Сүхбаатар аймгийн Засаг даргыг огцруулжээ

: 191 өдрийн өмнө / 2018-03-13 10:15:25

Өчигдөр Сүхбаатар аймгийн ИТХ хаалттай хуралдаж, аймгийнхаа Засаг дарга З.Энхтөрийн үйл ажиллагааг хангалтгүй гэж үнэлэн огцруулсан байна. Тус аймгийн ИТХ-ын 32 төлөөлөгчийн олонх буюу нийт 20 төлөөлөгч аймгийн Засаг дарга З.Энхтөрийг огцруулахыг дэмжжээ.

Хуралдаанаар үргэлжлүүлэн аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэж, 2004-2008 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэцогтын нэрийг дэвшүүлсэн байна. Улмаар ИТХ-ын олонхийн саналаар Р.Эрдэнэцогтын нэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар тогтсон гэнэ.

Т.Хэрлэн 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ИРГЭН
191 өдрийн өмнө / 202.179.31.11

БАЯН-ӨЛГИЙЧҮҮД СУРГАМЖ АВЦГАА.АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ЯАЖ ОГЦРУУЛАХ ТАЛААР ХАРИЛЦАН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦООРОЙ.БАЯН-ӨЛГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАНЫГ ОГЦРУУЛЖ ЕРӨНХИЙ САЙДАД БИЧИГ УЛАМЖЛАХ ЦАГ Ч ИХ Л ОЙРХОН БАЙНА ДАА.