Татвар төлөгчдийн мөнгийг урамшуулал нэрээр авах гэж улайрч буй НИТХ-ийн төлөөлөгч Ц.Одонтунгалаг

: 104 өдрийн өмнө / 2018-03-12 14:10:40

НИТХ-ын төлөөлөгчид иргэдийнхээ халааснаас урамшуулал нэрээр мөнгө "хүүлсээр” удаж байна. 2012 оноос хойш үйл ажиллагааны зардал гэж нэг төлөөлөгч улиралд 13.5 сая төгрөгийн урамшуулал авсаар ирсэн аж. Жилдээ 54 сая төгрөг авдаг бөгөөд 45 төлөөлөгч жилдээ хоёр тэрбум 430 сая төгрөг авна. Энэ бол татвар төлөгчийн мөнгө. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хурлын төлөөлөгчдөд урамшуулал олгохоор тусгаж НИТХ-ын 2012 оны 7 дугаар тогтоолын дагуу нийслэлийн төсөвт жил бүр урамшууллын төсөв тогтмол тусгагдсаар ирсэн байна. Үүнээс хойш НИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо зарцуулах мөнгөө урамшуулал хэлбэрээр авсаар...

ХАРИН НЭГ ТӨЛӨӨЛӨГЧИЙН 54 САЯ ТӨГРӨГ ТОЙРОГТОО ЗАРЦУУЛАГДАЖ БАЙГАА ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ. НИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллаж байгаа нь өдрийн од мэт харагддаг нь чин үнэн. Гэтэл Иргэдийнхээ нэрийн өмнөөс тойрог төлөөлж байгаа төлөөлөгчид иргэдийн эрх ашгийг урьтал болгохоос илүү урамшууллаа авах гэж үүд хаалга сахиж суудаг гэнэ. Хийхээсээ авах нь дэндсэн төлөөлөгчдийн нэг нь урамшуулал авах гэж улайрч байгаа яриа цахим орчинд тархсаар...

Ц.Одонтунгалаг: Урамшууллыг өгөх юм уу? Үгүй юм уу? Бид таниас хувиас чинь авахгүй

НИТХ-ын хурлын үеэр төлөөлөгч Ц.Одонтунгалаг урамшууллын мөнгө авах гэж НИТХ-ын даргын өрөөгөөр орж гарснаа нуусангүй. Бас татвар төлөлөгчдийн мөнгөнд "шунаж” авах гэж улайрч байгаагаа ч илчиллээ.



НИТХ-ын АН-ын бүлгийн төлөөлөгч Ц.Одонтунгалаг: Тэр урамшууллыг өгөх юм уу? Үгүй юм уу? гэж асууж орсон. Бид таниас хувиас чинь авахгүй. Төсөв дээр суулгасан мөнгө. Бид нар ямар торгуулийн салааных юм уу? Ямар ч цалингүйгээр энэ олон мянган иргэдэд яаж үйлчлэх юм хэмээн урамшуулал авах гэж улайрч байгаагаа нуулгүй хэлсэн хүмүүсийн нэг. Харин бусад нь дотроо урамшуулалд шунаж байгаа нь гарцаагүй. Олон мянган иргэдийн төлөө үйлчлэхдээ тэд олон мянган иргэдийн татварын мөнгийг нь урамшуулал гэж авчихаад эргээд тэдэнд 100 хувь ч зарцуулж чаддаггүй атлаа ийнхүү үүд хаалга сахиж, өрөө өрөөгөөр орж гардаг байх юм. Басхүү энэ төлөөлөгч эмэгтэй мөнгөнд шуначихаад бусдыг өөлж, гоочилоод суудаг гэнэ.

Энэ олон төлөөлөгчдийн дунд урамшуулалд зүтгэх нэгэн байхад хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг бүр нь бодит ажил болдог нэгэн ч байна. Хэн юу хэлж, хэн мөнгөнд шунаж, хэн бусдыг өөлж, шүүмжлэж амаа хөдөлгөдөг, харин хэн нь гараа хөдөлгөдөгийг түмэн олон мэднэ.

Урамшуулал авдагч хуралдаа суудаггүй төлөөлөгчид!!!

НИТХ 45 төлөөлөгчидтэй. Сардаа нэг удаа ээлжит хурал хийнэ. Гэтэл 45 гишүүний ирц бүрдэхгүй удна, хуралдаан хойшилно. Эцэстээ асуудлыг хэдхэн хүн хэлэлцэн шийднэ. Тэд мөнгөн шунаж, өрөө өрөөний хаалга татаж, үүд хаалга сахидаг шигээ хуралдаа идэвхитэй оролцож, иргэдэд амласан шигээ ажлаа хийдэг байхыг НИТХ-ын дарга С.Амарсайхан сануулж орхисон юм.

 НИТХ-ын дарга С.Амарсайхан: "Энэ асуудлыг хоёр бүлгийн даргад хэлье. Төлөөлөгчид үйл ажиллагааны зардал, урамшуулал аваад явж байгаа. Үүнийг нуух шаардлага байхгүй. Үйл ажиллагааны зардал урамшуулал аваад явж байгаа бол сард ганц удаа жилд 10 хүрэхгүй хуралддаг хуралдаа ирээд суучихдаг, иргэдэдээ хэлж амласан шигээ асуудлаа шийдчихдэг баймаар байна. Эсвэл байхгүй байж байгаад ирээд улс төр, хууль дүрэм, том том юм ярьж байгаад алга болчихдог баймааргүй байна. Ил тод нээлттэй баймаар байна. Хоёр бүлгийн дарга энэ талаар нээлттэй мэдээлэл хийж, хуралд ирэхгүй байгаа төлөөлөгч, ирсэн ч гараад алга болчихдог нөхдүүдөө хариуцлага тооцож, иргэддээ мэдээлэл өг гэх саналыг хэлж байна” гэжээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан ийнхүү урамшуулал авахын хэрээр хариуцлагатай байхыг шаардсан нь зарим нэг төлөөлөгчдийн эгдүүцлийг төрүүлж орхисон аж. Үүнээс хойш хэсэг бүлгээрээ хуйвалдаж НИТХ-ын даргыг огцруулах асуудлыг ч хөндсөн байж мэдэхээр байна. Чухам ажлаа муу хийж байгаад нь бус харин урамшуулал авах гэж улайрч зүтгэж ийн огцруулах асуудал яригдаж байгаа гэх шуум ч төлөөлөгчдийн дунд байна.

Улиралд 13,5 сая төгрөг бус сар бүр цалин өгье!

Нийслэлийн 45 төлөөлөгч сар бүр тус бүр нь 13,5 сая төгрөг, жилдээ нэг төлөөлөгч 54 сая төгрөг. 45 төлөөлөгч нийлээд 2,4 тэрбум төгрөгийн урамшуулал гэж татвар төлөгчдийн мөнгийг "цааш нь харуулдаг”. Тэд цалингүй гэж гомдолдог ч цалингаас хэд дахин илүү мөнгийг улиралд авч байна. Харин тэдэнд урамшуулал биш сар бүр цалин олгоё. УИХ-ын гишүүн 1,2 сая төгрөгийн цалинтай. Тэгвэл тэдэнд УИХ-ын гишүүний дайтай цалинг нь олговол даруй зардал бага тусна. Татвар төлөгчдийн мөнгийг ч хэмнэх боломж бий...

Хуралдаа суудаггүй, иргэддээ амласан амлалтаа биелүүдэггүй төлөөлөгчид хариуцлага тооцдоггүй атал ийм их хэмжээний урамшуулал өгөөд яах билээ...

Эх сурвалж: ТӨР.мн

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
иймэрхүү хүмүүсийг ч
103 өдрийн өмнө / 139.5.219.237

Юу ч хийдэггүй хүмүүсийг чөлөөлөх л хэрэгтэй. Бидний татварын мөнгөөр тарвалзаж ханадаггүй, хийсэн ажилгүй хүмүүс олширч байгаа нь юутай гутамшигтай вэ? Иймэрхүү юмнууд төрд гарвал идэж уухаас өөрөөр гийгүүлэх юмгүй хүн-хог болж өөдлөхгүйг эндээс харж болохоор бна.

Ийм
103 өдрийн өмнө / 103.57.95.130

Монголд хотод юу хийж харагдав ер иймэрхуу хэрэггуй тесевийн менгийг урдэг олон хундээ цомхотгол хийх хэрэгтэй

зочин
103 өдрийн өмнө / 49.0.212.162

яг юу хийдэг хүмүүс юм яахаараа ийм их мөнгө аваад хааяа нэг бэлэг сэлт тараасан ийм тийм юм хийсэн гээд рекламдаад сууж байдагийм бол

Зочин
104 өдрийн өмнө / 139.5.216.229

Иргэдийн хурлын төлөөлөгч нарт урамшуулал олгох гэсэн заалт байгаа боловч сар бүр 13.5 сая төгрөг авах заалт байхгүй юм байна лээ.Иргэдэд ямар үйлчилгээ үзүүлдэг нь тодорхойгүй ийм ажилд татвар төлөгчдийн ийм их хэмжээний мөнгийг авч байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна.Үүнийг нэг тийш нь цэгцлэхгүй бол энэ байдал улам даамжирч хэсэг бүлэг хүмүүс үгсэн хуйвалдаж улсын өмч хөрөнгийг үрэн таран хийсэн гэсэн асуудалд орох нь гарцаагүй үнэн.

зочин
104 өдрийн өмнө / 66.181.190.132

та нарыг нийслэлийн хуралд суу гэж томилоогүй та бүгд өөрсдөө сайн дураараа нэрээ дэвшүүлж гарч ирсэн.тийм учир та нарт цалин урамшуулал өгөх хууль байхгүй.хаа нэг хуралддаг байж юун даварцсан шуналын туламнууд вэ