Д.Гантулга гишүүн өргөдлөө өгөх нь зүй ёсны хэрэг

: 103 өдрийн өмнө / 2018-03-09 10:57:14

Парламентын хамгийн залуу гишүүнийг ээрсэн хардлага, шүүмжлэл, үзэн ядалт бүтэн жил дамналаа.  Сунжирч, ужгирах тусам эл хэргийг хөндлөнгөөс харах зарим нь түүний ойр тойрныхныг өрөвдөцгөөж байна. Арга ч үгүй. Өнгөрсөн жилийн долдугаар сараас өнөөг хүртэл нэг тийш болохгүй “тэлчилж” хүний өөрийн олон ч хүнийг хөлдөө чирсэн энэ хэргийн учиг хаашаа эргэхээс шалтгаалж нийгэмд ихээхэн хүлээлт үүсээд байгаа юм. Энэ хооронд үнэн алсрах вий гэж эмээх хүмүүс ч олон байна.

Түмэн олны итгэлийг тээж төр түшилцэхээр сонгогдсон Их хурлын гишүүн хүчингийн хэрэгт нэр холбогдох нь байж боломгүйг өнгөрсөн хугацаанд түүнд хангалттай хаягласан. Гэлээ ч үнэн, худал нь мэдэгдэхгүй хууль хяналтынхны ажил  дорвитой урагшлахгүй холион бантан болж явсаар хоёр дахь жилтэйгээ нүүр тулж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн далбаа хэрэг удаашрах хөшүүрэг болсоор байгаа юм. Шүүхээр дэнслэхээс нааш үнэн худлыг тогтоох аргагүй ч төр түшилцэж, улс орны жолоо  атгалцаж яваа хариуцлагатай албан тушаалтан энэ мэт ёсзүйгүй үйлдэл гаргасныхаа төлөө элдэв хаалт хамгаалалтгүйгээр сайн дураараа шалгуулах учиртай. Магадгүй сонгогчдын өмнө хүлээсэн үүрэг ч бий байх.

Тиймээс өнөөдрийн яриад байгаачлан УИХ-ын гишүүн Д.Гантулга  бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө намын удирдах зөвлөлдөө өгөх, үгүй асуудал огт биш. Тэр буруугүй ч байсан аль хэдийнэ өргөдлөө өгөх нь зүй ёсны хэрэг билээ.  Үнэн ялсан цагт бүх зүйл тодорч худал хуурмаг нь ялгараад үлддэг жамтай. Тиймээс Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө намынхаа удирдлагад өгч, намын аппарат нь ч хэлэлцэх хойшлуулах асуудал гаргахгүйгээр шийдэж өгөх учиртай. Харин ч зүй бус хэрэг үйлдээгүй л бол үнэн тунаж үлдэхийн цагт харц дээгүүр алхах бус уу.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
99 өдрийн өмнө / 49.0.212.162

улс төр гээч заваан юм руу орсоны гай шүү дээ,2 намын тоглоом болоод хайран залуу л гэж хэлмээр байна,тэр эгч дүү 2 цуутай хүүхнүүд гээд л нутаг усныхан нь бичээд байна,бүсгүй хүн хайрлах нэр төртэй үнэ цэнэтэй байвал хожим хойно үр хүүхдэд нь хэрэгтэй л байдаг юм даа

БурууЦолмон
100 өдрийн өмнө / 103.10.23.89

Эрх*мэдэл*тэнэг*хүнд*очхоор*бусдад*гай*тарина*Монгол*төрийн*эрх*мэдэл*тэнэг*хулгайч*луйварчин*нарын гарт*намын*нэрээр*очсон*Үүнээс*болож*төрийн*алба*хулгайч*нарын*бууны*нохой*бөхс*долоогч*алван*тушаал*цалин*мөнгө**горилогч*долдой хахуулч**хүн*шааруудын*алба*болсон

Зочин
100 өдрийн өмнө / 182.160.38.141

Мурат гишүүний асуудал шийдэгдсэн үү?

зочин
101 өдрийн өмнө / 202.9.42.7

манай хэдэн гишүүд гэх нуснууд янхнуудтай саунд шалдан суугаад том том уул уурхай яриад булт булт үсрэх юм даа мөнгииг бол их наядаар ярина гээч үзсэн киногоо дуурайдаг байх чаабас

Kh
102 өдрийн өмнө / 64.119.24.78

Yanhan ch bai hen ch bai zorigtoi busgui bn, ene nuhur iim hereg hissen ni l songogchidoo doromjilson, uudgui bolovsrol dulimag gesen UG, hiigeegui ner holbogdson ch ogtsroh heregtei

Зочин
102 өдрийн өмнө / 202.21.119.94

xuurxii duu ene muu zaluu neg yanxan xyyxnees bolj amidralaa aldax ch gej dee...unadag yum bol ter yanxand yu ch xyalailgax xereggyi dee,uuruu alaa delgej xebtchixeed xynchindsen gej mungu salgax gedeg yanxanuud xotoor dyyren bx oo xynii mus chanar muudaad ene uls shunaliin dalaid umbalaa daa..

бодлын хулгайч
103 өдрийн өмнө / 43.228.129.65

эр хүн юм бол өргөдөлөө өгөөд шалгуулчихаач. нэг НО байна даа.