Их спорт ба Үндэсний бөх

: 192 өдрийн өмнө / 2018-03-12 08:53:42

БСШУСЯ, Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж буй "Допингийн эсрэг үндэсний хяналт" төслийн хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 31 бөхөөс Допингийн шинжилгээ авч БНСУ-ын лабораторид шилжүүлсэн билээ. 

Эдгээр 31 бөхийн нэрийг бид өмнө нь мэдээлсэн. Харин БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд таван бөхеөс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодис илэрчээ, Тэднээс нэг нь "В" сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ явуулжээ. Харин Б.Номиндалай, С.Майнбаяр, Э.Даш, Ө.Бат-Орших нарын дөрвөн бөхийг "А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцож байгааг албан ёсоор мэдэгдсэн.

Тэднээс хоёр нь энэ асуудалтай холбоотойгоор “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна.

Тухайлбал, Улсын гарьд Ө.Бат-Орших ‘‘Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовуурьтайгаар өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм.

Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчдийн олонх нь мэдэх болсон. Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод Тамоксифен гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл арванхоёрдугаар сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа. Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна. Дашрамд дурдахад, Парацетамол гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү” гэсэн юм.

Улсын начин Э.Даш “Допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн мэдэгдэлтэй холбоотой тайлбарыг хүргэж байна. 2016 оны зургаадугаар сарын 28-нд болсон наадмын сорилго барилдаанд барилдаж байгаад баруун тохойгоо мулталсан болно. Бүрэн гүйцэд эдгээлгүй барилдсаны улмаас барилдааны явцад хоёр удаа хөндөгдөж тохой орчмын зөөлөн эд, үеийн шингэн, шөрмөсний хатангиршил гэсэн оноштой эмчилгээний явцад өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хийлгэсэн юм.

Зураг дээрх тарилгыг эхэс нөхөн сэргээх зорилгоор эмчилгээнд хэрэглэсэн болно. Гэтэл энэ нь арванхоёрдугаар сарын 17-нд өгсөн шинжилгээгээр хориотой эмийн төрөл гэж гарсан байна. Бэртэл гэмтэлтэй тамирчид хэрэглэх эм бэлдмэл, уураг витаминаа маш анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай юм байна” гэлээ.

Хөлс хүч, хөдөлмөрөөрөө өрсөлдөг спортын салбарт хөшигний цаана олон асуудал бий ч допинг, сэргээшийг анхааруулаад өнгөрнө гэж байдаггүй. Тиймээс л хойд хөршийн тамирчид сая болж өнгөрсөн “цагаан” олимпод өөрийн орны туган дор орох эрхээ хасуулсан. Тэр бүү хэл олимпын аварга болсон ОХУ-ын тамирчид медаль авах мөчдөө төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүй. Мөн их спортын алдартай тамирчид сэргээш, допингийн асуудалд холбогдсоноос болж, медалиа хураалгаж, зодог тайлах битгий хэл, нэр хүнд, шүтэн бишрэгчдээ алдсан тохиолдол бий.

Тиймээс бөхчүүд хэдий үндэсний спорт барилдаж байгаа ч их спортын тамирчидтай адил үнэлүүлж, дэмжигч байгууллагаас хангамж авдаг, тэдэнтэй адил тооны шүтэн бишрэгчидтэй учир Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтыг судалж, түүнд орсон эм тариаг хэрэглэхгүй байх нь өөрсдийнх нь үүрэг. 

Мөн бэртэл гэмтэл бүхий л тамирчдыг дайрдаг учир энэ тохиолдол тэмцээнд оролцохгүй байх, үнэхээр л эрүүл мэндийн шалтгаанаар хориотой эм тариа хэрэглэх шаардлагатай болбол зодог тайлах сонголт бий гэдгийг сануулмаар байна.

Б.Билгүүн
Эх сурвалж: Өглөөний сонин


 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
191 өдрийн өмнө / 122.201.24.86

Өвчин намдаах эмнүүд байна. Хүч чадал өгдөггүй юм.

4555
191 өдрийн өмнө / 202.21.100.210

ene xediig xen box gexiin zugeer l shouchid shuu dee mongol undesnii box unexeer sonoj ustsan shuu odoo undesnii box gej bxgui xeden tanxai balmad xumuusiin ogoo avtsaa zodoon zoxion bolson gazar

Зочин
191 өдрийн өмнө / 66.181.181.254

ed niigemd yu buteesen be peediinuud shuudee

Зочин
192 өдрийн өмнө / 82.194.127.65

delhiid iim asuudal bdgui yumaa...bi tiim yoyotoi bsan...uvchtei bsan...boolttoi bsan..geh met... uvchtei bsan bol uuruun bolon busdiin eruul mendiig bodood hol bh heregtei...

зүчин
192 өдрийн өмнө / 202.21.118.22

Сүүлийн үеийн бөхчүүд бүгд л допинг шүү дээ. Монгол бөх дэлхийд ямар хамаатай юм, гүзээ болсон биеэ тоосон худал барилддаг, мөнгөний хүүдийнүүдийг хэн тоох юм

зочин
192 өдрийн өмнө / 66.181.161.30

Зуны цагийн тоололд ормоор байна.3-рсарын сүүлёээр ордог биздээ.ЗУНЫ ЦАГИЙН ТООЛОЛд оръёо ерөнхий сайдаа! дарга нараа!!

Зочин
192 өдрийн өмнө / 202.21.113.66

Заавал зодог тайл гэж шахаж болохгүй шүү дээ. Өвчин хэлж ирэх биш гэдэг биз дээ.Зайлшгүй шаардлагатай эм тариаг зөвшөөрдөг жишээ бас бий. Жишээ нь Америкийн теннисийн од Винус Вилиамс гэхэд спортын холбооныхоо зөвшөөрлийг аваад эмчилгээний зориулалтаар допингийн төрлийн бодис хэрэглэдэг. Өөр олон одод ч бий

zochin
192 өдрийн өмнө / 202.131.231.83

Yasan tsuuhun buhuus ileree ve. uunees olon baih yostoi umsan