АТГ-т яллагдагчаар татагдсан Ч.Ганзориг өөрийгөө буруугүй мэтээр тархи угааж эхэллээ

: 193 өдрийн өмнө / 2018-03-12 11:06:06

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан гэх асуудалд Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга н.Мөнхжаргал нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа гэх мэдээллийг тус газраас албан ёсоор өгсөн билээ.

Мөн АТГ-аас, “Шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. “Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй” хэмээн давхар мэдэгдсэн юм.

Тэгвэл АТГ-т ялагддагчаар татагдан шалгагдаж байгаа Ч.Ганзориг уснаас хуурай гарахын тулд өөрийгөө буруугүй гэх мэдээллийг олон нийтэд өгч, тархи угаалт хийж эхэллээ.

Тэрбээр өнөөдрийн өдөр тутмын сонин болон цахим сайтуудад нийтлүүлсэн төлбөртэй мэдэгдэлдээ, “Миний гарын үсгийг дуурайлган зурсныг олон улсын шинжээчид тогтоосон” гэх мэдэгдлийг зай завсаргүй нийтлүүлжээ. Тэрбээр мэдэгдэлдээ, “Шалгагдаж, элдэв байдлаар хэлэгдэж байгаа миний хувьд гэм буруугүй болох нь хэзээ нэгэнтээ тогтоогдох байх аа. Надад өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримтууд хангалттай бий. Тэдгээрийг хууль хяналтын байгууллагуудад гаргаж өгч байгаа.
Түүнчлэн Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хандаж ээдрээ түвэгтэй энэ асуудалтай холбоотой зарим баримтуудыг тодорхой саналын хамт хүргүүлээд байна.

Одоогоор олон нийтэд нээлттэй байдлаар дараах зүйлийг хэлье. Эцсийн дүндээ “Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүү олон баримтыг, түүний дотор миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг"нь Монголын шүүхээр тогтоогдоно гэдэгт би эргэлздэггүй. Хувь хүний асуудал яах вэ, хэзээ нэгэнтээ учир нь олдох биз. Харин олон улсын шинжээчид, шүүх шинжилгээний байгууллагаар хуурамч болох нь тогтоогдсон, баримт бичиг, хуурамч баталгаанаас болж “Эрдэнэт үйлдвэр” олон сая долларын төлбөрт унах ёсгүй гэж ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй албан тушаалтны хувьд би үзэж байна” гэх зэргээр өөрийгөө өмгөөлөн хаацайлжээ.

“Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан Үндсэн хоёр гэрээн дээр зурагдсан ТӨХ-ны дарга асан Д.Сугар, Эрдэнэтийн захирал Ч.Ганзориг нарын гарын үсэг хуурамч биш хүчин төгөлдөр гэдгийг шинжээчийн дүгнэлтээр Арбитрын шүүх дээр тогтоогдсон болох нь нийтэд ил болсон. Үүнийг батлах мэт Эрдэнэт үйлдвэрийн худалдааны хэлтсийн даргаар тухайн үед ажиллаж байсан Амарбат гэх хүн энэхүү гэрээнүүд нь хүчин төгөлдөр, гарын үсгүүд хуурамч биш гэх мэдүүлгийг хуулийн байгууллагад өгчээ.

Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан саяхан Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ, “Стандарт банкны Хонгконг дахь салбарт Эрдэнэт үйлдвэрийн нэр дээр хоёр данс нээгдэж, түүгээр 2010-2013 оны хооронд их хэмжээний гүйлгээ хийгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийн өгсөн үүрэг даалгаварын улмаас уг гэрээнд Амарбат, Мөнхжаргал, Галбаатар нарын хүмүүс оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагууд тухайн үед Стандарт банкны төлөөлөлтэй албан ёсны уулзалт хийж байсан тэмдэглэлүүд, Эрдэнэт үйлдвэр Стандарт банктай цахим шуудангаар олон удаагийн харилцаа явуулсан зэрэг хөдөлшгүй баримтууд байгаа” гэх мэдээллийг өгсөн байна.

Энэ бүхнээс харахад Ч.Ганзоригийн зүгээс өөрийгөө өмгөөлөн хаацайлж байгаа миний гарын үсэг хуурамч гэх мэдээлэл нь хуудуудтай бололтой. Ямартай ч Эрдэнэтийг барьцаанд тавьсан асуудалд Ч.Ганзориг холбоотой болох нь нэгэнт ойлгомжтой байгаа бөгөөд хуулийн байгууллага цаашид шударга ажиллавал Ч.Ганзориг ял авах нь тодорхой байгаа юм.  

Х.Онон

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
120 өдрийн өмнө / 66.181.160.48

Их хэмжээний авилгал аваад л эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөөд Эрдэнэтээс бултсан шүү дээ. Дараа нь УИХ-д нэрээ дэвшүүлэх санаатай байсан байх. Гэхдээ хэл амнаас айсан. Тэр их мөнгийг яаж хэрэглэнэ гэж бодсон юм бол. Бүтэн нойртой хоносон юм болов уу. Нойргүй бол насгүй. Авсан хүн арван тамтай гэдэгдээ.

Зочин
120 өдрийн өмнө / 66.181.160.48

Авилгалын эцэг Намбарын Энхбаярын цэрэг шүүдээ. Үйлдвэр худалдааны сайд, Сангийн дэд сайд хийж байхдаа авилгал, хулгай хийж, ард иргэдийг луйвардах замаар баяжсан оффшорт мөнгөө нуусан этгээд. Хэдэн жилийн өмнө зүүн дөрвөн зам дээр орших үйлчилгээнгий төвийг луйвардсан гээд л сониноор шуугиж байсныг санаж байна. Мэргэшсэн хулгайч. Хулгайч шоронд байх ёстой.

zochin
191 өдрийн өмнө / 37.20.188.94

melger uwu melzeh sanatai bhne hutsawa garah gartsgui shuud shoronruga yawah heregtei

amamjs
191 өдрийн өмнө / 64.119.27.175

Ene muu lalar odoo ard tumniig doromjlood bga yum baih daa.taaraldwal toosgodonoo chamaig muu lalariig

зочин
191 өдрийн өмнө / 122.201.31.226

Эрдэнэт үйлдвэрийн дансаар мөнгө нь орж гарч байхад чи муу мэлгэр юугаа хийж байсан юм бэ????? МУУ ХАР ХУДАЛЧ , ХУДАЛЧ

Зочин
192 өдрийн өмнө / 182.160.5.19

Энэ өндөр албан тушаалтнууд тэр сэнтийдээ томилогдохдоо бүхнийг чадагч, мэдэгч дүрээр залардаг боловч, хариуцлага хүлээх цаг ирэхээр гэмгүй амьтад болцгоох гэж мөн чиг жүжиглэх юм. Хууль хяналтынхан ч гэсэн ивээн тэтгэгчийнхээ үгийг хүлээж эдний өмнө ч их дүлэгнэх, монголын ард түмнийг үл тоох юм. Эсвэл мөрдөх, шалгах ажлын мэдлэг, дадлага, туршлага нь хангалтгүй байна уу? Яачихсан ч ажилтнуудаар дүүрсэн монгол вэ? Идэж уухдаа уургын морь шиг, хариуцлага хүлээх, хүлээлгэх цаг ирэхэд ургаа хад шиг болдог. Жастын Батхүүг дөнгөж өчигдөрөөс л баривчлав. Ганзориг, Сугар нар гарын үсэг минийх бус, тамгыг манай...тэр дарчихаж гээд хэргээс мултрах янзтай. Мөн ч чадвар муутай эрх зүйчид болдоо.

pkxny
192 өдрийн өмнө / 203.91.118.180

ээ дээ АТГ яах бол доо,харж л байя .............

Хатаах хэрэгтэй
192 өдрийн өмнө / 108.18.230.120

Тэр балиар идэж уусаны шанинь хүү нь нэг дүрдээ орсон шар бөөс их хуралд сууж байгаа биздээ хүүг нь хамтад нь шалга

Зочин
192 өдрийн өмнө / 27.123.212.141

Huvalz gedeg chin taarsan goyo ner bn

Mgl iin toloo zurh
192 өдрийн өмнө / 121.130.160.103

Эх орныг элдэв асуудлаар Хар хятад оролдох цагт энэ муусайн хулгайчдын бүлгийг бүгдийг нь удмаар нь ( цайзлаад ) өгөхөд нь Монголчууд 1 удаа намжиад амсгаагаа дарах юм гэнэ шүү . . .

нэргүй
192 өдрийн өмнө / 66.181.190.132

гэнэт их баяжсан юм. ингэх гээд байсан байна.Гарын үсэг нь мөн гээд байхад биш гэдэг ч өөрийгөө хамгаалах гэсэн арчаагүй арга даа.Бүгдийг нь баривчлаж хөрөнгө мөнгийг нь хураах хэрэгтэй. Баяр Сугар Ганзориг нарыг.........

и
193 өдрийн өмнө / 103.26.195.85

Өөөрийнхөө төрсөн дүү болох Чимидоржийн Батзоригийнхоо нэр дээр офшорт нуусан олон зуун мянган долларыг энэ хувалз хэрхэн тайлбарлах бол.