"Царцаа" зөөж гишүүн болсон гэх Б.Чойжилсүрэнд холбогдох шүүх хурал хойшлогджээ

: 192 өдрийн өмнө / 2018-03-12 15:22:03

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох байв. Гэвч хоёр талын өмгөөлөгч Улаанбаатар хотод байгаа тул Ховд аймагт болох шүүх хуралд биеэр оролцох боломжгүй гэсэн юм. Тиймээс шүүх хурлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд цахимаар явуулахаар болоод байсан билээ.

Гэвч шүүх хурлыг тодорхой шалтгааны улмаас ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хүртэл хойшлууллаа.

Сануулахад, 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн Увс аймаг дахь 31 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн нь санал авах зорилгоор Улаанбаатар хот болон бусад орон нутгаас “царцаа” зөөж сонгогдсон эсэхийг дэнслэх шүүх хурал байв. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
bat
189 өдрийн өмнө / 59.153.113.237

Монгол хүн олз хайх, хулгай хийх авьяастай, гэхдээ Увсчууд хулгай хийхдээ илүү сайн. Ийм хүмүүсээр сангийн сайд хийдэг нь ЕС нь өөрөө далимдуулж хулгай хийх санаатай.

и
191 өдрийн өмнө / 103.26.195.85

Адилхан хууль зөрчсөн Ч. Хүрэлбаатарын хэргийг хамтад нь шийдэж УИХ-аас эргүүлэн татаач ээ.