлийн олимпод мөн багын тэмцээн болсон байна. Холимог багаа Mixed Noc /Mixed National Olympic Committee/ буюу Олимпийн хорооний холимог баг гэж нэрлэгддэг ба тэрхүү баг нь олимпийн хорооны туган дор жагсдаг юм байна.

“Яасан гоё юм бэ, Олимпод орно гэдэг мөрөөдөл минь байсан. Орсон бол гоё байхгүй юу“ гээд сэтгэлээр унан суугаа дүүгээ харах үнэхээр өрөвдмөөр байлаа.

Энэ бүх доромжлол, шантралын эцэст дүү минь Олимптой зэрэгцэн болсон сүүлийн оролцсон тэмцээндээ үнэхээр тааруу оролцож 2-р байр эзэлсэн нь үнэн. Энэ бүх сэтгэлзүйн дарамт, дайралтыг давж гаран амжилтаар дүүрэн байх тамирчид хэр их бол? Түүгээр ч зогсохгүй тэрхүү бичлэгийг нь ашиглан “Ийм хүн яаж Олимпод оролцох билээ” хэмээн түгээж, Сумъяаг гэх ард түмний сэтгэлээр тоглолт хийх, увайгүй үйлдэл гаргах хүмүүсийн өмнөөс харамсаж байна.

Бид “БИЛЭГДЭЛ-ийн медаль” хэмээх үгийн тайлбарыг Монголын Тэшүүрийн Холбооноос шаардаж байна. Мөн Улсын шигшээ багийн насанд хүрэгчид хариуцсан мэргэжилтэн Анарын хэлснээр Улсын шигшээ багаас Тэшүүрийн шигшээ багт зарцуулсан 100.000.000 төг болон Олон Улсын Тэшүүрийн Холбооноос олгосон 2016 онд USD 50.000, 2017 онд USD 50.000 тус тус зарцуулсан тайлангаа ард түмэнд ил тодоор тайлагнаж өгнө үү хэмээн хүсч байна.







 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
109 өдрийн өмнө / 66.181.161.22

Зөв эцэст нь хүртэл шаард биэгдлиин медаль гэж уйлаад байхад аргадаад төмөр өгөөд явуулсан юмуу болормаа гуай?тамирчинаа хариуцан амжилтыг нь ахиулахаа бодохгүй дорп үзэж доош хийсэн муухай мэдэгдэл хийсэн баиар авгай өөрөө буруутай учир яаран тийм мэдэгдэл хийсэн нь мэдээж.ОУОХТэшүүрийн холбооноос жил бүр 50000$монглын тэшүүрийн холбоонд өгдөг.гэжтэшүүрийн холбоо тэр мөнгийг яасан байх вэ??тамирчдад мөнгө өгдөггүй хувийн зардлаар явдаг гэж бсн. Бусад спортын шигшээгийн тамирчид мөн ийм юм интэрнэтэд бичсэн байсан. Шигшээгийн тамирчдад цалин гэж өгөх ёстой мөнгийг Шарава г.м.томчууд дарга нар нь идчихдэг(шигшээгийн бустай)гэж байналээ...Сайнхөөцөлвол дарга нар нь их но юм

Sukhee
109 өдрийн өмнө / 202.9.40.90

UFE bagsh baisan Bolormaa tegej helsiim uu? Uul ni bagsh tamirchin teshuurch hun tegej hermeergui yum.