Газрын гэрчилгээг хуурамчаар үйлдэн бусдыг залилжээ

: 277 өдрийн өмнө / 2018-03-13 15:55:24

Газрын гэрчилгээг хуурамчаар үйлдэн бусдыг залилсан хэрэг гарсан тул иргэд газартай холбоотой асуудалд хянуур хандахыг анхааруулж байна.

Нийслэлийн Газрын албаны холбогдох албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа буюу 2018 оны гуравдугаар сарын 1-ний пүрэв гаригт хуурамчаар үйлдсэн газрын гэрээ, гэрчилгээг анхлан илрүүлж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж эхэлсэн.

Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хоёр ширхэг гэрчилгээг хуурамчаар үйлдэж залилан хийсэн гэх эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийслэлийн Газрын албанаас мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан шаардлагатай мэдээлэл, материалыг гаргаж өгөөд байна.

Энэ асуудалтай холбогдуулан иргэдэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, нийслэлийн Газрын алба болон харьяа дүүргийнхээ Газрын албанд хандан шалгуулж байхыг анхааруулж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
иргэн
277 өдрийн өмнө / 66.181.180.116

Ийм юм их байгаадаа,тэр ч байтугай зарим томоохон даргын нийслэлийн сул чөлөөтэй газар,байшингуудын дундах тусгай зориулалтын газрыг хүртэл бүгдийг зараад баяжсан энэ тэр гэдэг,одоо үүнийг сайн шалгаж нягтлах хэрэгтэй.