Дашбалбарын Дэжидмаа: Хайрлахуйн ухааныг аавынхаа шүлгээс хамгийн их мэдэрдэг

: 192 өдрийн өмнө / 2018-03-13 10:32:32

Монголын тэнгэрт зуурхан харваад өнгөрсөн ч намтар, уран бүтээл нь тодоос тод гялалзан үлдсэн их хүмүүн бол яруу найрагч О.Дашбалбар. Өдгөө түүний талаарх худал үнэн нь үл мэдэгдэх мэдээллүүд зах замбараагаа алдсан гэхэд хилсдэхгүй. Түүний охид болох Д.Дэжидмаа, Д.Индра нарын маргаан сошиал ертөнцөд тархаад буй. Энэ тухай найрагчийн бага охин Д.Дэжидмаатай онлайнаар холбогдож ярилцлаа.

-Өөрийг чинь яруу найрагч О.Дашбалбарын отгон охин гэдгийг манай уншигчид эчнээ мэднэ. Бага насны чинь дурсамжаар яриагаа эхэлье?

Баярлалаа. Би багадаа их эрх хүүхэд байсан. Үргэлж гэр бүлдээ өнгө нэмж, инээд хөөр дуу шуу бэлэглэдэг байсан болохоор намайг аав ээж маань БАЯР БАЯСГАЛАН гэж нэрлэдэг байсан. Намайг бага байхад манайх хотод шилжиж ирсэн юм. Тэр үед ээжийн маань ажил гэрээс их хол учраас өдрийн цайндаа ирж амждаггүй байлаа. Ингээд л аав, ах, эгч, бид гуравт өдрийн хоол хийж өгнө. Ээж аавын хайрыг мэдэрч өссөн учраас өөрийгөө итгэмтгий, цайлган зантай болсон гэж боддог шүү. Ер нь яриад байвал дурсамж маш их дээ.

-Японд сурч амьдраад хэдэн жил болж байна вэ? Ер нь гадаадад амьдардаг хүмүүс илүү эх оронч сэтгэлгээтэй болдог юм шиг анзаарагддаг. Дэжидмаагийн хувьд эх орон гэж юу вэ?

-Японд ирж очин байдаг тул яг таг тооцоолж хэлэхэд хэцүү. Одоо сургууль соёл, тогтвортой ажилтай болсноос хойш Монголдоо тэр бүр очихоо ч больсон. Гадаадад амьдарч байх хугацаандаа хүн гэр бүл, эх орноо ямар их үнэ цэнэтэй болохыг маш сайн мэдэрдэг юм байна. Нүдээр үзсэнээ ухааныхаа хэмжээгээр дүгнэхэд эх оронгүй цагаачилж буй хүмүүс ямар өрөвдөм гээч. Тэд цагаач нэрээ овог нь мэт тээж явдгийг хараад эмзэглэсэн. Тэд ажилд хүртэл орж чаддаггүй. Ялангуяа Япон улсад цагаач гэх нэр их өрөвдөлтэй сонсогддог юм. Тэгэхээр л бид эх оронтойдоо хамгаас их баярлаж бахархах ёстой. Монголчууд бид тусгаар тогтнолтой, эрх чөлөөтэй, өргөн уудам газар нутагтай баян хүмүүс. 

-Аавынхаа сургаал, захиасаас үргэлж санаж явдаг үг гэвэл?

Намайг дунд ангид байхад аав бид хоёр хоёулхнаа ярилцах боломж олдсон юм. Тэгэхэд аав надтай яг л том хүнтэй ярьж байгаа юм шиг харьцаж билээ. Бид их олон зүйлийн талаар ярилцсан. Бидний цай ууж буй аягыг хэн нэгэн бүтээсэн шиг бидний идэж буй хоол олон хүний хөдөлмөр шингэж бидэнд ирдэг тул тэр бүгдэд талархаж яваарай гэж захиж билээ. Дунд ангид ороход ном унш, шүлэг бич гэж өдөр бүр хэлдэг байсан. Бичсэн шүлгийг минь үнэлж яруу найрагчдад уншиж өгснийг Ц.Хулан эгчээс сонсоод их урамшиж билээ. Гэрт зочид ирэхэд аав шүлгээ уншиж өг гээд л дуудна. Их ичдэг байсан ч аавын үг зарлиг тул шууд л уншина. Аав маань тэр л үйлдлээрээ намайг дэмжиж, надад найдаж байсан байх нь гэж бодохоор одоо ч сэтгэлиийн их хүч ордог юм. Аавын надад зориулсан “Охин Дэжидмаад хэлсэн шүлэг”-тээ,
Жаахан зүрхийг чинь хэн нэгэн гомдоовч
Жаргах цагт чинь хэн нэгэн баярлуулна хэмээн бичсэн нь, бас, “Ялан дийлэхүйн ухаан” шүлэгтээ,
Даваа хичнээн өндөр ч давж чадсан нь баатар
Далай хэдий өргөн ч гаталж чадсан нь ялагч
гэж бичсэн шүлгүүдээс нь аавыгаа дэргэд минь үргэлж хамт байгааг мэдэрч сэтгэл өег, ухаарал дүүрэн амьдрах хүч авдаг даа. Хэдий надад зориулагдсан шүлэг мэт боловч өргөн утгаараа амьдралаас зориг, хатуужил авах гэсэн хүн бүрт зориулагдсан шүлэг гэж бодож явдаг.



-Хувь хүний төлөвшилд эцэг эхийн үүрэг маш чухал л даа. Миний бодлоор таны аавын шүлгүүд чухамдаа бид бүхний хүмүүжил төлөвшилд эцэг эхийн сургааль шиг үнэтэй санагддаг. Ийм бүтээл олныг үлдээсэн нь юутай их завшаан гэж боддог шүү?

Тийм ээ, тэр мэдээж шүү дээ. “Залуус дүү нартаа  хүргэх шүлэг” нь хүн байхын утга учир, хүн чанар, аав ээжийнхээ ачийг хариулах сэтгэлийн тухай маш энгийн сайхнаар гүн утга гарган бичсэн бүтээл. Бидний хүн болж төлөвших, бие биеэ хайрлах, амар амгалан амьдрах нь тайван сайхан нийгмийг бий болгодог тухай гэх үү дээ. Бас “Тэнгэр шиг бай”, “Бие биеэ хайрла хүмүүс ээ” шүлгүүдээс маш их сэтгэлийн тэнхээ, урам зориг, хүч авдаг гэж олон хүн ярихыг сонсоод маш их бахархал төрдөг. Шүлэг бүтээлүүдээрээ, түүнд шингэсэн цаг хугацаанд үнэ цэнээ алдахгүй мөнх чанараараа миний аав одоо ч охиныхоо дэргэд, ард түмнийхээ дунд амьд сэрүүн байгаа юм шиг санагддаг даа. Хайрлахуйн ухааныг би Буддын сургааль, аавынхаа шүлэг хоёроос хамгийн их мэдэрдэг.

-Өөрийн чинь фейсбүүк постууд онч мэргэн үг, цэгцтэй афоризмуудаар дүүрэн байдаг. Мянган мянган дагагчаа соён гэгээрүүлж байгаа чинь бахархмаар санагддаг. Сошиал орчныг юу гэж үнэлдэг вэ?

-Баярлалаа. Урамтай сайхан сонсогдож байна. Би 2016 онд анх фейсбүүк хэрэглэж эхэлсэн, 2 жил ч хүрээгүй байна уу даа. Миний авга эгч яруу найрагч Х.Тэргэл болон найз нөхдийнхөө ачаар найзуудын минь хүрээ тэлсэн. Би эх орон, гэр бүлээ санагалзаж суухдаа олон зүйлийг өөрөөр харах болсон. Ялангуяа Японы ард түмнээс нийгмийн үзэл, ёс суртахуун, сахилга бат, хүн чанартай байхын ухааныг суралцсан. Энэ ялгаа надад олон талын ухаарал өгсөн гэж боддог. Мэдээж ээж аав, гэр бүлийн маань нөлөө ч бий.

Тэгээд л үзэл бодлоо бусадтай хуваалцах үүднээс пост хийдэг.  Миний сонирхлыг Буддын гүн ухаан, бурханы сургааль маш их татдаг л даа. Тэндээс амар тайван, аз жаргалтай амьдрахад суралцдаг. Түүнийгээ ч бусадтай харамгүй хуваалцахыг хүссэндээ цахим хуудсандаа нийтэлдэг.

Намайг багад манайд яруу найрагч, эрдэмтэн, улс төрч, лам хуварга гээд олон мундаг ирдэг байсан нь биднийг зөв үзэл бодолтой хүмүүс болж төлөвшихөд багагүй нөлөөлсөн гэж боддог. Тиймээс зөв хүмүүжилтэй, зөв үзэл бодолтой гэж өөрийгөө урамшуулдаг. Мэдээж алдаагаа сонсох таагүй байдаг ч үнэн үг чулуу шиг хатуу гэдгийг бодон түүнийгээ засах гэж хичээдэг ээ. 

-Таны ширээний ном юу вэ? Магадгүй нэг л өдөр аавынхаа шийрийг хатааж яруу найргийн ном гаргах бодол бий юу?

Ширээний ном гэвэл мэдээж аавын бүтээлүүд. Бас сэтгэл судлал, Буддын гүн ухааны номнуудаар миний ширээ дүүрэн. Одоо бодоход миний ширээ, аавын маань уран бүтээлээ хийдэг байсан ширээтэй яг адилхан олон ном давхарлаастай юм байнаа.

Би бичсэн шүлгээ эгчдээ нэг удаа үзүүлсэн юм. Эгчийгээ их л магтана байх гэж бодтол “чи бусдаас илүү бичих ёстой шүү” гэж хэлсэн. Энэ үг надад маш том даалгавар юм шиг сонсогдож өөрөөсөө үүрэг хариуцлагатай байхыг шаарддаг болсон. Багадаа л шүлэг бичдэг байснаа хэсэг бичихээ больчихсон байсан юм л даа. Тэгсэн ч бичих хүсэл миний дотор үргэлж л байсан мэдрэмж. Харин саяхнаас бичиж эхэлж байна. Бичсэн шүлгийг ээж маань уншаад “Үнэхээр сайн бичжээ. Аавын чинь шүлгийн анхны уншигч нь би байсан юм. Харин одоо охиныхоо шүлгийн анхны уншигч нь болж байна” гэж хэлээд инээж билээ. 

Би яруу найргийн ном гаргана. Бас гэр бүлийнхээ тухай, аавынхаа хувийн амьдрал болон уран бүтээлийн тухай үнэн зөв түүхийг ч бичиж үлдээх илүү хүсэлтэй.



-Таныг харахад мисс шиг л бие хаагаа гоё авч явах юм билээ. Гоо сайхан, галбираа хадгалах дэглэм хэр их барьдаг вэ?

-Гоё сайхан байна гэдэг ойлголт эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Би “эрүүл биед саруул ухаан оршино” гэж үздэг учраас эрүүл зөв хооллолтыг бусдын адил  мөрддөг. Намайг бага байхад орчин тойрны хүмүүс маань мисс болгоно гэж өхөөрдөн ярьдаг байлаа. Эрүүл саруул хүн болон төрж, хайр хүмүүжлээр дүүрэн өсч, өдий зэрэгтээ яваагаа эцэг эхийн минь ач буян гэж цаг ямагт боддог.

-Гэр бүлтэй болсон уу?

-Одоохондоо үгүй. Маш завгүй амьдарч явна. Урьд нь амьдрал зохиож байсан ч хувь заяаны эрхээр өөр өөрсдийн амьдралын замаа дагасан даа.

-Д.Индра гэх эмэгтэй танай гэр бүлийнхнийг ялангуяа О.Дашбалбар гуайг гурван эхнэртэй байсан гэдэг. Та цахим хуудсаараа дамжуулан нэлээд хүчтэй шүүмжилж эсэргүүцсэн. Зохих хуулийн байгууллагад хандана гэдгээ ч мэдэгдсэн. Тэрнээс хойш Д.Индрагийн зүгээс ямар нэгэн байр сууриа илэрхийлсэн үү?

-Тиймээ. Үнэндээ Д.Индрагийн эх 20 гаруй жилийн өмнө аавын минь өрөвч зөөлөн сэтгэлийг ашиглан элдэв арга зохиож утсаар дууддаг байлаа. Би хэдий бага байсан ч мэдэрдэг байсан юм. Нөхрөөсөө салсан, хүүхэдтэй хөгшин эмэгтэй гэр бүлтэй, үр хүүхэдтэй аавын минь хойноос олон жил гүйснийг бид сайн мэднэ. Шуналдаа хэт автаж, хүслээ хангахаа л бодож бусдын амьдралд хүйтэн гараа дүрсэн ч салгаж чадаагүй. Тэр эмэгтэйг үйлийн үр нүгэл хурааж байгааг хараад одоо маш их өрөвддөг. Түүний охин Д.Индра айж ичихээ мэдэхгүй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр аавыг минь гурван эхнэртэй гэж худлаа гүтгэн доромжилж байсан. Аавын минь тухай нэвтрүүлэгт хүртэл шурган орж хоёр эмэгтэйгээс салаад өөрийнх нь эхтэй суусан мэтээр ярьж явсан нь үнэхээр тэвчихийн аргагүй байдалд хүргэсэн.

Гэр бүлээ ингэж гүтгүүлчихээд би яаж юу ч болоогүй юм шиг инээгээд л тайван суух билээ дээ.  Энэ талаарх үнэн мөнийг нийтэд дэлгэж хэлэхээр зориглон авга эгч болох яруу найрагч Х.Тэргэл эгчийнхээ дэмжлэгийг хүссэн юм. Тэргэл эгчийнхээ үнэнч шударга зан болоод олон хүмүүсийн сайхан сэтгэлээр аавынхаа үнэн түүхийг олон нийтэд хүргэж чадсан.

-Ингэхэд Д.Индрад худал ярьж явах ямар шалтгаан байсан гэж та боддог вэ?

-Үнэндээ ямар зорилгоор тэгж аймшиггүй гүтгэж хүний гэр бүлийг салсан мэтээр ярих шалтгаан түүнд байв аа. Түүнд миний аавын нэр хүнд л хэрэгтэй байсан нь олон зүйлээс илт харагддаг. Энд би ганцхан жишээ дурдахад хангалттай. Индра аавын минь нэрийг урдаа барьж нэр бүхий нэгэн яруу найрагчаас \нэрийг нь зөвшөөрөлгүй хэлэхгүй\ болон олон хүнээс мөнгөн хандив цуглуулсан байдаг. Түүндээ ханаж цадахгүй сайхан аавын минь нэр хүндийг олон газар, олон удаа ашигласан. Үнэхээр хайртай аав нь юм бол Д.Индра яах гэж гурвын гурван эхнэрээс салсан гэж гүтгэх юм бэ. Амьдад нь ч гэсэн олон янзаар гүтгэж, бурхан болсон хойно нь ч үргэлжлүүлэн гүтгэж байна. Хүний нэрийг шуналдаа ашиглах нь хэр зохистой үйлдэл вэ? Худал үг тань өөрийн чинь хоолойг боох үйлийн үр болон ирдгийг санаж яваарай л гэж хэлье дээ.



-Аавыг тань хоёр ч эхнэрээс салаад өөрийн ээжтэй нь суусан мэт гүтгэж монголын ард түмнийг хуурсан үйлдлийг нь нийтэд залруулан зарласан гэж таныг олон хүн хэлэх юм билээ?  

Зарим хүмүүс үнэн мөнийг мэдэлгүй над руу дайрч байсан. Энэ ярицлагыг далимдуулан хэлэхэд миний аав насаараа цорын ганц эхнэртэй байсан юм шүү.Тэр хүн нь бидний хайртай ээж Н.Борхүүхэн. Түүнийгээ насан туршдаа хайрладаг байсан. Отгон охиных нь хувьд үнэн зөвийг залруулан хэлсээр байх болно. Миний оронд өөр хэн нэгэн байсан бол гэр бүлээ гүтгүүлчихээд зүгээр инээгээд сууж чадахгүй л байх байсан биз. Эцэст нь Д.Индра бол Монголын ард түмнийг хуурсан. Аавыг минь гүтгэсэн нь маш том доромжлол. Надад бүх баримт нь байгаа. Цаг нь болохоор хуулийн дагуу шийдэх болно. Энэ тухай олон нийтэд ч мэдээлнэ.

Аавыг өнгөрөхөд Д.Индра 13 настай дунд ангийн хүүхэд байлаа. 13 гэдэг юмны учир ойлгохооргүй нас бишээ. Тухайн үед реп бүжиг бүжиглэж байсан мөртлөө өчнөөн жилийн турш аав минь, аав минь гэж чарлан жүжиг тоглож амьдрах хэрэгслээ болгосоор явна. Түүнийг хүүхэд нь мөн үү бишүү гэж хэн ч хэлээгүй байхад батлах гэж улайрах нь юуных вэ? Хулгайч, худалч гээгүй байхад би биш шүү гээд өөрийгөө бариад өгчихдөг гашуун түүх байнаа бас. Ээжийг салсан эхнэр нь харин өөрийнхөө ээжийг аавтай хамт амьдарч байсан гэж удаа дараа гүтгэж явааг нь би сошиалаар зарласан л төдий.

Цаашид Д.Индра болон түүний ээж н.Халтарыг аавын нэрийг ашиглаж амьдрах хэрэгслээ болгохгүй болтол тэмцэнэ. Хууль хяналтын газар шийдүүлэх болно. Харин Монголын хууль шүүх ямар ярвигтай, хүнд сурталтай билээ, гэвч үнэн ялах өдөр ирнэ. Ард түмэн харах нүд, сонсох чихтэй шүү.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа
 П.Урнаа
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
О
185 өдрийн өмнө / 64.119.17.151

О.Дашбалбар асан жирийн биш сод хүн байсан нь бүтээлээс нь илт харагддаг. Тэр утгаараа энэ хүний хувийн амьдралыг уншигчид нь байтугай үр хүүхэд нь шүүх эрхгүй юм.Гэхдээ би Дэжидмаагий зөв гэж бодож байна.Индра тэгж 3 эхнэртэй байсан сүүлд суусан эхнэр нь миний ээж гэж ярих хэрэггүй л байсын. Энэ үг хүндэтгэн уншдаг уншигч уншихад хүртэл сэтгэлд сэвтэй. Сод яруу найрагч эгэлгүй хүний хүүхэд байж үгээ бодох л хэрэгтэй. Аавынхаа нэрийг барьж амьдарч байгаа ганц хүн нь хатуухан хэлэхэд Индра мөнөөсөө мөн. Эгэлгүй суу билэг найрагчийнхаа талаар ингэж бичиж байгаадаа хүлцэл өчье.

ХӨХ ТЭНГЭР
185 өдрийн өмнө / 103.10.21.109

Дэжидмаа миний дүү ухаалаг бай Индра аавын чинь хүүхэд мөн учир учраа ололцоод уужуу яваа шүлэг,сургаал шигээ ухаалаг явж сайн мууг ялгаж сураа дүү минь Индра Халтар 2 т я алдаа байгаа шүү дээ хамгийн гол нь нэр холбогдож байсан хүүхнүүд үүхдүүдээс нь илүү чи том орон зайг эзэлж яваа гэдэгээрээ чи агуу учир энэ хэл амаа зогсоо гэж ахмад хүний хувьд аавтай чинь хамт ажиллаж байсан хүний хувьд хэлмээр байна аавчинь тэнгэрийн орноос хувь төөрөгтэй харамсаж чамд гомдон уйлж байгаа даа хөөрхий миньг битгий яллаач хэнч гэсэн хэдэн удаач хүнд дурлаж болно шүү дээ УХААЛАГ БАЙминий дүү!!!!!!

Zzas
185 өдрийн өмнө / 202.21.106.126

Gehdee aav chin gsn ter ailiin amidrald orson l bgaa bizdee hunii sain uil muu uiliig ni daldalahgui shuu

Hi
185 өдрийн өмнө / 64.119.19.222

Teneg tsetserhsen hvmvvs ih bolj ded. Vnen zvilig helj yrisan l bnashdee. Dejidmaa uhaalag gegeeleg ohin.Indra ni shunalin tulam ni ilt l bgaa biz dee

БУСДЫН ӨВДӨЛТЙГ ГҮТГ
186 өдрийн өмнө / 114.185.197.43

ТА НАР БУСДЫН ГҮТГҮҮЛЖ НЭГЭН БУТАЧИД ГҮТГҮҮЛСНИЙГ НЬ МЭДЭХГҮЙ БАЙЖ ЮУНДАА ИНГЭЖ ХЭЛ АМАА БИЛҮҮДНЭМ!!! ТА НАРЫН ААВЫГ НЭГ ХҮН ЭЭЖЭЭС ЧИНЬ САЛСАН ГЭЭД ГҮТГЭЭД БАЙВАЛ ЧИ БАЯРЛААД ДУУГҮЙ СУУХ ТЭНЭГ МАЛ УУ??? ҮЙЛИЙН ҮР ГЭЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ! УХААЛАГ ОХИН ЗОРИГТОЙ ОХИН БАЙНА

ЭНД БИЧИГЧДЭД ХЭЛЭХЭ
186 өдрийн өмнө / 114.185.197.43

ЧИНИЙ ЭЭЖ ААВЫГ НЭГЭН БУТАЧ САЛСАН САРИНСАН ГЭЖ ХУДЛАА ГҮЖИРДВЭЛ ТА НАР ЭНЭ ОХИН ШИГ ЗОРИГТОЙ ХЭЛЖ ЧАДАХ УУ?.... ҮГҮЙ ШҮҮ ГЭЭД ЗАЛРУУЛЖ!!! ААВ ЭЭЖИЙГЭЭ ГҮТГҮҮЛЭЭД ДУУГҮЙ ЯВАХ ЮМУУ??... ХЭЗЭЭ БАЙТЛАА МОННОЛЧУУД БУТАЧ ХҮҮХЭД НЬ ИЧИЖ ЗОВОХГҮЙ ИЛ ГАРЧ БАЙЛАА ДАА!!! ХАЛТАР ХӨГШИН ЧИНЬ ОХИН ХҮҮГЭЭ САЛГАЖ АВААД НӨХРӨӨСӨӨ САЛСАН ЭМ ГЭЛГИЙГ МЭДЭХ ҮҮ ТА НАР!!! МУУ ХОРОН БУЗАР ҮГТЭНГҮҮД МИНЬ !!!

дорж
192 өдрийн өмнө / 103.10.197.11

биднийг жоохон байхад манай байранд их ирдэг байсан 5-р хороолол хүүхдийн 100 байранд тэнд халтар эмчийнх байсан юм

Зочин
192 өдрийн өмнө / 103.14.36.18

1. гэр бүлтэй хүнийг уруу татаж сээтэгнэн байж хууль бус хүүхэдтэй болсон нь буруу мэт 2. хууль бус хүүхэд нь ээжийнхээ буруу явдлын гэрч болсоноо үл ухааран, ээжийнхээ шившигийг дэлгэн өөрийгөө зарлан тунхаглах нь буруу мэт.

555
192 өдрийн өмнө / 202.5.206.29

Egch duus evtei baihdaa huchtei.

Л
192 өдрийн өмнө / 202.21.106.115

Тэнэг ухаан муутай шулмасууд ядаж монгол ёсоо бодоод бурхан болсон эцгийнхээ ясыг бүү өндөлзүүлээч дор дороо амь амьдралаа хичээгээд чимээгүй амьдраач ер нь эрчүүд минь гэр бүлээ хүндэлж амьдраад ядаж бутач хүүхэд битгий хийгээч дээ үхсэн хойноо ч амар байж чадахгүй нь бга шүү

АХ
192 өдрийн өмнө / 103.212.117.150

ГЭР БҮЛИЙН БАТАЛГААГ НЬ Л ҮЗҮҮЛЧИХ. МОНГОЛД НЭГ ЗЭРЭГ ХОЁР ХҮНТЭЙ СУУХ ҮНДЭСГҮЙ ШҮҮ ДЭЭ.

Lll
192 өдрийн өмнө / 112.72.11.114

Hairan etsgiin ner zugeer l aaviigaa bodood boliocj aav chin amid bhdaa bugdiig nuugaaguin bnaleshd aaviin chin tursun duu narch bichsen bnale chi eejiinhee ushuug avah geed ingeed chirchreed ularaid baidagimu? chinii Mungundalai egch chin ch niitleldee indrag duu min gj bichsen l bnaleeshdee odoo bolioo Dejidmaa onigoo

tuya
192 өдрийн өмнө / 124.158.90.3

yun hairlahuin uhaan be chinii post burees hair dutsan ush hanzan haragdah yum odoo boliochee umnuus chin zalhaj bna

Эцгийгээ бод
192 өдрийн өмнө / 202.21.99.234

Ингэх ямар хэрэгтэй юм бол. Д.Индра-гаас аавыгаа харамлаад байгаа ч юм шиг. Хэнд хэрэгтэй юм бол... ухаантай бол аавыгаа хайрладаг бол .....Индратай учраа олоод явах хэрэгтэй байх. Эцгийн чинь цус гүйж байгаа. Эцсийн эцэст чи өөрөө л их зовох байх