П.Сэргэлэн: Энэ уралдаанд хариуцлага хүлээлгэх шаардлагатай бол бид хариуцлага хүлээхэд бэлэн

: 36 өдрийн өмнө / 2018-03-20 16:54:25

Хаврын Дүнжингарав уралдааны үеэр унаач хүүхдүүд  гэмтсэн, шөнө уралдаан зохион байгуулсан тухай мэдээлэл гарсан. Монголын Морин спорт уяачдын холбооноос Хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө. ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн уралдааны талаар “Энэ удаагийн Дүнжингарав уралдааны онцлог нь Засгийн газрын тогтоолоор 12-оос дээш настай хүүхдүүдийг уралдаанд оролцуулсан. Уралдааны бүртгэлийг Баянтал суманд ХЭҮК, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хяналт тавьж ажилласан.

Соёолонгийн уралдаан хамгийн сүүлд болдог. Соёолон уралдахын өмнө Их насны насны морьдын уралдааны үеэр маш их тоос гарсан. Уралдааны үеэр зөвшөөрөлгүй маш олон машинууд дайрч орж ирсэн. Бид уралдааны маршрутыг хийж, журмаа гаргаж, явцын хяналтыг тавьсан ч дийлээгүй. Үүнээс болж уралдааны явц сунжирсан.

Соёолон насны уралдааны өмнө хойшлуулах санал гарсан ч уяач, уралдаанч хүүхдүүд морин дээрээ мордоцгоож, хойшлуулах бололцоо байхгүй, өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан. Тэгээд морьдынхоо шүдийг үзээд уралдуулсан. Морьд эргэхэд гэгээтэй байсан. Уралдааны замын талд ирэхэд бүрэнхий болсон. Хамгийн гол нь зөвшөөрөлгүй машинууд дураараа орж ирсэн учраас маш их хүндрэл гарлаа.

Сүүлд Засгийн газрын тогтоол гарч хаврын уралдаанд 12-оос дээш настай хүүхдүүд уралдуулъя гэсэн. Энэ уралдаанд Засгийн газар тогтоол гаргаагүй. Харин уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурлаас энэ шийдвэрийг гаргасан. Дүнжингарав уралдаан 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ уралдааны үеэр ноцтой гэмтэл бэртэл гарч байсан тохиолдол байхгүй. Бүсийн Дүнжингарав уралдаан жилдээ ганц л болдог. Төсөв мөнгийг нь уяачид өөрсдөө гаргадаг.

Ерөнхий сайдын өгсөн чиглэлтэй холбоотой энэ уралдаанд хариуцлага хүлээлгэх шаардлагатай бол бид хариуцлага хүлээхэд бэлэн. Хамгийн гол нь хүүхдийн эрүүл мэндийн асуудал. Манай зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга гэмтлийн эмнэлэг дээр ажиллаж байна. Манай уралдаанд орсон 11 настай хүүхэд тархины хагалгаанд орсон асуудал байхгүй” гэлээ.

Х.Онон
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Zochin
32 өдрийн өмнө / 64.119.20.153

Mongolchuud morio uralduulj hvvhdvvd ni unaj bid bayarladag bailaa

15687
35 өдрийн өмнө / 43.243.161.15

хүүхэд унаж бэртээд байхад,хариуцлага тооцуулахад бэлэн байна ч гэх шиг. Өөрөө хариуцлагаа хүлээгээд огцорооч

Зочин
35 өдрийн өмнө / 66.181.185.30

Хариуцлагыг хатуу тооцох хэрэгтэй.яасан бардам байнаа. Хариуцлага тооцдоггуй учраас ингэж ярьж чадаж байна.

зочин
35 өдрийн өмнө / 112.72.11.103

Уяа ч хүүхдүүдийн үгэнд орсон гээд тэнэг хүн хуурах гэж байгаа юм байхдаа.өөрийнхөн хүүхэд ач зээгийн моринд скочдоод уралдуул

Зочин
35 өдрийн өмнө / 103.229.176.130

төв талбай дээр нүцгэлж байгаад 100 ташуур өгөх хэрэгтэй.Ардын нүдэн дээр энэ нөхөр их том байнаа 100 тагуурын ахиж том том баах нр байтугай ториний хүүхдүүдийг үүрээд гүйдэг болно.

456988797
35 өдрийн өмнө / 202.21.100.210

xariutslaga xuleene gej yugaa yariad bna ene ded darga gesen albaa ogood tegeed l boloo yu tee ingej tumnii xuuxdeer naaddagaal bolichix MALUUDAA

аги
35 өдрийн өмнө / 122.201.23.83

Хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндээр зугаацахаа болиоч. Наадмаар уралдахыг зөвшөөрч, бусад үед уралдааныг хориглох хэрэгтэй

Ану
35 өдрийн өмнө / 173.66.154.65

Хариуцлагаа хулээгээд огцордоо.

Энхээ
36 өдрийн өмнө / 202.9.40.231

Бүүр албан тушаалаасай огцрох хэрэгтэй.

222
36 өдрийн өмнө / 202.9.43.95

yun togtool ve.Uuriiguu umuuruh umaa olov oo.Ter zujshliin huulind ne you gej baidag um.Ayagui bol baihgui dee.unen yos bus yildel

123
36 өдрийн өмнө / 112.72.11.116

Huleeh yostoi. Manai ulamjlald shunu mori uraldaj bgaagui holbooni terguunee