Солонгос улсын нийтийн тээврийн шалгагч нар зорчигчиддоо дуу дуулж өгдөг

: 281 өдрийн өмнө / 2018-03-09 10:30:24

Солонгос улсын нийтийн тээвэр нь тус улсын хөгжлийн хамгийн том илрэл юм. 

Давуу тал: 
- Цагтаа байдаг 
- Цэвэрхэн
- Тохьтой, дулаахан 
- Түгжрэл бага 

Хэдийгээр нийтийн тээвэрт юм идэхийг хориглодоггүй ч Өмнөд Солонгос улс хамгийн цэвэрхэн нийтийн тээврээр үйчлүүлдэг юм. Мөн нийтийн тээврийн хуваарь ойлгомжтой учраас төөрнө гэдэг ойлголт бараг үгүй.
 
Мөн жуулчдыг хамгийн их татдаг зүйлийн нэг нь Солонгос улсын нийтийн тээвэрт хоол идэж болдог явдал юм. Азийн ихэнх оронд нийтийн тээвэр, метронд хоол идэж, ундаа уухыг хориглодог. Зөрчвөл өндөр торгуультай. Харин БНСУ-д бол метронд кофитойгоо ороход хэн ч таныг шүүмжлэхгүйгээр онцлогтой.

Холбоотой Зураг

Тээврийн хэрэгсэл
- Хурдны галт тэрэг
- Метро
- Автобус
- Онгоц

Автобус
- Хороолол дотроо явдаг жижиг автобус 
- Хол, ойрын тээврийн хэрэгсэл сайн хөгжсөн

Солонгос улсын нийтийн тээвэр зургаан төрлийн үндсэн автобустай. Үүнд: 
 
- Цэнхэр өнгөтэй автобус нь төв шугамийн автобус. Зөвхөн том хот дотроо явдаг

korea bus зурган илэрцүүд
 
- Улаан өнгөтэй автобус нь нийслэл болон хот хоорондын автобус. 

korea bus зурган илэрцүүд
 
- Ногоон өнгийн автобус нь туслах шугамийн автобус. Метро хооронд. Хотхоны автобус нь ч мөн ногоон өнгөтэй, тосгоны автобус нь  2 оронтой тоотой, нэг хаалгатай. 

korea bus зурган илэрцүүд
 
- Цагаан өнгөтэй автобус бол цагдаагийн автобус

korea police bus зурган илэрцүүд
 
- Жижиг шар өнгөтэй автобус нь цэцэрлэгийн

korea school bus зурган илэрцүүд
 
- Том шар өнгөтэй автобус нь их сургууль  

korea school bus зурган илэрцүүд

Шалгагч

Аливаа улсын хотжилтыг тодорхойлдог хамгийн том салбарын нэг нь яах аргагүй нийтийн тээвэр. Тиймдээ ч үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангаж, төлбөр төлөлтийг нь хянах үүднээс бүх улс оронд ШАЛГАГЧ хэмээх ажлын байр байдаг билээ. Солонгос улсад ч мөн адил шалгагч гэж байдаг аж. Шалгагч нь гэнэтийн үед буюу осол аваар гарсан үел зорчигчийг аюулгүй газар байрлуулах, орчны цэвэр байдлыг хянах, зорчигчид хөлсөө бүрэн төлж байгаа эсэхийг хянадаг бөгөөд хамгийн сонирхолтой нь онцгой өдрүүдэд зорчигчиддоо дуу дуулж өгдөг гэнэ. Мөн тэд шаардлагатай үед автобус цэвэрлэх ажил ч хийдэг байна. 

korea bus conductor зурган илэрцүүд

Эх сурвалж: CBC.MN
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
281 өдрийн өмнө / 64.119.19.82

Манайд бол компаниуд хоорондоо ялгарахын тулд өөр өөр өнгөтэй байдаг. Автусны цэвэр цэмгэрийн талаар мөрөөдөөд дэмий биз дээ. Манай зарим автус, жишээ нь орбитын автусан дотор өвлийн цагт угаартахаас сэргийлж явах хэрэгтэй юм. Ер нь урт шугамын автусанд суух гэж буй зорчигчид утаа униарт хэр тэсвэртэйгээ сайн бодож эрэгцүүлсэний дараа суух хэрэгтэй. Дэлгэцэн дээр хит болгохоор улайрч буй дуу, сурталчилгаа явахгүй бол дуу дуулах ойлголт үгүй. Харин оронд нь чихнээ ижил дасал болсон, том бүдүүн хараалын үгс урсахыг үгүйсгэхгүй. Ер нь нийслэл хотод автусанд суухар зориглон буй хүмүүс бие эрхтэн хэр чанга болохоо эрэгцүүлэн үзэх шаардлагатай. Автусны сэгсчээн, огцом тормозлох, ухасхийхэд 2 хөл дээрээ тогтож үлдэх дасгалыг хэвийн үедээ ч байнга хийж байх нь илүүдэхгүй. Манай автусны жолооч ноён Шумахерууд бол амьд бүхний тэвчээрийг эцэст нь тулгахаар заяагдсан эрс бөлгөө. Тэд шугамандаа гарсан л бол өөрсдийгөө бартаат замын ралийн өрсөлдөгчид гэж төсөөлдөг. Тэд зорчигчдод үйлчилж яваа биш юм. Харин хаа хүрэхээ мэдэхгүй, хэсэхийн дон туссан юм шиг аргаа ядсан иргэдийг А цэгээс Б цэгт шуурхай аваачих үүрэгтэй. Яаж гэдэг нь бол огтхон ч сонин биш. Яг л такси киноны Данил шиг.

з
281 өдрийн өмнө / 66.181.186.206

эндээс манай нийтийн тээврийнхэн сурах хэрэгтэй