Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарна

: 126 өдрийн өмнө / 2018-03-14 17:41:48

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан шууд гэрээ байгуулан худалдан авч, суурилуулж эхлэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.

Хотын ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах, үйлдвэрээс гарсан бохир усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэршүүлэх, технологийн хэрэглээнд нь эргүүлэн ашиглуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, ирэх оны тавдугаар сараас хэрэгжилтийг нь бүрэн хангуулах боллоо. 

Мөн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах, холбогдох хууль, стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлж, хяналт тавьж байхыг сайд, албан тушаалтанд үүрэг болгов.

Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон. Хоногт 160  000-190 000 метр.куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг байна. Гэвч лаг боловсруулах байгууламж байхгүй учир хоногт 1000-1200 метр.куб нойтон /10 тонны даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний /лагийг ил талбайд усгүйжүүлэн хатаадаг. Үүнээс үүдэн 900 000 метр.куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр байна.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
иргэн
124 өдрийн өмнө / 202.179.31.68

цэвэрлэх байгууламж шинээр барина гээд л хөрөнгө мөнгөө шийдлээ гээд л байсан яасан бэ Хэдхээн сарын өмнө л ингэж ярьцгаагаа биз дээ Энэ яаманд ой санамж гэж байна уу Ерөнхий сайд шиидвэрээ гаргаа биздээ Одоо өөр юм яриадбайгааг юу гэж ойлгох вэ :тавдугаар сард шинээр барих цэвэрлэх байгууламжийн ажил эхлэнэ гээд хэдхээн сарын өмнө ярьцгаасан даа Бүгдээрээ мартчихсан уу аан

Зочин
126 өдрийн өмнө / 122.201.20.190

Нийслэл өмхий үнэрээсээ салбал бас нэг алхам

ЗОЧООН
126 өдрийн өмнө / 66.181.180.197

БАРИЛГЫН САЙД БАДЕЛХАН ЧАМАЙГ БААСНЫХАА ӨМХИЙГӨӨ АРИЛГАХГҮЙ БОЛ БАЛГАСХАН БОЛГОНО ГЭЖ МЭДЭЭРЭЙ . - ЗАМААР ЯВАХГҮЙ ЗАМБАГНАЖ БАЙЖ ЗАНГАНД ОРОХОО МЭДЭЭРЭЙ , ЗАНГИЙ НЬ МЭДЭХГҮЙ НАЛИГНАЖ БАЙЖ ЗАМ ДЭЭР ГЭЭГДЭХЭЭ МЭДЭЭРЭЙ

247
126 өдрийн өмнө / 103.212.119.136

ашгүй дээ аятайхан болоосой хурдхан айхтар үнэр танараас салах юмсан