Д.Ариунболдын 8.2 сая ам.долларын нууц гэрээ буюу Тавантолгойн ордын "хулгай"

: 268 өдрийн өмнө / 2018-03-21 09:10:37

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд нэгэн ноцтой хэргийн мөрөөр оржээ. Тавантолгойн ордод төрийн нэрээр үйл ажиллагаа явуулж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагуудын хууль бус үйл ажиллагааны баримтууд тэдний гарт орсон байна. Баримт, болсон үйл явцыг дэлгэрэнгүй өгүүлье. 

2017.03.30 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд хэвлэлийн бага хурал зарлаж, Чалькогийн өрийг өлж дуусгасан тухайгаа мэдэгдэв. Энэ үеэрээ нэн тааламжтай нэгэн мэдээлэл хэлсэн нь Тавантолгойн нүүрсийг сонгон шалгаруулалтаар олборлуулах болсон тухайгаа дуулгаж байв.

Тэр үед Д.Ариунболд захирал "...Энэхүү төлбөрийг төлж барагдуулахад манай компанийн зөв менежмент, Засгийн газраас өгсөн Баруун Цанхийн ордын олборлолтыг эхлүүлэх, нүүрсийг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулах чиглэл чухал үүрэг гүйцэтгэлээ. Нүүрсний үнэ 2016 оны есдүгээр сард тонн тутам нь 26 ам.доллар байсан. Баруун Цанхийн ордын нүүрсийг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулсанаар 72.5 боллоо. Тус ордын нүүрснийг олборлох тендерт "Монгол уурхайчин нэгдэл” буюу "Хишиг Арвин”, "Олборлолт”, "Мера” компанийн хамтарсан төсөл ялалт байгуулсан. Энэ нь дотоодын аж ахуйн нэгжүүд нүүрсний олборлолт хийх техник, боловсон хүчинтэй болсныг илэрхийлж байна. Дотоодын аж ахуйн нэгжээр олборлолт хийлгэснээр 200 тэрбум төгрөг Монголд үлдэж байна” гэсэн юм. Ингэснээр эрх барьж буй нөхдүүдийн дундуур нь орж, гэрээ байгуулуулаад тонн тутмаар нь бодож их хэмжээний мөнгө цохидог "цавчаа” алга болох нь гээд нийтээрээ баярлаж билээ. Энэ шийдвэр тэр үедээ "албан тушаалтай хүмүүсийн дургүйг хүргэлээ" гэж байсан юм. 

ГЭТЭЛ... Нөхцөл байдал өөр байжээ. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Эрдэнэс Тавантолгой” ХК, жижиг "Тавантолгой” ХК хоёрын дундын мөргөцөгөөс сонгууль, наадам дамнуулаад хулгайгаар нүүрс олборлосон. Төлбөр мөнгө нь сураггүй алга болсон. Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээллүүд гарах болсон. Харин "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас эдгээр мэдээллийг эрс үгүйсгэж, энэ тухай бичвэл хуулийн байгууллагаар шалгуулна гэж сүрдүүлсэн мэдэгдлийг хэдхэн хоногийн өмнө хэвлэлд нийтлүүлсэн. Харин АТГ, шударга төрийн албан хаагчид маш ноцтой байж болох мэдээллүүдийн мөрөөр оржээ. "Эрдэнэс Тавантолгой” ХК дээрх мэдэгдлээ зөрчиж маш олон удаа, онц их хэмжээний нүүрсийг "нууц гэрээ"-гээр Хятадын компаниудад өгсөн байна. Зарим гэрээний жагсаалтыг зураг дээрээс харна уу. Зөвхөн энэ хуудас дээрх жагсаалтад 5-7 дугаар сард буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль, Үндэсний их баяр наадам дамнуулан байгуулсан гэрээ байна. Үүнээс гадна олон бий гэсэн үг.

Маш ноцтой нэг зүйл яригдаж байгаа нь ийм гэрээ байгуулаад коксжих нүүрсний тонн тутмаас 2.0 ам.доллар, исэлдсэн нүүрсний тонн тутмаас 1.0 ам.доллар "нүүрсчид”-ийн халаасанд ордог байсан байж тун болзошгүй ажээ. Хуудас дээрх жагсаалтад 1 250 000 тонн исэлдсэн нүүрсний гэрээ байна. Исэлдсэн нүүрсний тонн тутмаас 1.0 ам.долларыг халаасладаг гэвэл 1 250 000 нэг сая хоёр зуун тавин мянган ам.доллар болно. Мөн энэ хуудсан дахь гэрээгээр 3 510 000 тонн коксжих нүүрсийг олборлуулжээ. Коксжих нүүрний тонн тутмаас 2.0 ам.доллар халаасладаг гэвэл 7 020 000 долоон сая хорин мянган ам.доллар "нүүрсчид”-ийн халаасанд орсон болж таарах нээ. Нийлээд 8 270 000 найман сая хоёр дуун далан мянган ам.доллар болж байна. Үүнийг Монголбанкны өчигдрийн ханш болох 2 431 төгрөгөөр бодоход 20 104 370 000 хорин тэрбум нэг зуун дөрвөн сая гурван зуун далан мянган төгрөг сураггүй алга болсон байна. Улсаас төсөвлөдөг жишгээр 100 хүүхдийн ортой 40 цэцэрлэг барих хөрөнгө юм. Түүнчлэн энэ нь ийм маягаар байгуулсан нүүрсний гэрээний жагсаалтын багаахан хэсэг нь гэж эх сурвалж хэлж байгаа юм.

Энэ бүх дэлгэрэнгүй мэдээлэл хуулийн байгууллагуудын гарт орж, тэр ч байтугай "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд болон Засгийн газрын эрх бүхий албан тушаалтны энэ мэтийн компанитай гэрээ байгуулах талаар ярилцаж буй нотлох баримт ч хууль, хүчний байгууллагынханд байгаа гэх мэдээлэл байна. Хэрэв энэ нь үнэн бол "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  захирал Д.Ариунболд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх захирлуудын шорон оронтой холбогдсон гашуун түүхийг энэ удаад бас л давтаж мэдэх нь.

Уг нь Д.Ариунболдын хувьд мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга байсан. Хувийн бизнесээ ч амжилттай хийж явсан. Ер нь л маш сайн менежер юм. Үүнийгээ ч "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа харуулсан. Гэвч сүүлийн үед түүнийг сэтгэл санааны хувьд нэг л базаахгүй байгаа тухай хааяа дуулддаг болсон. Д.Ариунболд захирал "...Үнэндээ бол .............ах, ............найз хоёр л авдаг байсан шүү дээ” гээд ихээхэн бухимдаад ярьсан тухай хүмүүсийн ам дамжсан яриа байгаа юм.

Жич: "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын албан тушаал хашсан хүндээ халгаатай. Бидний мэддэгээр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш 2012 оны сонгуулийн дараа ажлаа өгөөд гадаад руу зугтаж байсан. Өнөө хэр нь Монголдоо ирсэн эсэх нь тодорхойгүй. Энэ хүн Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад энэ албыг хашиж байсан. Алдарт Чалкогийн өрийг "тавьсан” эрхэм юм.

Дараа нь УИХ-ын гишүүн асан, Дорноговийн Я.Батсуурь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал болсон. Тэрээр тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн 14 тэрбумын тендерээс болоод шүүхээр шийтгүүлсэн. Я.Батсуурийн дараа ЗГХЭГ-ын дэд дарга байсан П.Сайнбилэг хэдэн сар энэ ажилд очсон. Гэнэт өөрөө өргөдлөө өгсөн. Бас "Молекул” Батбаярын хүү Батбилэг нэг хэсэг энэ албан тушаалд ажилласан. Тэрээр эгээтэй л хүн амины хэрэгт орчихоогүй. Түүний дараа УИХ-ын сонгууль болж, Д.Ариунболд гүйцэтгэх захирлаар очсон юм.

Х.Онон
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Анархист
267 өдрийн өмнө / 112.72.11.104

Угаасаа гэрээ хийсний мөнгө шэж тонн тутамд 2 доллар нэхдэг ш дээ. Өгөхгүй бол гэрээ хийдэггү балай газар

Л.М
267 өдрийн өмнө / 24.253.49.77

Ингэж хулгай хийх гэж томилогдсон юм чинь өөр яахийн

МАН-ЫН ГИШҮҮН
267 өдрийн өмнө / 59.153.115.242

Ж.МӨНХБАТ ЗГХЭГ -ЫН ДАРГА САЙД БОЛООД ТУН УДААГҮЙ ХЭРХЭН ОГЦОМ БАЯЖИЖ ХӨРӨНГӨЖИСНИЙГ АРИУНБОЛД ЗАХИРАЛ БАА БЭЭГҮЙ ЯРЬЖ ӨГНӨДӨӨ!!! АТГ-ЫХААН!!!

irgen
267 өдрийн өмнө / 202.70.34.115

Маш ноцтой нэг зүйл яригдаж байгаа нь ийм гэрээ байгуулаад коксжих нүүрсний тонн тутмаас 2.0 ам.доллар, исэлдсэн нүүрсний тонн тутмаас 1.0 ам.доллар "нүүрсчид”-ийн халаасанд ордог байсан байж тун болзошгүй ажээ. Хуудас дээрх жагсаалтад 1 250 000 тонн исэлдсэн нүүрсний гэрээ байна. Исэлдсэн нүүрсний тонн тутмаас 1.0 ам.долларыг халаасладаг гэвэл 1 250 000 нэг сая хоёр зуун тавин мянган ам.доллар болно. Мөн энэ хуудсан дахь гэрээгээр 3 510 000 тонн коксжих нүүрсийг олборлуулжээ. Коксжих нүүрний тонн тутмаас 2.0 ам.доллар халаасладаг гэвэл 7 020 000 долоон сая хорин мянган ам.доллар "нүүрсчид”-ийн халаасанд орсон болж таарах нээ. Нийлээд 8 270 000 найман сая хоёр дуун далан мянган ам.доллар болж байна. Үүнийг Монголбанкны өчигдрийн ханш болох 2 431 төгрөгөөр бодоход 20 104 370 000 хорин тэрбум нэг зуун дөрвөн сая гурван зуун далан мянган төгрөг сураггүй алга болсон байна. Улсаас төсөвлөдөг жишгээр 100 хүүхдийн ортой 40 цэцэрлэг барих хөрөнгө юм. Түүнчлэн энэ нь ийм маягаар байгуулсан нүүрсний гэрээний жагсаалтын багаахан хэсэг нь гэж эх сурвалж хэлж байгаа юм.

Ser Za
267 өдрийн өмнө / 202.70.34.115

За ёстой бүү мэд юмаа

1072
267 өдрийн өмнө / 202.70.34.115

өртэй бидэнд 1072 хувьцааны мааньашгийг тооцож 2017 оныхыг нөхөж өгөөрөй...............

Уурхайчин
267 өдрийн өмнө / 66.249.82.78

Нам дамжсан олигарх бүлэглэлийн золиосонд Эрдэнэс тавантолгойн Гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь өртсөн шүү. Засгийн газраас чиглэл өгөөд дараа нь өөрсдөө дараа нь уснаас хуурай гардаг шүү.

зочин
268 өдрийн өмнө / 202.179.30.194

Нотолгоотой бодитой мэдээлэл мөн үү гэдгийг тодруулсан болов уу. Албан тушаалд санаархаж болно, авч ч болно.Гол нь ингэж хүнийг гүтгэж болохгүй л байх. Үйлийн үр гэж нэг юм бий. Үр хүүхдэдээ үйлийн үр үлдээж яваад юухэв.

Зочин
268 өдрийн өмнө / 202.179.30.194

Баталгаатай нотолгоотой зөв мэдээлэл тавьж бай.

ЭТТ АЖИЛТАН
268 өдрийн өмнө / 115.136.50.230

ЭТТДЭД ДАРГА ГАНХУЯГ ГЭГЧ ХАМАГ БУЛХАЙ ЛУЙВАРЫГ ХИЙДЭГ ХОР НАЙРУУЛДАГ НӨХӨРМШҮҮ ШАДАР САЙД МӨНХБАТЫГ ГАРМХӨЛҮҮД НҮҮРСНИЙ ГЭРЭЭН ДЭЭР ЦАВЧИАА ХИФГЭЭД ГАРШЧИХСАН ЮМ БИШҮҮ

Werty
268 өдрийн өмнө / 66.181.189.96

Yamarch bsan or darsan shuu, araich byh mongiin huschihagui 1$ shaachihsan uym bna.

ИРГЭН
268 өдрийн өмнө / 202.70.34.115

1072 Маань юу болж бна , хэдэн хүүхдийнхээ хувьцааг авьяаааа, алдахаасаа өмнө

ШЖАУ
268 өдрийн өмнө / 202.70.34.115

HAI YU BOLOV AA

ТАНХАЙ ЭМЭЭ
268 өдрийн өмнө / 202.70.34.115

ЮУ БОЛООД БГААН БЭ????????????

irgen
268 өдрийн өмнө / 202.70.34.115

АРИУНБОЛДЫН БАГТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.......МИНИЙ 1072 ХУВЬЦААГ ИНГЭЖ ЗАВХРУУЛАХЫГ ЗӨВШӨРӨХГҮЙ ЭЭЭЭЭЭ

4 geree
268 өдрийн өмнө / 66.181.180.105

4 geree bsan songuuliin daraa 19 bolson ter ni bugd zarsan geree

Зочин
268 өдрийн өмнө / 66.181.180.105

Yag tiim geree hiisen ter uyd mash ih mungu idsen shu naadah chin

Цэдэвийн Эрдэнэсайха
268 өдрийн өмнө / 27.123.214.115

Эзэнгүй төр юм даа?

зочин
268 өдрийн өмнө / 112.72.11.103

Илрүүлээд зохих хариуцлага хүлээлгээд бүх хөрөнгийн хураагаад хятад улс шиг буудан өгөх хэрэгтэй.тэгвэл дахиж ийм хэрэг байхгүй

Ж
268 өдрийн өмнө / 202.9.40.2

Ж. Мөнхбат цуг явж таарна даа

Зочин
268 өдрийн өмнө / 202.9.42.1

Нам нь 1$ гэрээнд зуучилсан нь гэрээнд гарын үсэг зурсан нь 1,1 авдаг юм ш дээ үнэн иргэдиин ноогдол ашгииг өгөх хэрэгтэй

Алтанцог
268 өдрийн өмнө / 66.181.160.103

Сайн байцгаана уу энэ мэтээр улсын мөнгө хүүлэгчдийг зоригтойгоор ард түмэнд мэдээлэх нь зүйтэй

Индра
268 өдрийн өмнө / 27.123.212.135

Одоо Эрдэнэт Гок ийн хурган дарга нарын шалгах цаг болсон шүү.