СХД-ийн хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо

: 280 өдрийн өмнө / 2018-03-09 12:07:07

СХД-ийн 31-р хорооны хүүхэд багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо. Тус хороо 2000 гаруй цэцэрлэгийн насны хүүхэдтэй. Тэднээс 120 хүүхэд л тус хороонд ганцхан байдаг 176-р цэцэрлэгт хамрагддаг. Тиймээс зэргэлдээ хороодын цэцэрлэгт хүүхдээ өгдөг ч зарим нь хүүхдээ цэцэрлэгт хамруулахад  бэрхшээлтэй байжээ.  

УИХ-ын 71-р тойрог буюу 1-р хорооллын Өнөр бүсээс УИХ-д сонгогдсон Ц.Гарамжав гишүүн гэр хорооллын бүсэд хуучин ашиглагддаггүй байсан барилга байгууламжийг ашиглаж зориулалтыг нь өөрчлөн иргэдийн хамгийн их хэрэгцээтэй байгаа цэцэрлэг болгох ажлыг  санаачилж ажил хэрэг болгосон нь энэ юм. Энэ цэцэрлэг төсвийн бус хөрөнгө оруулалттай буюу “Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ-ын санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд гэр хорооллын бүсэд иргэдтэй хамгийн ойр, халаалт дулаан болон инженерийн шугам сүлжээг эко шийдлээр шийдсэн, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилгын материал ашигласан зэрэг олон давуу талтай юм. Цэцэрлэгийг "252-р цэцэрлэг"дугаартай нийслэл, орон нутагт хүлээлгэн өгсөн нь хүүхдүүд улсын цэцэрлэгийн стандарт сургалтыг авахаас гадна 31-р хорооны 18 иргэн шинэ ажлын байраар хангагдаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тойргийнхоо иргэдийн нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болох хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр үүнээс гадна хэд хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлжээ. Өнгөрсөн онд мөн  төсвийн бус хөрөнгө оруулалтаар тойргийнхоо 110, 112, 104-р цэцэрлэгүүдийн өвлийн улиралд ашиглагддаггүй сэрүүн өрөөнүүдийг шинэчлэн засварлаж, ариун цэврийн болон зөөлөн эдлэлийн, хувцас солих зэрэг өрөө тасалгаатай, дулаан тохилог анги болгон өөрчилж 200 гаруй хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулжээ. Ингэснээр төсвийн хөрөнгө оруулалтыг харж цаг алдалгүй цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа бяцхан хүүхдүүд болон тэдний эцэг эхэд шинэ боломж олгож байгаад баяртай байгаагаа дүүрэг, хороо орон нутгийн иргэд, удирдлагууд онцолж байсан юм. 2018 онд СХД-ын Өнөр бүсэд улс болон гадны хөрөнгө оруулалтаар сургууль цэцэрлэгийн шинэ бүтээн байгуулалт, өргөтгөлийн ажилд 18 тэрбум төгрөгийн ажил эхлэх тухай цэцэрлэгийн нээлтийн үеэр мэдэгдлээ.

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
сайн байна
277 өдрийн өмнө / 202.21.100.210

Овооштэй баяр хүргэе амжилт гишүүндээ