Зохиолч Чинагийн Галсан Нобелийн шагнал хүртэх өндөр магадлалтай

: 126 өдрийн өмнө / 2018-03-16 16:07:47

Шведийн Нобелийн шагнал олгох хорооноос 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд монголын зохиолчийг нэр дэвшүүлэх тухайд албан ёсны санал ирүүлжээ. Энэ бол бидний цөөхөн монголчууд, түүний дотор Монголын зохиолчдын хувьд чухамхүү тэнгэрийн умдагийг атгах алтан боломж юм.

Өнөөгийн байдлаар манайд зохиолоо герман, монгол хэлээр бичсэн, томоохон туурвилууд нь бусад хэлээр хамгийн их орчуулагдсан, Дэлхийд нэрд гарсан зохиолч Чинагийн Галсан бэлээхэн байна. Түүний зохиолуудыг аль хэдийн гадаадын зохиолчдын байгууллагаас Новелийн шагналд дэвшүүлсэн, бүх материал нь Шведийн Нобелийн шагнал олгох хороонд бэлээхэн хүрчихсэн байгаа аж. Одоо гагцхүү Монгол Улсын төр засаг, шинжлэх ухаан, зохиолчдын байгууллага, үзэг нэгт нөхдийнх нь тууштай дэмжлэг л хэрэгтэй байна.

Интернетэд тавигдсанаар 2013 оны байдлаар Ч.Галсангийн роман, тууж, яруу найргийн зохиолын ном нь зөвхөн герман хэлээр 19 удаа, англи хэлээр 9 удаа хэвлэгдсэн бол франц, итали, испани, голланд, еврей, япон зэрэг дэлхийн 40 гаруй орны хэл дээр бүтээлүүд нь хэвлэгдэж, манай зохиолчдоос дэлхийн дэвжээнд “жижигхэн” Монголынхоо нэрийг дуурсгаж чадсан онцгой гавьяатай хүн юм. 

Ер нь зохиолч Ч.Галсан нь монголын утга зохиолд 1970-аад онд орж ирсэн авч түүнийг хаалттай сэдвээр, бас гадаад хэлээр зохиол бичсэн, гадаадад хэвлүүлсэн гэж үзэл суртлын хувьд нэлээд хавчин, гадуурхаж ирсэн түүхтэй билээ. Гэвч даравч далдайж, булавч бултайдгийн хуулиар наян он гарч анхных нь ном сая монгол уншигчдад нь хүрсэн хэдий ч олон жилийн өмнө бичсэн биш харин өчигдөрхөн л зохиогчийн гараас гарсан юм шиг амьдралын хурц үйл явдал, халуухан бичлэгтэй туужууд шууд олон түмний анхаарлыг татан уншигдаж, төдөлгүй түүний зохиолын баатрууд дэлгэцнээ амилж манай туужчидийг бужигнуулсан билээ. Энэ тухайд БНАГУ–д 1981 онд “Аянгат цагийн тууж болон бусад тууж, өгүүллэг”, мөн БНМАУ–д 1986 онд “Аянгат цагийн тууж” нэртэй хэвлэгдсэн номын өмнөтгөлд эрдэмтэн зохиолч Л.Түдэв нь Ч.Галсангийн бүтээлийг “…Нийтийн үйлсийн төлөө зүтгэсээр хувийн амьдралаа хайхарсангүй явж хал үзэж, халуун чулуу долоосон Жанибекийн дүр бол зохиолчийн ололт төдийгүй, манай уран зохиолд бий болсон шинэ зүйл мөн…” гэж дүгнээд, Галсангийн зохиолуудыг өндрөөр үнэлсэн Эрвин Штриттматтер, Клаус Өмихен, Е.А.Толле нарын шүүмж, сэтгэгдлээс иш татаж, улмаар Германы “Зексише Цайтунг”, Нойе Дойче литератур”, “Зоннтаг”, “Тюрингер Ландесцайтунг” зэрэг сонин, сэтгүүлүүдэд Чинагийн Галсангийн номын тухай захидал шүүмж хойно хойноосоо цувран гарч ирснийг онцлон тэмдэглэжээ.

Мөн утга зохиолын шүүмжлэгч Ц.Энхбат ‹‹Ч.Галсан манай шинэ үеийн үргэлжилсэн үгийн утга зохиолд “Аянгат цагийн тууж” номоороо аянга цахилуулахад уг түүвэрт багтсан “Ноомой эрийн мөрөөр” туужийн гүйцэтгэсэн үүрэг багагүй гэж санагддаг. 1973 онд анх туурвисан Ч.Галсангийн уг туужийн гол дүр манай утга зохиолд баттай зогсож, өөрийн байр сууриа олсон өөгүй эерэг баатрын дүр төрхийг эвдэж, амьд баатрыг дэвшүүлэн гаргаж ирснээрээ утга зохиолд шинэ амьсгаа оруулж ирсэн›› гэж үнэлээд энэ нь манай туужчдад хүчтэй нөлөөлсөн тухай бичсэн нь дээрхийн баталгаа юм.

Ч.Галсангийн “Аянгат цагийн тууж” номын дараа гарсан “Арван сарын тэнгэр дор” тууж, “Алаг хорвоогийн гэрэл, сүүдэр” нийтлэлийн ном нь мөн л дал, наяан оны эхээр бичигдсэн боловч өнөөдрийн, ерээд оны эгзэгтэй цаг үе, үйл явдлыг харуулж чадсанаараа онцлог бүтээл болсон гэдгийг уншигч, судлаачид хүлээн зөвшөөрсөн билээ. Ийнхүү зохиолч Ч.Галсан зөвхөн өөрийн ард түмний оюун санааг хожуу ч гэсэн хүчтэй цэнэглэсэн төдийгүй өрнөдийн хэр баргийн юм хүлээж авдаггүй уншигчдын гайхлыг төрүүлсэн юм. Чухамдаа Германы доктор Ирмтрауд Гучке “Хэргийн учир ямар хэлээр бичсэнд биш, харин маш сайн бичсэнд л байгаа юм. Биднийг харь хол ертөнцийн түм буман жижиг сажиг зүйлд төөрүүлж самгардуулахгүйгээр зохиолч цөөхөн, оносон, туйлдаа хүртэл цэнэгшсэн үгээр Монгол эх орныхоо өнгөрсөн, ирээдүйн тухай цээжиндээ тээж явдаг бодлоо зураг болгон амилуулж байна…” гэж шүүмжлэлдээ онцолсон нь Ч.Галсангийн уран бүтээл, түүгээр дамжуулан монголын уран зохиолыг өндөр үнэлсэн хэрэг гэж бодоход бахархмаар.

Ч.Галсангийн “Тэнгэрийн зүүд” өгүүллэгийн номын тухайд утга зохиолын судлагч, шүүмжлэгч, доктор Ч.Дагвадорж өөрөө өндрөөр үнэлэн бичсэн төдийгүй “Энүүн (“Дуу амрах цагаар” тууж) шиг үг, өгүүлбэр бүр нь оновчтой зүрслэл сайтай ном хэдүйд хамгийн сүүлд уншсанаа би санахгүй байна. Сэтгэлийн утсыг доргион, ухааны үүдийг нээгдтэл хуучлах увдистай хүний л зүг бүгдийн чих дэлдийх яруу сайхны тэр үнэн зөвхөн нүүдэлчний оромжинд л бүрэлдэх бөгөөд тийнхүү эсгий гэрт төрж өссөн нэгэн бээр бидний эх хэлийг зохиолынхоо хэл болгохоор шилж авсан нь германы утга зохиол, магадгүй дэлхийн утга зохиолын хувьд азтай эгшин байжээ гэлтэй›› гэж профессор Харк Бормын “Дий Цайт” сонинд бичсэн, мөн ‹‹“Хөх тэнгэр” роман нь хэл найруулга яруу тансаг, үйл явдал барим тавим, бас цалгим бялхам, хэн нэгэн ид шидтэн холын холоос Германы орчин үеийн утга зохиол руу цоо шинэ салхи илгээсэн мэт…›› хэмээн “Шпийгель” сэтгүүлд бичсэнийг тус тус иш татаад “…Монголын уран зохиолд Нобелийн шагнал хүртэх эзнийг хайж эрэх биш, төрчихөөд удаж байгаа юм биш үү!” хэмээн уулга алдан олзуурхан бичжээ.

Зохиолчийн “Аянгат цагийн тууж” нь хэвлэгдэнгүүт тун удалгүй “Монгол киноны” хамт олон уг туужаар бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээсэн нь манай кино урлагт бас нэг алтан хуудас нээж, үе үеийн кино шүтэгчдийн үзэх дуртай киноны нэг болжээ.
Бас Ч.Галсангийн “Эр хар сур” яруу найргийн ном ч яригдах ёстой л номын нэг яах аргагүй мөн. Гэхдээ түүнийг хүүрнэлт зохиолч гэдэг утгаар нь уг номынх нь тухайд манай уран зохиолчид ярихгүй байгаа юм болов уу?.. 

Германд хатагтай Корнелиа Шрудде “Герман хэлт уран зохиол дахь нүүдэлчин– Чинагийн Галсан “ гэсэн нэг сэдэвт зохиолоор докторын зэрэг хамгаалсан нь 1999 онд Берлин дэх Петр Ланг хэвлэлийн газарт 368 хуудас бүхий ном болон хэвлэгдэж, Европын их сургуулиудын сургалтын хөтөлбөрт орсон нь монгол зохиолчийн бүтээл туурвилыг дэлхийд хэрхэн өндөр үнэлж буйн гэрч юмаа.

Ч.Галсан зохиолч маань эдүгээ утга зохиолын төрлөөр Германы томоохон бүх шагнал, гадаад, дотоодын нэр хүндтэй, нийт хориод шагналын эзэн болжээ. Энэ бүхэн түүнийг өнөөдөр Нобелийн шагнал хүртэх тэр өндөрлөгт аваачсан явдал даруй мөн гэлтэй. Утга зохиолын төрөлд олгодог Нобелийн шагналыг Ази тивээс Энэтхэг, Япон, Хятад улсын зохиолчид хүртчихлээ. Одоо Монголоос маань “Нобелийн шагналтан” төрөх алтан боломж иржээ. Уг нь шагналдаа гол нь биш, Монголын ард түмэн монгол зохиолчийнхоо бэлээхэн биччихсэн бүтээл туурвилыг Дэлхийд үнэлүүлэхэд л хамаг утга учир нь байгаа юм. Нобелийн шагналтай нэг зохиолчтой байхад л Монгол Улсын маань их утга зохиолын нэр хүнд “Дэлхийн дэвжээн дээр” зуун зуунаар өндөрт мандана даа. Шведийн Нобелийн шагнал олгох хорооноос манайд ийнхүү албан ёсны санал ирүүлсэн нь “Танай Чинагийн Галсан гэж зохиолчийн холбогдох материал манайд бэлээхэн ирээд байгаа шүү. Та нар энэ зохиолчоо дэмжээрэй…” гэсэн тодорхой санаа ч байх үндэслэлтэй!..

2018 он Монголын маань их утга зохиолын түүхэнд нэг алтан хуудас шинээр нээж, цөөхөн монголчуудын магнай тэнийлгэж, сайн үйлс дэлгэрэх болтугай!

МҮЧЗХ–ны болон Н.Рубцовын нэрэмжит шагналт Х.ХАНГАЙСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zoshin
124 өдрийн өмнө / 202.9.43.95

Saihan medee bna.Demjitsgeeee

O.Altantsetseg
124 өдрийн өмнө / 66.249.82.78

Ch.Galsan guaid: Khukh tenger nomig tani Khari helnees khurvuulen unshsaan Chinad nutgiin negen zuragtaar Chinagiin Galsan tantai uulzsaan Ulaan zalaat torgon oroitoi Yuden malgai duhduulsan ta Zenher deelniihee enger uvruus Zegeen chuluu gargaj uzuulsen ta Nutgaasaa hol minii Nudend nulams meltgenesen Atgand duursen chuluund Ai .Mongol mini bagtdag gej,ta Nevtruulegch zaluugiin uuduus Nen itgeltei helsen ta Khutlugch medeej sain oilgoson Khukh Mongolin urs...ee gej Unurchimeg zuraachiin nomin bayrt Hojim sanaandgui taarsan tantai Zurh zorig gargan baih Zugeer l far barij tohioson tantai

Ц.Цэндээхуу
125 өдрийн өмнө / 202.9.41.152

Ч.Галсан зохиолчид баяр хургэе! Монгол Новелийн шагналтантай болох болтугай! Монголчуудын маань бас нэг бахархал! Бугдээрээ дэмжицгээе!

Зочин
125 өдрийн өмнө / 122.201.24.7

Galsansuhiig devshuul. arai dunguur baih.

Зочин
125 өдрийн өмнө / 202.9.44.77

Хэн авах нь гол биш. Монгол Улс Нобельтэй болох нь чухал. Ч.Галсан зохиолч энэ шагналд дэвших нь зөв. Дэлхийд танигдсан хүн байна шүү дээ. Бэлэн Нобелийн шагналтантай юм байна, Монгол минь.

Зочин
125 өдрийн өмнө / 66.249.82.82

Асуудлын гол нь чадах чадахгүйд ээ биш хүн чанарт л байгаа юм.

100/ дэмжинээээ.Зал
125 өдрийн өмнө / 66.181.160.108

100/ дэмжинээээ.Залуудаа Өвсөн хээтэй бухлыг нь уншиж хөөрч уярч. л явсан.

usaikhan
125 өдрийн өмнө / 64.119.20.198

дэмжиж байна

ард
125 өдрийн өмнө / 66.181.160.127

Дэмжиж байна. Та нар өөрсдөө чадахгүй байж бусадыг муулдагаа болиорой.

Зочин
125 өдрийн өмнө / 66.249.82.80

Сарьсан багваахай наранд хатна.Санаа муут яван хатна.

Зочин
125 өдрийн өмнө / 27.123.212.142

Delkhiin khun baigaa yum ,zarim ni medekhgui argagui , deer saya saya mod tarij baigaa khun

Зочин
125 өдрийн өмнө / 66.181.189.164

barag tanihgui, zohiolig n ch medehgui yum ba

Зочин
125 өдрийн өмнө / 202.9.40.114

гайхамшигт монгол морь номы нь бүүр багадаа уншиж байлаа тэр цагаас эхлээл энэ хүн миний зүрх сэтгэлд хадагдан үлдсэн дээ

НЭРГҮ
125 өдрийн өмнө / 144.138.241.204

ЕТГ-ын Хулангийн аав Цоодол абна гэж шуурсан биш үү???? Цоодолыг ч, Галсанг ч дэлхийн 6.7 тэрбум байтугай монголын 3 саяаас хэд нь мэдэх ??? Нацагдоржийн "Миний нутаг" -ыг бол овоо хэд нь мэдэх байх???? ийм мнголуудынхаа дунд түгсэн зохиол энэ 2-т хэр байна. Нобель гэдэг чинь ямар Мнголын "Болох цом биш дээ?? Ингэж доош хийх хэрэг??? Хөгжиж буй орноос ардчлал гэж. ганцаар соотон халтар болж далдагнадаг,.Оюу толгойгоо сул өгсөн зэргийг цаад жинхэнэ эзэд нь харгалзан МУ-д өгөх гэж буй бол өөр хэрэг л дээ. Нобелийн мөнгийг гаргадаг хүмүүст Эби таалагдаж магад.Даанч шүлэг бисээгүй юм уу

mgl
125 өдрийн өмнө / 202.9.40.227

hurai hurai hurai

монгол
125 өдрийн өмнө / 183.177.100.210

гайхалтай. болтугай

зочин
125 өдрийн өмнө / 122.201.31.202

Агуу хүн. Монголын төр л үнэлдэггүй болохоос. Баяр хүргэе

Зочин
125 өдрийн өмнө / 202.179.24.136

Mongol ornoo sain gutaan doromjildog gej shagnuulmaar baigaa yum uu? Mongoliin neriig gutaasan zohiol dandaa bichdeg

Ах
126 өдрийн өмнө / 202.131.242.154

Жалга довны үзлээс хэсэг зуур салаад бүгд дэмжээд өгөх хэрэгтэй шүү.Ийм олон хэлээр өөр хэн зохиол бичиж улс орнуудад монголын нэрийг гаргасан юм.Энэ чинь бидний худалдаж авдаг Алтан гадас биш.Тэнд дахин шүүлтүүрээр орж авах үгүй нь шийдэгддэг шагнал.Гадныхны хэнч танихгүй нэг нөхөр очоод унаж байвал мөн ч харамсалтай болох вий

Зочин
126 өдрийн өмнө / 64.119.16.232

Urianhai zphiolch ner devshine gej bsan haanaas ene hun garaad irev ee

Зочин
126 өдрийн өмнө / 66.249.82.80

Аянгат цагийн тууж зохиолоороо 1937 онд хэлмэгдэж 1990 онд цагаатгагдсан Т.Сүжигт гэдэг хүнийг дахин хэлмэгдүүлсэн нөхөр шүү.Цэргийн алба хааж байхдаа бусдын амь насыг хохироож орон нутагтаа оргон очсон нөхрийг албан үүргийнхээ дагуу баривчилсаны учраас болчимгүй нөхрийн өшөө авалтын золиос болж дахин хэлмэгдүүлсэн шүү.

Зочин
126 өдрийн өмнө / 122.201.31.224

Болж байна. Зүтгүүлээд л үзэх хэрэгтэй. Араас нь олигтойхон амбаардаад өг. Бас манай Баабар байна. За тэгээд олон санаат оргож чадахгүй олгойтой шавай аяганд багтахгүй гэж маргалдаж байгаад аль ч үгүй юм болох вий.

ЗОЧИН
126 өдрийн өмнө / 66.181.160.35

МАШ САЙХАН МЭДЭЭ БАЙНА. МАНАЙ АТААРХАГЧДЫН БАГ АЖИЛЛААД ЭХЭЛСЭН БОЛОЛТОЙ. НЭГ НЭГНЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ.

Зочин
126 өдрийн өмнө / 194.15.138.11

ene bish ee...huz gorid...

Gerelee
126 өдрийн өмнө / 66.249.82.82

Ta miny ee iim saihan medee chih sertiilgel setgel gereltuulj bhad Magnaigaa teniilgej chaddaggui ym ghd horon sanaagaa heseghen zuur ch blov hoish n tavitsgaa Galsan guai miny ta mun shu Mongolin tuuhend bgaagui saihan uil yvdal bolj bn Demjij bn bayrlaj bn baharhaj bn

Зочин
126 өдрийн өмнө / 202.179.26.26

Яасан сайхан мэдээ вэ. Аль ч нийгмийн үед үнэ цэнээ алдахгүй зохиолуудыг нь ч уншиж байсаан. Харин тэр "Монголын төр засаг, ш/у, зохиолчдын байгууллагын дэмжлэг" гэдэг нь л нохойтох вий.

Уншигч
126 өдрийн өмнө / 66.181.183.141

Энэ нөхөр чинь Герман хэлээр бичсэн номондоо: миний эхлээд сурсан гадаад хэл бол монгол хэл гэж солиорсон юмсан. Иймээс Галсан ч монгол угсаатан биш улаан орос юм биш үү? Монголчуудыг үргэлж л муу ярьж явдаг товарищ шүү дээ???

zochin
126 өдрийн өмнө / 202.9.41.72

setgegdel bichij bga erguu malnuudiig haraarai, buur neg ene l avchih vii gesenshig , tamiin togooni ulger, ta nar uursduu yu hiisen yum be, yaj giiguulee ve, nobeliin shagnaiig chini mongoldo yum hiisen hund olgoddoggui yum shu de malnuuda oilgoj bn uu, delhiid utga zohiolooro nerd garsan hund olgodog bhgyu yu, yun jantsannorov be, ter chini hugjmiin zohiolch hun sh de, medej bn uu orkuudaa, yamar ch medleggui , yu ch medehgui bj hun doromjilno, gutgene, duurchihsen malnuud bhiin, ter dorj gej maliig harda, mongol zohioliig german hel ruu orchuulsiin genee, tegeed ter chini tom gaviya bish yum uu, mongoloo delhiid, germand surtalchilsan l bn sh de, yana da iimerhuu haranhui malnuudiig, ali hediin material n nobeliin horoond ochchihson bol ataarhahgui shighen demeed yavah yumsan da mongoliin zohiolchdoo

тангад
126 өдрийн өмнө / 202.9.40.126

галсан гуайн зохиолууд гадагш гарсан нь сайн . одоо бид 60 цагаан хонь намтар нь бүдэг элдэв хатадын зохиол уншиж эрээчсэн цаас харцгаах болов

засвар
126 өдрийн өмнө / 64.119.19.185

яагаад, ... Монголдоо

зочин
126 өдрийн өмнө / 64.119.19.185

яагаад энэ хүн ямар гавьяа хийсэн юм бэ? Монгодоо гайхамшиг болоогүй байж, манайхан ингэж хүнийг хэт магтан хөөрөгдөж хулхидахдаа сайн л даа арай тэгэх гэж байгаан биш биздээ, Нобелын шагналыг чинь дэлхийд нээлт хийсэн хүмүүст өгдөг биздээ?

зочин
126 өдрийн өмнө / 64.119.25.147

Гайхалтай. Болтугай

doko
126 өдрийн өмнө / 202.21.118.6

Jantsannorov l bn da

dorj
126 өдрийн өмнө / 64.119.20.107

ene hovshd yu ch uguh hereggui mongol zoholiig german helelnd hurvuulsnees uur yu ch hiigeegui shuu dee