Суудлын автомашин автобустай мөргөлдөж гурван хүний амь үрэгджээ

: 195 өдрийн өмнө / 2018-03-09 15:27:58

Өнөөдөр буюу 2018.03.09-ний өглөө 08 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд Subaru impreza маркийн автомашин нь H.Aero city маркийн том оврын автобустай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан 20 орчим насны жолооч, зорчигч нарын нийт 3 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна.

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүй зөв сонгон зорчих, мөн гүйцэж түрүүлэх үйлдлийг дараах тохиолдлуудад бүү хийгээрэй. 
Үүнд:
1. зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгалыг сөрөхөөр бол
2. зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр 
3. явган хүний гарц дээр
4. төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд;
5. гүйцэж түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг 
6. эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт
7. хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цувааг
8. тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа тохиолдлуудад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.

Image may contain: car, sky and outdoor

Image may contain: one or more people, sky and outdoor
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
автобусны өөдөөс орж
195 өдрийн өмнө / 27.123.214.115

жолооны курсууд алуурчин бэлтгэсээр байгаа цагт энэ явдал тасрахгүй нь ээ ээ хамгийн муухай нь толгой муутай хүүхдүүдээ машинаар эрхлүүлхээ болимоор бна ш дээ