"Жаст"-ын Ш.Батхүүг баривчилж, С.Анхбаярын гэрт нэгжлэг хийжээ

: 103 өдрийн өмнө / 2018-03-13 10:09:11

"Жаст" группын захирал асан Ш.Батхүүг өчигдөр 20.00 цагийн үед ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Учир нь түүний Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан зээлийн асуудал 'Эрдэнэт'-ийг 51 сая ам.долларын өрөнд оруулсан.  'Стандарт' банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, 'Эрдэнэт' үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан эсэх, авсан зээлээ юунд зарцуулсан талаар АТГ-аас шалгаж байсан бөгөөд цагдан хорих шаардлагатай гэж үзжээ. 

Шинэ хуулийн дагуу тэрбээр нэг сар хоригдоно. Хэрэв шаардлагатай гэвэл үргэлжлүүлэн сунгаад хорих юм. 

Мөн уг хэрэгт холбогдуулан  Дөрөвдүгээр цахилгаан станцад ажилладаг С.Анхбаярын гэрт нэгжлэг явуулсан байна.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдээлэл хийхдээ 'Ц.Нямдорж С.Анхбаяраар дамжуулан  42 сая ам.долларын шахааг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт хийсэн' талаар мэдэгдэж байсан. Б.Хурцын мэдэгдлийн дараа  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  "С.Анхбаяр бол манай багшийн хүүхэд" гэсэн тайлбар өгч байсан нь үүнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй юм.
 
Б.Орхон
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Жинхэнэ акулууд байх
103 өдрийн өмнө / 103.57.95.130

Жинхэнэ яригдаж бичигдэж байгаа акулууд нь алга даа